x

ГХЯ Элчин сайд Р.Болдын гэнэтийн “баяр хүргэлт”-ийг зөвшөөрсөн үү?

Монгол Улсаас Турк болон Азербайжан улсад суугаа Элчин сайд Р.Болд 2020 оны арванхоёрдугаар сарын11-нд Азербайжаны Эрчим хүчний сайд Парвиз Шахбазовтой уулзжээ. Азербайжаны Эрчим хүчний яамны мэдээлснээр Элчин сайд энэ үеэр “Азербайжан улс нутаг дэвсгэрээ Армений эзлэн түрэмгийллээс чөлөөлж, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдал, бүрэн эрхээ сэргээсэнд баяр хүргэж байна” гэж хэлсэн байх юм. Мөн Mongolia Weekly хэмээх мэдээллийн портал дээр энэ талаар тайлбарлан бичжээ. https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fminenergy.gov.az%2Fen%2Fxeberler-arxivi%2Fenergetika-naziri-monqolustanin-azerbaycandaki-sefiri-ile-gorusub%3Ffbclid%3DIwAR0RBvuOJRpEDxVUj2vv3x9JwC-dRtPI96EGqCWlpzDCys6wDTy5NXig68E&h=AT141CTEN0wybGuFHVYZKVqeLeATebKDJcQx5AvyhLyY-YbUmtunlGsvnf0E771X2xe5pW8RWz-sR1fmRnzcVaG0_RJtn56lSVPxToUc3EZSTyCtDB_KXbDUgJQGzzamiiHU6aYINdQ

Тухайлбал тус сайтад “Монгол Улсын Элчин сайдын энэ үйлдэл нь Туркт тал зассан хэрэг бөгөөд Оросын дургүйг хүргэж магадгүй юм”хэмээн бичсэн нь анхаарал татлаа. https://www.mongoliaweekly.org/amp/mongolia-hails-azerbaijani-war-victory-in-effort-to-woo-turkey

Хэрэв Элчин сайд Р.Болдын тийнхүү баяр хүргэсэн нь үнэн бол,  энэ нь манай найрсаг харилцаатай хоёр орны хооронд маргаан, “дайн дажин” гарвал аль нэг талыг баримтлахгүй байх тухай Монгол Улсын гадаад бодлогын алтан зарчим алдагдлаа гэсэн үг.

Монгол Улс Азербайжан болон Армений хооронд сая болсон дайны явцад болон дайны дараа ОХУ-ын зуучлалаар эвлэрэл тогтоосон талаар байр сууриа илэрхийлээгүй байгаа нөхцөлд Элчин сайд ингэж ярих нь “шугам давсан” хэрэг бөгөөд Монгол, Армений хоорондын харилцаанд ноцтой сэв суулгасан алдаа болох юм. Элчин сайд Р.Болд энэ тохиолдолд Туркт тал зассан уу, эсвэл Туркийн “заавраар” ажилласан уу гэдгийг ч бодох ёстой. Мөн ГХЯ ийм чиглэл өгсөн үү, Элчин сайд дур зоргоороо ажиллав уу гэдгийг ч олж тогтоох шаардлагатай болж байна. Харин Монгол Улсын ГХЯ энэ “баяр хүргэлт”-ийн талаар ямар нэг тодорхой мэдээлэл дурдаагүй.Зөвхөн Элчин сайд Р.Болд Азербайжанд уулзалт хийсэн, хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг цаашид идэвхжүүлэх, энэ хүрээнд заримбаримт бичгүүдэд гарын үсэг зурах ажлыг түргэтгэх талаар тохиролцсон, “Гадаад харилцааны сайд Н.Энхтайванаас Азербайжаны Гадаад хэргийн сайд Ж.Байрамовт илгээсэн захидлыг уламжлан өгөв” гэсэн мэдээг л вэб сайтдаа мэдээлсэн байв.

Мөн “Элчин сайд Р.Болд Азербайжаны “Азерхалча” компанид зочилж Монголын ноосыг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслийн явцтай танилцсан, Түрэг хэлтэй орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн Парламентын Ассамблейн ерөнхий нарийн бичгийн дарга А.Мамайюсуповд бараалхаж Уулын Карабахын байлдаан ялалтад зориулсан Азербайжаны цэргийн парадад зочноор оролцов” хэмээн мэдээлсэн байна.

