x

Ерөнхийлөгч Х.Баттулгын оффшор компани ил болов уу?

Ерөнхийлөгч Х.Баттулгын оффшорт байгуулсан “Женко Холдинг Пи-Ти-И” компанийн мэдээлэл ил болжээ. Монгол Улсын хуулиар оффшор бүс гэж тодорхойлсон Сингапур улсад бүртгэлтэй тэрхүү “Женко Холдинг Пи-Ти-И” компанийн 50 хувийг Х.Баттулга өөрийн охин Баттулгын Намуун, үлдсэн 50 хувийг Х.Баттулгын оффшор хөрөнгийн манаач Сингапурын хятад Билли Лим өөрийн хүү Деннис Лимээр дамжуулан эзэмшдэг нь баримтаар ил болжээ. Өнөөдрийг хүртэл тус компанийн захирлаар Баттулгын Намуун, Деннис Лим нар ажиллаж байгаа юм байна.

Монгол Улс 2017 оны дөрөвдүгээр сард Хувийн ашиг сонирхлын тухай хуульд нэмэлт оруулж, төрийн албан тушаалтнууд болон түүний хамаарал бүхий этгээдүүдэд оффшор бүсэд өмч хөрөнгөтэй байх, компанитай байхыг хатуу хориглосон.

2017 оны арванхоёрдугаар сарын 6-нд Монгол Улсын Засгийн газар Сингапур улсыг оффшор бүс хэмээн албан ёсоор зарласан. Энэ хуулийг мөрдөөгүй төрийн ямар ч албан тушаалтныг эгүүлэн татах буюу огцруулах арга хэмжээ авах ёстой гэж хуульдаа заасан. Энэ хуулийнхаа дагуу оффшор бүсэд хөрөнгөтэй албан тушаалтнуудын хөрөнгийг Монголдоо оруулж ирэх ёстой гэсэн үг.

Х.Баттулга өөрөө “Женко Холдинг Пи-Ти-И” гэх энэ оффшор бүсэд бүртгэлтэй компанийн гарын үсэг зурдаг захирлаар 2007 оны долдугаар сарын 31-нийг хүртэл ажиллажээ. Тухайн үед энэ хүн аль хэдийнэ УИХ-ын гишүүнээр сонгогдож аж ахуйн ажил хийх ёсгүй, тэр тусмаа бүр гадаадад оффшор бүсэд бүртгүүлсэн компанийн захирал байх ёсгүй болсон байв.

Х.Баттулга өөрөө “Женко Холдинг Пи-Ти-И” компанийн хувьцаа эзэмшигч байж байгаад охиндоо шилжүүлсэн нь бас энэ баримтаар нотлогдож байна. Харин 2017 онд хуульд нэмэлт орж оффшор бүсэд компани, хөрөнгөтэй байхыг хорьсоор байтал Х.Баттулга өөрийн охиноор дамжуулан оффшор компанийн хувьцааг эзэмшсээр байгаа ажээ.

Тодруулбал, Сингапур улсын Санхүү бүртгэл, аж ахуйн нэгжийн газар \Accounting and Corporate Authority of Singapore\-т Х.Баттулгын охиныхоо нэр дээр эзэмшдэг компанийн мэдээлэл олон нийтэд ил байгаа ажээ. Хуулийн байгууллага болон сонирхсон хэн ч өнөөдөр энэ мэдээллийг авах боломжтой.

Албан ёсны энэхүү мэдээллээр “Женко Холдинг Пи-Ти-И” компанийг нэг сая долларын хувь нийлүүлсэн хөрөнгөтэй байгуулсан байна. Монголд хүмүүс компани байгуулахдаа 10 мянган төгрөгөөр л байгуулдаг. Гадаадад ч компани байгуулахдаа 100 доллар, ихдээ хоёр, гурван зуун долларын хөрөнгөтэй байгуулдаг.

Харин энэ компанийг нэг сая долларыг буюу бараг 2.5 тэрбум төгрөгийг зүгээр компани байгуулах хөрөнгө гэж түгжсэн нь энэ компани маш том юмны сэжүүрийг агуулж байна уу гэж хардах үндэс болж болох юм.

Ер нь бол Х.Баттулгын 440 сая ам.доллараар төмөр зам барина гэсэн асуудал хуучраагүй байна. Түүнээс нь 55 тэрбум тэрбум төгрөгийг гадагшаа гарсан гэдгийг манай хуулийн байгууллагынхан шалгаж байх үедээ тогтоосон байдаг. Энэ их мөнгө яг ямар нэртэй компаниар, хаашаа гарсан гэдгийг хууль хяналтын байгууллагынхан баримтаар нотолсон байсан нь тухайн үед сошиалаар цацагдаж байв.

