x

Хүн гэж юу юм бэ?

Амьд организм яаж энтропигоо тогтоон барьдаг талаар Schrödinger ингэж төсөөлжээ.

-Гаднаас хоол гэдэг биетийг өөртөө оруулж ирснээр Энтропигоо саармагжуулдаг байх.

Санаж байна уу? Энтропи өсөх хууль маань зөвхөн битүү системийн хувьд л хүчинтэй. Хэрвээ амьд организм нь өөрийгөө нээлттэй болгоод, системээ өргөтгөх юм бол энтропи нь ахин дахин шинээр эхэлсээр үүрд үргэлжлэх болно. Ам руугаа сүүтэй кофе хийхэд тэнд шинэ түүх эхэлдэг шүү дээ.

-Энтропийн өсөлтөөс зугтах цорын ганц арга бол "Урсгал дунд амьдрах" явдал юм.

Ингэж амьтад үхэлтэйгээ хөөцөлдөж тоглодог аж. Гэсэн ч, энтропийн хар гар үргэлж дал мөрөнд чинь хүрэн алдан хөөсөөр л байх болно. Тэгээд нэг л өдөр чамайг гүйцэх нь тодорхой.

Бид өөрсдийгөө нэгэн цул биет гэж тас эндүүрдэг. Үнэндээ хүний бие төсөөлшгүй хурдтайгаар үргэлж шинэчлэгдэн солигдож байдаг.

Үүнийг илрүүлсэн нэгэн туршилтыг биологийн эрдэмтэн Rudolph Schoenheimer хийжээ.

Тэрээр нэгэн хулганад тэмдэгтэй амин хүчил (amino acid) агуулсан тэжээлийг 3 хоногийн турш өгөв. Тэгээд ингэж төсөөлж л дээ.

-Бүх тэмдэгтэй амин хүчил ялгадас болоод гарах байх даа

Тэгтэл зүүдэнд ч оромгүй явдал болж, тэмдэгтэй амин хүчлийн ердөө 3–ны 1 нь л ялгадас болон гарсан байж. Үлдсэн хэсэг нь хаачив гэтэл, хулганы эд эс болон биенд нь шингэжээ. Үр дүнд нь, ердөө 3-хан өдрийн тэжээл хулганы бүх биеийн талыг дахин шинээр бүтээсэн болж таарав.

Уургийг нийтлэлтэй зүйрлэвэл, амин хүчил нь түүнийг бүрдүүлэгч үг болох юм. Тэр нь бас дахиад үсэг (атом) гэсэн нэгж болон задардаг. Хулгана гэдэг номын уураг нь нийтлэлийн түвшинд солигдсон бус, хамгийн жижиг нэгж болох үсэгний түвшинд нэг бүрчлэн дахин шинээр бичигджээ.

Энэ туршилт юуг илэрхийлж байна вэ гэвэл, ээдрээтэй нарийн бүтэц бүхий уураг нь тэр чигээрээ материал болж очдоггүй, бие махбод түүнийг атомын түвшинд задалж, дахин шинээр угсардаг болохыг харуулж байна. Ердөө гуравхан хоногийн дотор бүх уургийн тал нь шүү. Аймшигтай хурд биш гэж үү?

Та нүднийхээ өмнө цэлийх хотын гудамжинд өрсөн байшингуудыг төсөөлөөд үз. Тэдний тал нь 3 өдрийн дотор дахин шинэчлэгдэж байвал ямар вэ? Гэхдээ огтхон ч гадаад үзэмжээ өөрчлөлгүйгээр, мод төмөр гэсэн материал нь л цоо шинээр солигдоод байгаа хэрэг.

Энэхүү алмайран цочмоор бодит үнэн болбоос, таны биен дээр ч өрнөж байгаа гэдэгт эргэлзэх хэрэггүй. Таны арьс гуужиж, үс унах чинь ердөө л нүдэнд харагдах төдий өөрчлөлт. Цаана нь таны дотор эрхтэн, яс, барагтай бол хувирдаггүй шүд чинь хүртэл, гадна дотногүй тогтмол шинэчлэгдэж байгаа. Таны нөөцлөөд орхисон өөх арьсан доорх агуулахад чинь хав дарагддаг гэж бодно уу? Огтхон ч тийм биш, хором мөч бүхэнд таны өөх мөнхийн эргэлтэнд байдаг. Үгүй бол таны өөх дороо хугацаа нь дуусан үнэр орох биз.

