x

Ц.Элбэгдорж: Улс төрийн замыг ухамсартай сонгож, ял ямбыг нь цуг эдэлж яв

Засгийн газраас боловсруулаад буй Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд мэдэх, хэвлэн нийтлэх эрхийг ноцтой зөрчсөн заалт оруулсныг мэргэжлийн байгууллагууд эсэргүүцэж буйгаа илэрхийлж байгаа билээ. 

Тодруулбал, ХЗДХЯ-наас боловсруулсан уг хуулийн төслийн Худал мэдээлэл тараах, түгээхтэй холбоотой бүлэгт зааснаар хэвлэн нийтлэхээс гадна олон нийтийн сүлжээнд хувь хүн үзэл бодол, байр суурийг түгээсэн тохиолдолд ч эрүүгийн хариуцлага хүлээлгэх болоод байгаа юм. 

Хуулийн төслийн уг заалттай холбоотойгоор ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өчигдөр NTV телевизийн “Улаан бал” ярилцлагын нэвтрүүлэгт оролцсон юм.

Тэрээр ярилцлагын үеэрээ Монгол улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн талаар дурьдсан юм. 

Харин Ц.Элбэгдорж сайд Х.Нямбаатарт хандан хэдэн зөвөлгөө өгчээ. 

Тэрээр өөрийн цахим хуудаснаа "Миний нэр "Улаан бал"-аар бас л гарсан сурагтай. Хэвлэл, вэб, сошиал гээд шүүр шанага болтлоо шүршүүлдэг хүн л дээ би. Хамгийн их муулуулдаг хүнийг олоод ир гэвэл эхнийх нь би болох байх. Энд нэг учир бий. Ардчилсан хувьсгалаас иргэдэд бодитой наалдсан, эдэлж байгаа бараг цор ганц эрх бол иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, эрх чөлөө юм.

Бусад эрхийг нь төр булаасан, хутгалдаж орсон, эдлэх боломж олгохгүй байгаа гээд түмэн юм бий. Тиймээс ганц ч болов үлдсэн, бодитой эдлэж байгаа эрхээр нь оролдоод яахав, би тэвчихгүй бол, чи ойлгохгүй бол бусад нь яах юм гээд л өнгөрөөгөөд байгаа юм.

Хүний үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэлийн эрх чөлөө бол бусад эрхийн эх учраас хамаагүй эхэлж оролдож болдоггүй юм. Бусад улс орны жишээ энд наалдацтай биш. Тэр орнуудад иргэнийхээ маш олон эрхийг хуулиар баталгаатай эдлүүдэг юм. Манайд Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх, Иргэний мэдэх эрхийг хангах гээд.. алхам ч хийгдээгүй байна. Тэвчих л хэрэгтэй.

Нөгөө талаар бол улс төр бол хүнд ажил. Зодуурын хүүдий гэсэн үг. Ийм замыг ухамсартай сонгож, ял ямбыг нь эдлэж яваа атлаа намайг зодлоо, цохилоо гээд байх нь утгагүй. Зарим нэг ажлыг хийхгүй, зарим нэг юмаар оролдохгүй, зарим нэг юманд хариулахгүй байх л хамгийн том эрх юм билээ" гэжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Ккккк (122.201.31.242)
    Одоогийн нийгэмд шударга сайн хөдөлмөрлөсөн хүн тэрбумтан болох боломж байгаа билүү? Би шударгаар тэрбумтан болсон гээд телевизээр сагсалзаж байхыг нь хараад үнэн дургүй хүрсэн. Тэгээд дан улс төрөөр явсан байж.
    2020 оны 12 сарын 17 | Хариулах
  • Gabo (150.129.140.40)
    Elbegdorj helsen bolhoos bvh yun vnen shvv saidiin tolgoi hvrehgvi l dee
    2020 оны 12 сарын 16 | Хариулах
  • Хунхууз (49.0.212.161)
    Энэ эргүү олгой толгойтой сайд гэж биеэ тоосон нөхөр ойлгохгүй бүхнийг өөр дээрээ тусгаж аваад эмзэглэж байхын оронд сул гишүүнээ хийгээд санаа амар суучихаач
    2020 оны 12 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2-4-нд зохион байгуулна 7 цаг 58 мин Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ 8 цаг 3 мин Хонины мах кг нь 17,477 төгрөгийн үнэтэй байна 8 цаг 9 мин Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний эрхийн зарчмаасаа ухрахгүй 8 цаг 26 мин “Girls in ICT 2025” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа 8 цаг 44 мин Н.Учрал: Үүсмэл ордуудад төрийн эзэмшлийн 34 хувийг тогтооно 9 цаг 36 мин ААНОАТ-ын хөнгөлөлтийн хэрэгжилтийг салбарын бодлоготой уялдуулан зохицуулах үүрэг өглөө 11 цаг 2 мин Хойд бүсийн хөгжлийг дэмжих 190 гаруй саналд тулгуурласан цогц арга хэмжээг баталлаа 11 цаг 4 мин Монгол, Швейцарын парламентын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж байна 11 цаг 5 мин Багануур-Улаанбаатарын чиглэлд парк шинэчлэл хийгдэж, шинэ автобус үйлчилгээнд гарлаа 11 цаг 6 мин Монголын баг Азийн иогийн аварга шалгаруулах тэмцээнээс 18 медаль хүртэж, хоёрдугаар байрт орлоо 11 цаг 8 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн шинэ төслийг боловсруулж байна 11 цаг 9 мин Дээд боловсролын тэтгэлэг, зээлийн шинэчилсэн журам батлагдлаа 11 цаг 10 мин Засгийн газар Хойд бүсийн хөгжил, дөрвөн улирлын аялал жуулчлалыг дэмжих цогц арга хэмжээ баталлаа 11 цаг 12 мин Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн гэрт нэгжлэг хийв 11 цаг 13 мин Унгар улс Олон улсын эрүүгийн шүүхээс гарахаар шийдвэрлэлээ 11 цаг 14 мин Монгол, Киргизийн нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг хэлэлцлээ 11 цаг 14 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ДАЖБ-тай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо 11 цаг 16 мин Тавдугаар сард дулаан өдрүүд давамгайлж, сүүл үеэр сэрүүсэх төлөвтэй байна 11 цаг 17 мин ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуульд дөрвөн нам оролцоно 11 цаг 17 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top