Өнөөдөр ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга хийж байгаа А.Гансүхтэй холбоотой гэгддэг “Монгол бетон дэр” ХХК гэдэг ганцхан компаниар л гэхэд тухайн үед 10 сая ам.доллар гадагшаа гарсан байдаг. Гэтэл нэг ч ширхэг бетон дэр нийлүүлээгүй байсныг хуулийн байгууллагууд тухайн үед тогтоосон. Мөн “Нутгийн Буян” ХХК гэх компаниас БНСУ-ын банкинд байдаг “Хаан Бууз” гэсэн дансанд “экскаваторын төлбөрт” мөнгө шилжүүлсэн байдаг. Экскаваторыг буузны компани хийдэг болоогүй баймаар...

Энэ асуудлаар 2016 онд Х.Баттулга нарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Гэвч 2017 оны сонгуулийн дараа замхарч хаагдсан. Олныг гайхшруулсан нэг зүйл нь  энэ хэрэгт гэм буруутай этгээдүүд нь 40 сая төгрөгөөр торгуулиад гадагш алга болцгоосон явдал байлаа. Тэгвэл саяхан УИХ-ын индэр дээрээс Ерөнхийлөгч Х.Баттулга “Хэдэн арав, зуун тэрбумаар улсын мөнгө завшсан нь торгуулсан болоод хэргээс мултарч байхад айлын цонхоор нэвтэрч 50 мянган төгрөг хулгайлсан иргэн ял авч шоронд хоригдсон” гэж харьцуулж хэлж байх юм.

Мөн Төгрөг нуурын ордыг 2010 онд Х.Баттулга 250 сая ам.доллараар оффшор бүсэд бүртгэлтэй хятад эзэнтэй Мин Шин Уотервокс Лимитед Кайманы арлын оффшор бүсэд бүртгэлтэй \Ming Нing Waterworks Limitedincorporated in Cayman islands\ компанид зарсан гэх мэдээ нь одоо ч гэсэн Хонгконгийн хөрөнгийн биржийн веб хуудаст ил байж байна. Х.Баттулга өөрөө “Камекс” ХХК компанийг Монгол Улсад үүсгэн байгуулж, охин компаниуд нь нүүрс, алт, зэсийн 17 лиценз авсан байдаг. Түүний нэг нь стратегийн ордын хоёрдугаар жагсаалтад байгаа Төгрөг нуурын нүүрсний орд юм. Бусад нь Говь Алтай, Завхан, Дундговь аймгийн нутаг дэвсгэрт байдаг алт, зэс, нүүрсний лиценз бөгөөд нийт 75.000 га газар нутгийг хамарсан байна.

“Камекс” ХХК-ийн 90 хувийг Х.Баттулга өөрөө эзэмшиж, Ядамсүрэнгийн Батсүх буюу “Ард Батсүх” 10 хувийг эзэмшиж байсан. Х.Баттулга өөрийн нэр байсан 90 хувийг 2007 оны гуравдугаар сарын 21-ний өдөр өөрийн охин Б.Намуунд шилжүүлж, тун удалгүй 2007 оны дөрөвдүгээр сарын 4-нд  төрсөн эгч Халтмаагийн Цэндсүрэнд шилжүүлсэн байдаг. Энэ бүх мэдээ Монгол Улсын бүртгэлийн санд байж л байдаг. Бас олон нийтэд хэдийнэ ил болсон мэдээлэл юм.

Харин нэг нууцлаг зүйл гэвэл тун удалгүй “Камекс” ХХК-ийн дээр толгой компани болгож “Камекс Пи-Ти-И” нэртэй Сингапурт бүртгэлтэй оффшор компанийг үүсгэсэн байдаг. Тэрний дээр нь 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Вел Делайт \Well Delight BVI\, бас түүний дээр нь Бэст Стэйт \Best State BVI\, Сино аксес \Sino Access BVI\ гэсэн нэртэй Британийн Виржинийн арлын оффшор бүсэд бүртгүүлсэн гурван ч компани үүсгэсэн байдаг. Таван шат дамжсаны эцэст нь оффшор бүсэд байгаа хоёр толгой компанийн хувьцаа эзмшигч нь Х.Баттулга ерөнхийлөгчтэй Жүдогийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Машбатын Бөхбат, нөгөө л Ядамсүрэнгийн Батсүх, Билли Лим Сим Пау-гийн охинХуй Шим Лим Селестина нар байв. Үүнийг өнөөдөр ч Хонгконгийн хөрөнгийн биржийн баримт бичиг дээрээс олж үзэх боломжтой. Гэхдээ анх компанийг үүсгэн байгуулж 90 хувийг эзэмшиж байсан Х.Баттулгын нэр нь алга болсон байдаг. 90 хувиа Х.Баттулга зүгээр л энэ хүмүүст тараагаад өгөөгүй нь ойлгомжтой.

