x

Ардчилсан намын их хурал болж, өндөрлөлөө

Ардчилсан намын X их хурал энэ сарын 18, 19-ний өдрүүдэд амжилттай хуралдаж өндөрлөлөө.

Хоёр өдөр дараалан хуралдахаар товлож байсан намын Их хурал Улаанбаатар хотод цар тахлын шинэ голомт илрэн өвчлөл нэмэгдэж буйтай холбогдуулан их хурлын төлөөлөгчдөөс гаргасан саналын дагуу цагийн хуваариа сунгаж хуралдан, хэлэлцэх асуудлаа шийдвэрлэсэн юм.

Тус их хурал Монголд анх удаа цахимаар хуралдаж буй намын их хурал бөгөөд 21 аймаг, нийслэл, есөн дүүргээс нэгэн зэрэг холбогдож хуралдав. Энэ ташрамд дурдахад АН-ын их хурал зүүн хойд Азидаа хамгийн томд тооцогдох цахим хурал боллоо.

Хурлаар АН-ын "Үндсэн дүрмийн өөрчлөлтийн төсөл"-ийг хэлэлцэн баталсан бөгөөд тус хуралд 1206 төлөөлөгч оролцож, их хуралд 74 төлөөлөгч үг хэлж, давхардсан тоогоор 180 гаруй асуулт, санал гарсныг хэлэлцэн эцэслэлээ. Мөн тус их хурлаар өмнөх намын их хурлаас хойших алдаа оноо, амжилт ололтоо хэлэлцсэн юм.

Хурлын төгсгөлд их хурлын төлөөлөгчдөөс өнөөдрийн нийгмийн амьдралыг дүгнэж уриалга гаргаснаар хурал амжилттай болж өндөрлөлөө.

АРДЧИЛСАН НАМЫН Х ИХ ХУРЛЫН УРИАЛГА

Дэлхий нийтийг хамарч, сая сая хүний  амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж байгаа коронавирусний цар тахлын хүнд сорилтын үед хорио цээрийн дэглэмийг сахин  АН-ын Х их хурлыг анх удаа цахимаар зохион байгуулж, амжилттай өндөрлөлөө. 21 аймаг, 9 дүүрэг, сум суурингуудаас 2000 гаруй төлөөлөгч оролцож, намын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг нухацтай хэлэлцэж баталсан энэхүү их хурлаас АН-ын гишүүд, дэмжигчид, нийт монголчууддаа хандан дараах УРИАЛГЫГ гаргаж байна.

Нэгдүгээрт, Ковид-19 цар тахлын халдварыг хумих хөл хорионы үеэр өндөр ачаалалтай ажиллаж байгаа төрийн албан хаагчид, ялангуяа эмч, сувилагч,, эрүүл мэндийн ажилчид, онцгой байдлын албан хаагчид, цагдаа, тагнуул, хил хамгаалахын ажилтан албан хаагчиддаа Х их хурлын төлөөлөгчид, нийт гишүүд, дэмжигчдийнхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Хүнд хэцүү цаг үед үүрэг гүйцэтгэж байгаа  эдгээр эгэл баатруудын  эрүүл мэндийг хамгаалах, сэтгэл зүй, амьдралын баталгааг нь дэмжсэн төрийн бодлого, шийдвэрийг цаг алдалгүй гаргахын хамт, эргэж буцсан, хөнгөн гоомой шийдвэр гаргаж буй алдаа завхарлаа засаж, залруулж ажиллахыг эрх баригчдад уриалж байна.

Хоёрдугаарт, Коронавирусийн халдвартай тэмцэх ажлыг шинжлэх ухааны үндэстэй удирдан зохион байгуулж  төсөв хөрөнгийг үр ашигтай зарцуулахын оронд үнэмлэхүй олонхдоо бардамнан улсын төсөв, олон улсын байгууллагуудын зээл, тусламж, иргэдийн хандивыг улс төрийн ашиг хонжоо олох зорилгоор үр ашиггүй зарцуулж байгаа явуургүй үйлдлээ зогсоож, ард иргэдээ ядуурлаас хамгаалах, аж ахуйн нэгж байгууллага, бизнесийн үйл ажиллагааг дэмжих, коронавирусний вакциныг худалдан авах хөрөнгийг хангалттай төлөвлөж хэрэгжүүлэхийг МАН-ын эрх баригчдад уриалж байна.

Гуравдугаарт, Хөл хориог далимдуулан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд хийгдэж буй эрх зүйн шинэчлэл нэрээр шүүх засаглалыг улс төрийн эрхшээлд оруулах, хүний үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хааж боомилох, эрүүгийн хуулиар яллаж, сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрхэд халдах гэсэн  увайгүй санаархлаа зогсоохыг парламент дахь үнэмлэхүй олонхын  бүлгийн гишүүдэд уриалж байна.