Гадаад харилцааны салбарт ажиллаж буй мэргэжлийн хүмүүсийн үзэж байгаагаар Арменд булаан эзлэгдсэн нутгаа буцааж авсан Азербайжанд Р.Болд баяр хүргэсэн нь гадаад бодлогын зарчим зөрчсөн маш буруу үйлдэл гэж үзэж байв. Өөрөөр хэлбэл, Туркт тал засч, Оросын дургүйг хүргэх, мөн арменчууд Монголыг үзэн ядахад хүргэх аюултай гэж үзэж шүүмжлэлтэй хандаж байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Турк, Азербайжаны цэргүүдийг сургаж дэмжиж байсан гэж мэдээлж байсан удаатай. Тэр ч байтугай Туркийн цэргүүд нисэгчгүй онгоцны дайралтыг хүртэл удирдаж байсан гэх мэдээлэл байдаг ч Туркийн тал энэ мэдээллийг үгүйсгэдэг аж. Хэдийгээр энхтайвны хэлэлцээр, цэргүүдээ газар дээр байлгаснаар Орос улс бүс нутаг дахь зарим нөлөөгөө алдаж эхэлж байсан ч Азербайжан ялснаар тус бүс нутагт Туркийн нөлөө улам бүр нэмэгдсээр байгааг харуулж байна хэмэээн мэдээлсээр байгаа юм. Учир нь Ерөнхийлөгч Р.Эрдоган дайны үеэр Азербайжаныг дэмжиж байгаагаа илэн далангүй илэрхийлж байсан. Харин Ерөнхийлөгч В.Путины хувьд Орос, Турк хоорондын маргааны цучил унтраагүй байхад Монголын Элчин сайдын гаргасан эл үйлдлийг ажиглаагүй өнгөрөхгүй гэж бодохгүй байна. Дээр нь Монгол Улс эртний сайхан харилцаат Арментай ямар харилцаатай үлдэх бол. Өнөөх Ил хаадын үеийн хэлхээ холбоо, бичиг сурвалжуудын талаарх гайхалтай сайхан түүх юу болох бол.

Энэ бүгдээс үзэхэд ГХЯ Элчин сайд Р.Болдын гэнэтийн “баяр хүргэлт”-ийг мэдсэн эсэх, үр дагаврыг нь хэрхэн тооцоолсон нь сонирхолтой байна.

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (192.82.72.104)
    С.Баяртай нийлж 7.2 ны цуст аллагыг зохион байгуулсан энэ этгээдийг эгүүлэн татах болоогүй юм уу
    2020 оны 12 сарын 17 | Хариулах
iШинэ мэдээ
2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2-4-нд зохион байгуулна 8 цаг 15 мин Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ 8 цаг 20 мин Хонины мах кг нь 17,477 төгрөгийн үнэтэй байна 8 цаг 26 мин Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний эрхийн зарчмаасаа ухрахгүй 8 цаг 43 мин “Girls in ICT 2025” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа 9 цаг 0 мин Н.Учрал: Үүсмэл ордуудад төрийн эзэмшлийн 34 хувийг тогтооно 9 цаг 53 мин ААНОАТ-ын хөнгөлөлтийн хэрэгжилтийг салбарын бодлоготой уялдуулан зохицуулах үүрэг өглөө 11 цаг 19 мин Хойд бүсийн хөгжлийг дэмжих 190 гаруй саналд тулгуурласан цогц арга хэмжээг баталлаа 11 цаг 20 мин Монгол, Швейцарын парламентын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж байна 11 цаг 21 мин Багануур-Улаанбаатарын чиглэлд парк шинэчлэл хийгдэж, шинэ автобус үйлчилгээнд гарлаа 11 цаг 22 мин Монголын баг Азийн иогийн аварга шалгаруулах тэмцээнээс 18 медаль хүртэж, хоёрдугаар байрт орлоо 11 цаг 25 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн шинэ төслийг боловсруулж байна 11 цаг 26 мин Дээд боловсролын тэтгэлэг, зээлийн шинэчилсэн журам батлагдлаа 11 цаг 27 мин Засгийн газар Хойд бүсийн хөгжил, дөрвөн улирлын аялал жуулчлалыг дэмжих цогц арга хэмжээ баталлаа 11 цаг 29 мин Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн гэрт нэгжлэг хийв 11 цаг 29 мин Унгар улс Олон улсын эрүүгийн шүүхээс гарахаар шийдвэрлэлээ 11 цаг 30 мин Монгол, Киргизийн нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг хэлэлцлээ 11 цаг 31 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ДАЖБ-тай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо 11 цаг 32 мин Тавдугаар сард дулаан өдрүүд давамгайлж, сүүл үеэр сэрүүсэх төлөвтэй байна 11 цаг 33 мин ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуульд дөрвөн нам оролцоно 11 цаг 34 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top