x

Ж.Батбаатар авлигачдын “нулимсыг асгаруулж” чадах уу?

АТГ-ын дэд даргыг томилох тухай асуудал анхаарал татаж эхэллээ. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнгөрсөн долоо хоногийн ээлжит хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн. Ажлын хэсгийн зүгээс “Уг хууль нь Авлигын эсрэг 2007 оны хуульд өөрчлөлт оруулах бөгөөд АТГ-ын даргыг Ерөнхийлөгч санал болгосноор томилдог, Дэд даргыг нь АТГ-ын дарга томилдог болж өөрчилж байгаа юм. УИХ АТГ-ын дэд даргыг томилдог байхдаа Засгийн газрын гишүүний дайтай хангамж, баталгаатай байсан нь энэ хуулиар өөрчлөгдөнө” гэж тайлбарлав.

Мөн цаашид УИХ-аас томилдог байгууллагуудын зөвхөн дарга нарыг нь томилдог, дэд даргуудыг нь томилохгүй байх нь зөв гэсэн саналыг гишүүд дэвшүүлж байв. Уг хууль батлагдсанаар ажлын чиг үүрэгтэй холбоотой асуудалд өөрчлөлт орохгүй бөгөөд Дэд дарга энэ хуулийн дагуу томилогдож Төрийн албаны тухай хуульд зааснаар хугацаагүй томилогдоно гэж Ажлын хэсгийнхэн хариулсан.

Шинэ заалтаар төрөх АТГ-ын дэд дарга хэн байх бол? Эх сурвалжийн мэдээлснээр тус газрын Тусгай албаны даргаар ажиллаж буй хурандаа Жанчивдоржийн Батбаатарыг хамгийн өндөр магадлалтай гэцгээж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн эгчийн хүү, Экологийн цагдаагийн албаны дарга О.Амарсанаатай Цагдаагийн академийг 2001 онд хамт төгссөн гэхээс өөрөөр айхавтар татаастай гэж хардах аргагүй. Гэвч Говь-Алтайнхны фракц гэж нутаг усаар хардвал сонирхолтой холбоос “зурж” болох юм. Ерөнхий сайдын зөвлөх Ж.Энхбаяртай ойрын хамаатан, хуулийн зохицуулалтыг тайлбарлах зэрэг ажлын голыг Ш.Раднаасэд хийсэн нь анзаарагдлаа.

Үүх түүх гэвэл Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын дарга, Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн даргаар тус тус ажиллаж байсан. Олон нийт санаж байгаа бол 2017 оны гуравдугаар сарын 3-ны өдөр Засаг дарга Э.Бат-Амгаланг өрөөнд нь оруулахдаа цагдаа нар иргэдийг бороохойдож, нулимс асгаруулагч хэрэглэсэн бусармаг хэрэг гарсан даа. Тэр үеүдэд хурандаа Ж.Батбаатар БЗД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн даргаар ажиллаж байсан бөгөөд 2017 оны гуравдугаар сарын15-ны өдөр ЦЕГ-ын дарга, хурандаа Ө.Энхтөр тушаал гаргаж “Тус дүүргийн ЗДТГ-т болсон эмх замбараагүй байдлын үеэр нулимс асгаруулагч хорт хий ашигласан асуудалтай холбогдуулан түүнийг ажлаас чөлөөлсөн. Дараа нь тэрээр Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын даргаар томилж байсан билээ.

МАН дотор баруун аймгийнхны албан тушаалын томилгоог Ж.Энхбаяр, С.Бямбацогт нар шийддэг бичигдээгүй зарчмаар Ж.Батбаатар дамжиж ирсний цаана Говь-Алтайн аймагт удирдах албан тушаалд олон жил ажилласан, 2004 оны үед Аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ж.Батбаатарын аав Жанчивдорж гуай багагүй нөлөөлсөн болов уу гэх сэжим бий. Учир нь тэр үед тус аймгаас 14 хүний бүрэлдэхүүнтэй баг Хятадын Хану, Гансу хотуудад туршлага солилцож ажилласан баримт бий. Тэр үеэр “Цээл суманд маш том төмрийн уурхай байгуулагдана. Тэр тохиолдолд 2600 хүн мал маллаад яах юм бэ” гэхчлэн ярьсныг гэрчлэх хүмүүс бий. Цээл сумыг нүүлгэх асуудал олон ч жил яригдаж үе үеийн Засгийн газар, УИХ-д ирүүлсэн бичиг тоогоо алдсан. Нутгийн иргэд энэ асуудлыг Таяннуурын уурхайтай биш Жанчивдорж даргад байдаг Цээл сумын төвийн баруун тал Бор үзүүр гэдэг газар орчмыг сансраас авсан зурагтай холбож үзэх нь зүйтэй. Энэ төмрийн уурхайн лицензийг сонирхсон Хятад, Хонконг хүмүүсээс илүү дотоодын хөрөнгө оруулалттай компанидаа эзэмшүүлэх ёстой гэсэн байр суурийг нь хүндэтгэн ярьдаг юм билээ. Эдгээр сэжим холбоос ч энэ удаагийн томилгоонд нөлөөлж мэдэх юм.