Дөрөвдүгээрт, дэлхий нийтээр хөл хорионд орсонтой холбогдуулан Монголын эдийн засгийн бүхий л үзүүлэлт уруудаж, Монгол Улс маань Ази тивдээ эдийн засгийн хамгийн гүнзгий уналттай орон болж бүртгэгдлээ. Иргэдийн өр, зээлийн хэмжээ өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа ч харамсалтай нь эрх баригчид ажиллаж хөдөлмөрлөдөг иргэдээ дэмжих төрийн болон улс төрийн ямар ч бодлого шийдвэр, шийдэл гаргасангүй. Ялангуяа, цар тахлын дараах их хэмжээний өрөөр хэмжигдсэн эдийн засгийн хүлээлтүүд зүй ёсны бөгөөд маш тодорхой шийдэл хүлээсэн хэвээр байна. Нийгмийн даатгалын хуримтлагдсан өр, хугацаа хэтэрсэн зээл, ипотекийн зээлийн хойшлуулсан төлөлтүүд, бизнесийн уналт зэрэг нь нэг л өдөр эдийн засгийг бүхэлд нь хамарсан том асуудал болон гарч ирэх нь тодорхой. Тийм учраас татвар, хяналт шалгалтын дарамтаас бизнес эрхлэгчдийг гаргаж, бичил болон жижиг бизнес эрхлэгчдийг дэмжсэн тогтвортой, урт хугацааны бодлогыг УИХ нэн яаралтай батлах, бодлогын төвд  хуримтлагдсан их өр зээлийг шийдэх гарц, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх тодорхой шийдлүүдийг гарган, халамжийн буюу бэлэнчлэх сэтгэлгээг өөгшүүлсэн бодлогодоо цэг тавьж, ажиллахыг эрх баригчдад уриалж байна.

Тавдугаарт, Нэг хүн олон газарт очиж, санал өгч болдог бүртгэлийн тогтолцооны гажгаас болж, иргэдийн төрийн сонгуульд итгэх итгэл туйлдаа хүртлээ алдарч байна. Тиймээс олон нийтийн итгэлийг сэргээх, ардчилсан тогтолцооны суурь зарчим хэрэгжиж байгааг нотлон харуулах бодит алхам хийх хэрэгтэй. Ингэхийн тулд Улсын бүртгэлийн ерөнхий газарт блокчэйн технологи буюу нэг хүний бүртгэлийн системийг 2021 оны гуравдугаар сар гэхэд нэвтрүүлж дуусгахыг УИХ, Засгийн газраас шаардаж байна.

Зургадугаарт, Өнөөгийн улс төрийн намуудын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа нь монгол улсын хөгжлийг хойш татаж байгаа нэг шалтгаан болж байна гэж Ардчилсан нам үзэж байна. Тиймээс бид намуудыг шинэчлэх, орчин үеийн шаардлагад нийцүүлэх үйл ажиллагааг эхлүүлэн ажиллахаа мэдэгдэж байна.

Долдугаарт, Монгол улсын үндсэн хууль, бусад хууль тогтоомж, төрийн бодлого, намынхаа дүрэм, үзэл баримтлалын хүрээнд гишүүдээ өмгөөлөн хамгаалах ёстой хэмээн бид үзэж байна.

Ардчилсан намын ..их хурлын эрхэм төлөөлөгчид өө

Ардчилсан хувьсгалын түүчээ болсон АН сүүлийн хоёр удаагийн УИХ-ын болон орон нутгийн сонгуульд үнэмлэхүй ялагдал хүлээснээр  гишүүд дэмжигчдийн намд итгэх итгэл үнэмшил сэвтэж, ардчиллын амин эрдэнэ болсон хүний эрх, эрх чөлөө, хувийн өмчийн дархлаа суларч, нэг намын дарангуйлал тогтох үндэс суурь бүрдэж байгаа нь ардчилалд хайртай монгол  хүн бүхний сэтгэлийг эмзэглүүлэх боллоо. 

Ийм хариуцлагатай цаг үед Ардчилсан намын гишүүд, лидерүүдийн зөрчил, маргаан, фракц, бүлэглэлийн хуваагдлыг бүрмөсөн арилгаж, 90-ээд оны хувьсгалч сэтгэлгээнээсээ салж,  21-р зууны монголчуудын эрх, эрх чөлөө, чөлөөт эдийн засаг, шударга ёсны талд зогсон, шинэ сэтгэлгээ, ойлголцлоор нэгдэн нягтарч,  мянга мянган гишүүд, дэмжигчид, ардчиллын эгэл баатруудынхаа итгэл сэтгэлийн галыг асааж, өнөөдрийг хүртэл бидний дунд бугшсан зөрчил, учир шалтгаан бүхнийг монголчуудынхаа эрх ашгийн төлөө таягдан хаяж,  ирээдүйн төлөө хамтдаа алхъя, гарц гаргалгаа, шийдлээ олцгооё гэж Ардчилсан намын ахмад, дунд, залуу үеийнхэндээ уриалж байна.

АРДЧИЛСАН НАМЫН  Х  ИХ ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД

2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 1 цаг 58 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай 2 цаг 10 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 2 цаг 11 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 2 цаг 13 мин БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал 2 цаг 15 мин Хилийн зарим боомт энэ сарын 29, 30, 31-нд түр хаана 2 цаг 18 мин Их Британи, Украин улсууд 100 жилийн түншлэлийн гэрээ байгууллаа 2 цаг 22 мин Үйлдвэрт шаардлагатай хүнсний улаан буудайн нөөц хангалттай байна 2 цаг 23 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Турк Улсад төрийн айлчлал хийлээ 2 цаг 25 мин Орано Майнинг компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна 2 цаг 28 мин Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ мэдээлэл хийнэ 2 цаг 31 мин Ихэнх нутгаар маргааш цаг агаар тогтуун байна 2 цаг 34 мин Трампын 2025 оны инаугурац: Ёслол хэзээ, хэрхэн явагдах вэ? 2 цаг 40 мин Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ 22 цаг 7 мин Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна 22 цаг 16 мин Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф 22 цаг 18 мин Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна 22 цаг 22 мин Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуульд оролцох боломжийг судална 22 цаг 28 мин Жагсагчид өлсгөлөн зарлана 22 цаг 33 мин Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ 22 цаг 41 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф
Top