Дараа нь Брейв лайон \Brave Lion BVI\ гэсэн нэртэй бас нэг оффшор компанид толгой хоёр оффшор компаниа зарсан байдаг. Ийм олон толгой компанийг оффшор бүсэд үүсгэн байгуулж, таван ч шат дамжин давхар давхар эзэмшүүлэх нь ямар зорилготой байсан бэ.Туршлагаас харахад ийм тохиолдолд зорилго нь нэг л байдаг.

Төгрөг нуурын ордыг таван шат оффшороор дамжин байж, нэрээ нуун байж 250 сая ам. доллараар зарсан ч гэсэн эцсийн эцэст одоо л бүх юм тодорхой болж байна. Хятад эзэнтэй оффшор бүсэд бүртгэлтэй Хонгконгийн хөрөнгийн биржийн Мин Шин компанид зарагдсан оффшор бүсэд бүртгэлтэй “Камекс Пи-Ти-И” компани нь бидний илрүүлсэн “Женко Холдинг Пи-Ти-И” компаниас байр түрээслэж нэг дор үйл ажиллагаагаа явуулж байсан нь хөрөнгийн биржийн материалд ил байна.  Эндээс 250 сая ам.долларын сураг атгагдаж болох л юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга саяхан УИХ-ын чуулган дээр үг хэлэхдээ “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санг үгсэн хуйвалдаж, зохион байгуулалттайгаар тонон дээрэмдсэн, Хөгжлийн банкны хөгжлийн зээлийг хамаарал бүхий аж ахуй нэгжүүдээрээ хуу хамсан, уул уурхай, ашигт малтмалын лицензийг олноор эзэмшигч бүлэглэл, фракц, олон зуун сая долларын оффшор данс эзэмшигчид, татвар төлөгчдийн мөнгийг чадамжгүй болсон банкинд хийж хувьдаа асар их хэмжээний хөрөнгө олж, банкийг дампууруулан, эргээд татвар төлөгчдөөр төлүүлдэг, авлига, хээл хахуулийн мөнгийг газар, барилга, банк бус санхүүгийн байгууллагуудаараа угаадаг, монгол төрийн эрх ашгийг уландаа гишгэн гадны иргэн, аж ахуй нэгжтэй үгсэн хуйвалдаж төрийн эсрэг гэмт хэрэг үйлддэг хэсэг бүлэг этгээдүүд” байдаг талаар учиргүй урт нэг өгүүлбэр хэлэхэд олон нийт сайн ойлгоогүй.  Тэгвэл Х.Баттулга өөрөө Замын тээврийн болон Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд байхдаа Сайшандын аж үйлдвэрийн парк байгуулна, төмөр зам барина гэсэн нь юу болсон бэ. Сайшандад аж үйлдвэрийн парк байтугай ширхэг яндан ч босоогүй. Өнөөдөр “Голомт” банкиар бариулж буй төмөр замын мөнгө хаашаа хэний гараар урсаж байна вэ.

Ерөөс хууль хяналтынхан энэ мэдээнүүдийг “шинэ нүд”-ээр олж унших, хуулийнхан “шинээр ажиллах” цаг нь болжээ. Сингапурын засаг төрийн дээрх мэдээллийг санг ухвал өөр бусад асуудал ч нэлээд гарч ирэх бололтой юм. Үүгээр Ерөнхийлөгч Х.Баттулгын оффшорын хөрөнгө ил болж байх шиг байна. Гэхдээ энэ мэдээлэл Монголд цоо шинэ юм бас биш. 2017 оны зургадугаар сард одоогийн УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан Х.Баттулгыг оффшор дахь хөрөнгөө оруулж ирэхийг шаардаж, дээр нэр дурдсан зарим компанийг ярьж явсан. Тэгэхээр оффшор дахь хөрөнгүүдээ Монгол руу татах цувааг Ерөнхийлөгч анхлахыг ч үгүйсгэхээргүй болж буй бололтой.