-Сайн уу хөгшөөн? Дээрээс хойш сонин юу байна даа?

-Дээрээс хойш хөгшин нь 3 бүтэн шинэчлэгдээд явж байна аа хө.

Та бол огтхон ч бодитоор оршин буй нэгэн цул биет биш. Та бол онгойлгоод орхисон крантын ус юм. Та бол асгаран намирах хүчит хүрхрээ.

Бид бүхэн тохиолдлоор ген буюу ДНХ дотроо өөрийн хэлбэрийг тэмдэглэсэн учраас энэ хэлбэрээ хадгалдаг төдий л юм (ДНХ нь өөрөө нууцлалын кодоор бичигдсэн тул, нэг хэсэг нь задарсан ч өөрийгөө нөхөн сэргээх чадвартай)

-Эмх журмыг хадгалахын тулд энтропигоос өрсөж өөрөө түүнийг нураахгүй бол болохгүй.

Гэртээ үргэлж шинэ тавилгатай байхыг хүсвэл, тогтмол шинэ тавилга худалдаж авч, өмнөхөө хаях хэрэгтэй. Уул нь тавилгаа байнга арчилж тойлсноор эдэлгээг нь уртасгаж болно л доо. Гэхдээ тэглээ гээд тавилга чинь хэзээ ч шинэ болохгүй.

Үүний адилаар амьд организм нь гадны нөлөөнөөс биеэ хамгаалж хатууран хөвчрөх аваас дотроосоо энтропид идэгдэн дуусах болно.

-Цор ганц орших төгс генээ тойруулаад үхэлдэн хамгаалдаг юм биш. Зогсоо зайгүй түүнийгээ хувилж, үтэр түргэн шилжин хувир. Бушуул, цаана чинь ЭНТРОПИ!!!...

...Аварга том хүний бие. Тасралтгүй хөврөх урсгалын хурд. Энэ бүхнээс харахад, хүн гэдэг чинь гайхамшигтайгаар тогтсон "Динамик тэнцвэрт төлөв" болж таарах нь. Яагаад динамик вэ гэвэл, өнөөдөр таны биеийг бүрдүүлж байгаа атомууд жилийн дараа гэхэд нэг нь ч таных биш болсон байна. Гэвч энэ өөрчлөлт дунд амьд хүний бие хором бүрт тэнцвэрт төлвийг хадгалдаг. Хэзээ ч хүний бие түрхэн зуур бутраад уначихдаггүй шүү дээ.

Та бид биесээ хуруугаараа чичлэн заах боловч, тэрхүү хурууны үзүүр чиглэх зүгт үнэндээ тэр гэхээр юу ч байдаггүй. Тэнд ердөө л атом хэрхэн урсаж байгаа тэр голдирол л байдаг. Та бол ердөө л, зоргоороо тонгочих атомууд түрхэн зуур сэгсрэгдээд өнгөрч байгаа үзэгдэл төдий зүйл юм.

Энэхүү зүүд зэрэглээ шиг гайхам сонихон хүн гээч болбоос, орчлон ертөнцийн уудам зайд, нулимж болохуйц өчүүхэн оршихуй билээ.

–Яагаад хүнтэй харьцуулахад ертөнц ийм том юм бэ?
–Бид чинь ертөнцийн хувьд "зоргоороо нөхдүүд" юм шүү дээ.
–Үхэл гэж юу юм бэ?
–Энтропид гүйцэгдэх явдал юм аа.
–Тэгвэл амьдрал гэж юу юм бэ?
–Тасралтгүй хөврөх урсгал.
–Тэгвэл, тэгвэл хүн гэж юу юм бэ?
–Урсгал дундах долгион юм шүү дээ.

 

–Тэгвэл тэр юу вэ...

Томё Бодё /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 16 цаг 27 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 16 цаг 28 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 16 цаг 29 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 16 цаг 30 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 16 цаг 32 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 16 цаг 33 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 16 цаг 35 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 16 цаг 37 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 16 цаг 38 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 16 цаг 39 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 16 цаг 41 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 16 цаг 42 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 16 цаг 43 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 16 цаг 44 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 16 цаг 45 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 16 цаг 46 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 16 цаг 47 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 16 цаг 49 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 16 цаг 50 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 16 цаг 52 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ
Top