Харин ард иргэдийн өөдөөс нулимс асгаруулагч хэрэглэнэ гэдэг бол “даргад үнэнч” гэхэд арай дэндүү жигшил төрүүлэм үйл явц байсныг мэргэжил нэгтнүүд нь ярьдаг. Хэдийгээр АТГ-ын дэд даргын албан тушаалд томилох ажлын байрны шаардлагуудыг хангаж, мөрдөн байцаах ажлын болон гүйцэтгэх ажиллагааны туршлагатай байж болох ч ёс суртахууны болон мэргэжлийн ийм хэмжээний алдаа гаргасан хүнийг уг албанд томилох нь тийм ч зөв сонголт биш байх.

Угтаа бол АТГ-ын дарга нь эрхэлсэн ажлаа, Дэд дарга нь мөрдөн байцаалтг гүйцэтгэх ажлаа зангидаж явж хоёр биеэ нэг нэгнээсээ хамааралгүй хянадаг албан тушаалтнууд юм. Тийм ч учраас Авлигын эсрэг хуулийн 21.2.2-т “Авлигатай тэмцэх газрын дэд даргад нэр дэвшигч нь гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг, туршлагатай байх гэж онцгойлон заасан байдаг. Нөгөөтэйгүүр АТГ-ын дэд дарга албан тушаалтнуудын мэдүүлсэн хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгүүдэд хяналт, дүн шинжилгээ, бүртгэлийн байгууллагын мэдээлэл зэргийгсудлаад тухайн компанид хамааралтай эсэх дээр тодорхойлолт хийж өгөөд байдаг явдал удаа дараа гарч байсан. Хуулиараа бол АТГ-ын Дэд дарга ийм тодорхойлолт хийж өгдөггүй юм. Тус байгууллагын дарга эсвэл хариуцсан нэгжийн дарга нь, тодруулбал АТГ-ын Дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатарнар ийм тодорхойлолт хийж өгөх учиртай. Дүүргийн даргыг албан тасалгаанд нь оруулахын тулд иргэдийн өөдөөс нулимс асгаруулагч хэрэглэж явсан Цагдаагийн дарга асанд бол тун ч зохимжгүй, тавьтир, даруулга шаардах албан тушаал юм шүү дээ.

АТГ-ын дэд даргын томилгоог энэ долоо хоногт багтаан шийдвэрлэнэ гэсэн мэдээллэлтэй байгаатай холбогдуулан АТГ-ын Дарга өөрийн сонголтоо хэрхэн хийх нь ийнхүү анхаарал татаж байна. Хэрэв тэр алдаж томилгоо хийвэл АТГ-ын дараагийн дарга томилогдсоны дараа, мөн өөрийн сонголтоор дараагийн Дэд даргыг томилохоос өөрөөр хээрийн салхи ч хүрэмгүй хугацаагүй томилогдож таарах бололтой. Харин авууштай нь УИХ АТГ-ын дэд даргыг томилдог байсан шиг Засгийн газрын гишүүний дайтай хангамж, баталгаатай байсныг болиулах бололтой.

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 2 цаг 24 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай 2 цаг 35 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 2 цаг 37 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 2 цаг 39 мин БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал 2 цаг 41 мин Хилийн зарим боомт энэ сарын 29, 30, 31-нд түр хаана 2 цаг 44 мин Их Британи, Украин улсууд 100 жилийн түншлэлийн гэрээ байгууллаа 2 цаг 48 мин Үйлдвэрт шаардлагатай хүнсний улаан буудайн нөөц хангалттай байна 2 цаг 49 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Турк Улсад төрийн айлчлал хийлээ 2 цаг 51 мин Орано Майнинг компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна 2 цаг 54 мин Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ мэдээлэл хийнэ 2 цаг 57 мин Ихэнх нутгаар маргааш цаг агаар тогтуун байна 3 цаг 0 мин Трампын 2025 оны инаугурац: Ёслол хэзээ, хэрхэн явагдах вэ? 3 цаг 6 мин Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ 22 цаг 32 мин Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна 22 цаг 42 мин Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф 22 цаг 44 мин Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна 22 цаг 48 мин Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуульд оролцох боломжийг судална 22 цаг 53 мин Жагсагчид өлсгөлөн зарлана 22 цаг 59 мин Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ 23 цаг 7 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф
Top