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • Баагий. (202.126.89.155)
    90 оноос хойших гэмт хэргүүд дэндсэн.Энэ хугацаанд төрийн эрхийг барьж байсан Eрөнхийлөгч Eрөнхийлөгч сайд нар бүгд шуналтангууд ард түмний эрх ашгийг уландаа дэвсэж хаясан хүнэнцрүүд.Сонголтоо зөв хийж чаддаггүй Азгүй ард түмнээ бид.
    2020 оны 12 сарын 26 | Хариулах
  • Irgen (70.181.124.42)
    Battulga turiin albiig ashiglaj luivar hiij hurungutei boloogyiee.uuruu biznes hiij hurungutei bolson hyn.turuus tursun luivarchid muu heleh ygee olj yadaj baina.ene hynees uur odoo ard olnoo gesen setgeltei zuv bodoltoi hyn baihgyiee.Battulgiig demjih heregtei.
    2020 оны 12 сарын 25 | Хариулах
  • Зочин (59.153.85.87)
    Охиныхоо, найзынхаа, хамтрагч гадаад хүмүүсийн нэрээр офшорт мөнгө нуудаг нь сонгуулийн сурталчилгааны үед яригдаад л байсан. Тэрбум доллар гэсэн шүү. 17 чингэлэг спирт, казакуудтай нийлж тамхи зөөдөг улс дамнасан мафийн сүлжээ, хууль бусаар монголын хүнсний үйлдвэрүүд, зочид буудлууд хуу хамсан үйлдэл, төмөр замыг Оросуудын даалгавараар гацаасан, мөнгийг нь гадгаш гаргасан энэ үйлдлүүд гээд зөндөө л гэмт хэрэг бий. Женко нэгэн цагт шоронд орох нь тодорхой
    2020 оны 12 сарын 24 | Хариулах
  • Иргэн (27.123.213.238)
    ОФШОРЧИН ерөнхийлөгчтэй ард түмэн хууль шударга ёс яриад хэрэггүй, МОНГОЛ ЯЛНА, ХӨГЖИНӨ энэ тэр бол бүүр ч байхгүй.
    2020 оны 12 сарын 23 | Хариулах
  • Зочин (66.181.161.29)
    Охиных нь офшор Баттулгад хамаагүй
    2020 оны 12 сарын 23 | Хариулах
  • Зочин (73.180.217.218)
    БАТТУЛГА, ХҮРЭЛСҮХ НАРЫГ ЁРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШҮҮЛЖ ДЭМЖЭЭД БАЙГААГ ТАС ЦОХИХ ХЭРЭГТЭЙ. ДОЛООГЧИД НЬ ИНГЭЭД БАЙГААГ ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ. УЛС ЭХ ОРОН АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ ДОРВИТОЙ ЧУХАЛ АСУУДЛЫГ ОГТ ХӨНДӨХГҮЙ ӨДИЙ ХҮРЛЭЭ. ШУДРАГА БАЙХ, ЭРҮҮЛ ХҮНС, ГАЗРЫН БАЯЛАГ, ХУУЛЬ ХЯНАЛТ, ХЭЭЛ ХАХУУЛЬ,
    2020 оны 12 сарын 22 | Хариулах
  • ard (103.212.118.33)
    Hiisen ym baixgvi hudlaa mongol ylna gej garj ircheed ,setgvvlch Monhbaysgalan Battulgiin zamiin tsewerleel 2-uula mundag nertei hun boltsgooson battulga ni eronxiilogch monhbaysgalan ni terbumtan ugaasaa l hudlaa garuudad tarxiduulj hanahgui hogshchvvd haa saigui zaluu vy bid nar l oor baih heregtei odoo bas zarigiin Өнөрөөг bvgd l shvteed ywj baina boloxgvi shv ter hun hiih ajilaa hiij l baig hezee neg odor huwiin ambitsaar bas l samrax gd garaad irne shvv ??? itgex xereggvi
    2020 оны 12 сарын 22 | Хариулах
  • Зочин (203.91.115.56)
    муу хужаа гэчихээд л өөрөө нэг хужаатай бүр өвөр түрийдээ орсон андууд баыдаг шүү
    2020 оны 12 сарын 22 | Хариулах
  • Зочин (103.26.194.207)
    энэ харин баттай эх сурвалжтай мэдээ байна, бид хэнд итгэх болж байна вэ! хэзээ үхнэ гэж ингэ мөнгө идэж ууж хандаггүй сдакууд вэ!!
    2020 оны 12 сарын 22 | Хариулах
  • зочин (202.9.40.141)
    " хужаа " гэж дайсагнан рекламдавч хятадын бараг тагнуул даа. хятадын тайвань, гонконг дахь хятадын нууц байгуулагын тэрбумтантай өвөр түрийдээ орсон луйварчин даа.
    2020 оны 12 сарын 21 | Хариулах
