x

Худал мэдээнээс хамгаалагдах объект нь удирдагчийн нэр төр гэж үзжээ

Эрүүгийн хуульд жилийн өмнө нэмэлт өөрчлөлтөөр оруулсан 13.14 “худал мэдээ тараах” заалтыг одоо дахин өөрчилж 80 хүртэлх сая төгрөгийн торгуультай, 5 хүртэлх жилийн ялтай болгоод зогсохгүй фэйсбүүк, твитер, бусад сүлжээнд ИРГЭН ТА түгээсэн буюу шэйрлэсэн тохиолдолд бас буруудахаар тийм хуулийн төслийг Засгийн газар санаачилчихаад энэ лхагваг гаригт хуралдаанд оруулахаар зэхээд байгаа юм! 

За сэтгүүлчид эсэргүүцэж, тэмцэж эхэллээ. Буцаагаад сөргүүлэн тавьж байгаа нь ГҮТГЭХ, ХУДАЛ МЭДЭЭ ТАРААХ НЬ ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ, ИРГЭНИЙ ЭРХ МӨН ЮМ УУ гэдэг АСУУЛТ. Дахиад л иргэн биднийг гэмтэй байдалд оруул байгаад эрх мэдэлтнүүд нэр хүндээ Эрүүгийн хуулиар айлгаж хамгаалах аргыг сонгоод байгаа юм. Бид тэмцэж буй учир шалтгаанаа Та бүхэнтэй хуваалцья! ХУДАЛ МЭДЭЭ ТАРААХ нь сүүлийн 10-аад жилд дэлхий дахинд шинээр бий болсон гэмт хэрэг. Эхлээд хаалттай улс орнууд, улмаар ардчилсан улс орнууд Эрүүгийн хуульдаа оруулж эхэлж байна. Гэхдээ ямар ч тэнэг төр засаг байлаа ч Худал мэдээ болгонтой тэмцээд байхгүй нь ойлгомжтой. 

Тэгвэл ямар тохиолдолд Эрүүгийн гэмт хэрэг болдог гээч?! Худал мэдээний зорилго, эсвэл үр дагаварт хохирогч нь НИЙГМИЙН ДЭГ ЖУРАМ болох тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно. Үндэсний аюулгүй байдал алдагдуулах, үндэстэн ястан хооронд талцал үүсгэх, үй олныг хамарсан хүчирхийлэл, үймээн дэгдээх зорилготой, эсвэл ийм зорилготой байгаагүй ч тийм үр дагаварт хүргэсэн худал мэдээг тараасан бол гэмт хэрэг мөн. 

Нийгмийн дэг журам гэдэг нь хүн бүрийн гэр орон, аюулгүй орчин, нэг нэгдээ итгэх итгэлцэл гээд бүхий амин зүйлсийг багтаасан ойлголт бөгөөд үүнийгээ алдах нь асар том сүйрэл юм. Харин манай сайн сайхан хууль санаачлагчид маань бусдын нэр хүнд, алдар нэрд халдсан худал мэдээг Эрүүгийн гэмт хэрэгт тооцох гээд байгаад л асуудал нь байгаа юм! Бусдын нэр хүндийн эсрэг гэмт хэрэгт хохирогч нь ХУВЬ ХҮН байдаг. Худал мэдээ гэмт хэргийн хохирогч нь нийгэм байдаг бол гүтгэх гэмт хэргийн хохирогч нь хувь хүн. Иймээс хуулинд нэг нь нийгмийн эсрэг гэмт хэрэг хэмээх бүлэгт, нөгөө нь иргэний эрхийн эсрэг гэмт хэрэг бүлэгт, ардчилсан улс орнуудад бол Иргэний хуульд бичигддэг хэрэг юм. Ухаандаа бол иргэн Нямбаатарын нэр хүнд ямарваа шалтгаанаар, тэр дундаа худал мэдээний улмаас гутаагдсан тохиолдолд нийгмийн дэг журамд хохирол учрахгүй гэсэн үг. Тиймээс хувь хүн нэр төрөө сэргээх, хохирлоо барагдуулах гомдлоо ИРГЭНИЙ ШҮҮХЭЭР шийдүүлэх ёстой. 

Хувь хүний нэр хүндийн асуудлыг нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг болгон зүйлчилж, 5 хүртэлх жилээр хорих ялтай Эрүүгийн гэмт хэрэг болгон хуульчилж болохгүй. ХУДАЛ МЭДЭЭ ТАРААХЫГ БИД ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ ГЭЖ ХЭЗЭЭ Ч ХЭЛЭЭГҮЙ. ХАРИН МАНАЙ ХУУЛЬ САНААЧЛАГЧИД ХУДАЛ МЭДЭЭ ТАРААХ гэмт хэргээс ХАМГААЛАГДАХ ОБЪЕКТ нь УДИРДАГЧИЙН НЭР ТӨР гэж үзэж байгаа ДИКТАТУР НИЙГМИЙН жишгийг хуулбарласан учир БИД АЙЖ БАЙНА! АРДЧИЛСАН улс орнуудад худал мэдээнээс хамгаалагдах объект нь НИЙГМИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ гэж үзэж байгаа шүү дээ! БИД БАСХҮҮ ХУВЬ ХҮНИЙ НЭР ХҮНДИЙГ ХАМГААЛАХЫН ТӨЛӨӨ БАЙНА. Гэхдээ хэний ч болов нэр хүндийг ЭРҮҮГИЙН ХУУЛИАР ХОРИХ ЯЛААР АЙЛГАЖ ХАМГААЛАХ ДАРАНГУЙЛЛЫН ЭСРЭГ БАЙНА! Хүнийг хүн болгодог, иргэнийг толгой дээгүүр хүчирхэг иргэн болгодог зүйл нь ҮЗЭЛ БОДОЛ, ҮГ ХЭЛ, ИТГЭЛ ҮНЭМШИЛ, ҮНЭТ ЗҮЙЛ, үүнийгээ бусдад ИЛЭРХИЙЛЭХ, ХУВААЛЦАХ эрх, эрх чөлөө нь юм шүү!

З.Оргилмаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 16 цаг 32 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 16 цаг 33 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 16 цаг 33 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 16 цаг 35 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 16 цаг 37 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 16 цаг 38 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 16 цаг 40 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 16 цаг 41 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 16 цаг 43 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 16 цаг 44 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 16 цаг 45 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 16 цаг 46 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 16 цаг 48 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 16 цаг 49 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 16 цаг 50 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 16 цаг 51 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 16 цаг 52 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 16 цаг 54 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 16 цаг 55 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 16 цаг 56 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ
Top