  • зочин (202.9.40.141)
    " хужаа " гэж дайсагнан рекламдавч хятадын бараг тагнуул даа. хятадын тайвань, гонконг дахь хятадын нууц байгуулагын тэрбумтантай өвөр түрийдээ орсон луйварчин даа.
    2020 оны 12 сарын 21 | Хариулах
  • Ийм л эх орон ч хахахахаха (79.225.224.22)
    Худлаа гар шүү дээ. Юун эх орон, ядарсан ард иргэдийн төлөө вэ!? ...
    2020 оны 12 сарын 21 | Хариулах
  • Зочин (122.201.24.37)
    Мөнхбаясгалан Баттулгыг яаж эрэн сурвалжлахав дээ.Еэвэнгийн нэг тал гэдэг шиг " НӨГӨӨ ТАЛ НЬ" юм чинь !
    2020 оны 12 сарын 21 | Хариулах
  • Иргэн (122.201.24.37)
    Ерөнхийлөгч өөрөө ийм бол оффшороос мөнгө оруулж трж яаж чадахав дээ ! Бид чинь одоо хэндээ итгэх болж байна? Энэ хүн дахин дэвших санаатай байдаг шиг.Одоо больсон нь дээр биз дээ.
    2020 оны 12 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.21.108.139)
    “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛД НЭРТ ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ МӨНХБАЯСГАЛАН ОРСОН УУ? ҮГҮЙ ЮУ?
    2020 оны 12 сарын 21 | Хариулах
  • Зомби (103.229.121.112)
    Өөрөө л болж байвал, улс яах нь хамаагүй гэсэн үзэлтэй хүн дээ.
    2020 оны 12 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2-4-нд зохион байгуулна 8 цаг 22 мин Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ 8 цаг 27 мин Хонины мах кг нь 17,477 төгрөгийн үнэтэй байна 8 цаг 33 мин Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний эрхийн зарчмаасаа ухрахгүй 8 цаг 51 мин “Girls in ICT 2025” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа 9 цаг 8 мин Н.Учрал: Үүсмэл ордуудад төрийн эзэмшлийн 34 хувийг тогтооно 10 цаг 1 мин ААНОАТ-ын хөнгөлөлтийн хэрэгжилтийг салбарын бодлоготой уялдуулан зохицуулах үүрэг өглөө 11 цаг 26 мин Хойд бүсийн хөгжлийг дэмжих 190 гаруй саналд тулгуурласан цогц арга хэмжээг баталлаа 11 цаг 28 мин Монгол, Швейцарын парламентын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж байна 11 цаг 29 мин Багануур-Улаанбаатарын чиглэлд парк шинэчлэл хийгдэж, шинэ автобус үйлчилгээнд гарлаа 11 цаг 30 мин Монголын баг Азийн иогийн аварга шалгаруулах тэмцээнээс 18 медаль хүртэж, хоёрдугаар байрт орлоо 11 цаг 32 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн шинэ төслийг боловсруулж байна 11 цаг 34 мин Дээд боловсролын тэтгэлэг, зээлийн шинэчилсэн журам батлагдлаа 11 цаг 34 мин Засгийн газар Хойд бүсийн хөгжил, дөрвөн улирлын аялал жуулчлалыг дэмжих цогц арга хэмжээ баталлаа 11 цаг 37 мин Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн гэрт нэгжлэг хийв 11 цаг 37 мин Унгар улс Олон улсын эрүүгийн шүүхээс гарахаар шийдвэрлэлээ 11 цаг 38 мин Монгол, Киргизийн нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг хэлэлцлээ 11 цаг 39 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ДАЖБ-тай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо 11 цаг 40 мин Тавдугаар сард дулаан өдрүүд давамгайлж, сүүл үеэр сэрүүсэх төлөвтэй байна 11 цаг 41 мин ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуульд дөрвөн нам оролцоно 11 цаг 42 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top