x

АН: УОК, НОК, ЭМЯ, НЭМГ-ын өнөөгийн удирдлагуудад хатуу хариуцлага тооцож, иргэдэд тайлагнахыг шаардлаа

Улс оронд онцгой нөхцөл байдал үүсээд байгаа энэ үед улс төрийн хариуцлагатай хүчний хувьд Ардчилсан нам асуудалд нухацтай хандаж, шүүмжлэхээс илүү гарц гаргалгааг зөвлөх, хамтран ажиллахад анхаарч ирлээ.

Гэтэл гүйцэтгэх засаглалын тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд асар хариуцлагагүй хандаж, УОК, НОК болон ЭМЯ, НЭМГ зэрэг байгууллагуудын шийдвэрийн уялдаа холбоог хангах ажлыг орхигдуулсаар ирсэнд туйлаас харамсаж байна.

Мөн хот, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо сул байгаа нь хүний амь насаар хэмжигдэх хохирол учрууллаа.

Улс орны эдийн засгийг хохироож, асар их үнээр тогтоож байгаа хөл хорио нь бодит амьдралд нийцэхгүй, үр дүн муутай, хэт сүржин, үрэлгэн байгааг АН удаа дараа анхааруулж ирсэн.

Гадаад орнууд, олон улсын байгууллагууд, иргэдээс цар тахалтай тэмцэхээр хуримтлуулсан асар их хандив, тусламж зориулалтын дагуу зарцуулагдсан эсэх нь эргэлзээтэй, одоог хүртэл тодорхойгүй хаалттай байсаар байна.  

Өвчин ямар байдлаар нэвтэрсэн, голомтын эх үүсвэр нь хаанаас гарсныг өвчин дэлгэрээд сар гаруй хугацаа өнгөрч байхад эрх баригчид өнөөдрийг хүртэл тодорхойлж чадахгүй байна. Мөн алдаа гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцолгүй, эзэнгүйдүүлсээр байна.

Энэ хугацаанд Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссын шийдвэрүүд судалгаагүй, хоорондоо зөрчилдсөн, огтын уялдаагүй, олон дахин эргэж буцсан, өмнөх шийдвэрүүдээ үгүйсгэсэн байдлаар гарч иргэд олон нийтийг бухимдуулаад зогсохгүй галын шугамд тэмцэж байгаа жирийн албан хаагчдаа ч удирдлагын хомстолд оруулж, талцуулсаар байна.

Сүүлийн нэг сарын хугацаанд хатуу хөл хорио тогтоож иргэдийн орлого олох боломжийг хаасан хэрнэ өрх гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх, бизнесийн салбараа тэтгэх бодлого хөтөлбөр огт хэрэгжүүлсэнгүй. Ерөнхийлөгчийн болон бусад нам эвсэл, бизнесийн байгууллага, иргэдээс гаргаж буй оновчтой санал санаачилгыг улс төржүүлж үгүйсгэж, явцууруулж байгаа нь хохирлыг улам бүр нэмэгдүүлэх бодит шалтгаан болсныг бид харж байна.

Ковид-19 цар тахлын улмаас үүссэн хүндрэлийг даван туулах ажлын хүрээнд УИХ дахь Ардчилсан намын бүлэг УОК-ын бүрэлдэхүүнтэй  уулзалдаж “Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг өргөн барьсан. Гэвч энэ хуулийн төслийг УИХ хэлэлцэлгүй хойш тавьсаар байгааг бид ноцтой, санаатай алдаа гэж үзэж байна.

Цар тахлын эсрэг Монгол Улс иж бүрэн судалгаатай, шийдмэг ажиллах байтал  Засгийн газар, УОК, НОК зэрэг байгууллагууд хангалтгүй ажиллаж байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж, нийгмийн тогтвортой байдалд сөрөг нөлөөтэй таагүй уур амьсгал бүрдэж байгаад АН харамсаж байна. Засгийн газрын алдаатай үйл ажиллагааг яаралтай залруулах хүсэлтийг иргэд олон нийтээс Ардчилсан намд олноор ирүүлэх боллоо. Хэдийгээр тахлын улмаас эрдэнэт хүний амь нас эрсдээгүй гэж байгаа ч удирдлагын уялдаагүй, дарга нарын хайнга хариуцлагагүй байдлаас болж иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирсонд АН харамсаж байна.

Ардчилсан нам иргэн бүрийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахын тулд дараах асуудлуудад анхаарч, Монгол Улсын засгийн газарт дараах шаардлагыг хүргүүлж байна.

  1. Гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн биеэр Улсын онцгой комиссоо удирдаж шат шатанд шийдвэр гаргалтыг бүрэн удирдах,  
  2. Удаа дараа алдаа гаргаж байгаа УОК, НОК, ЭМЯ, НЭМГ-ын өнөөгийн удирдлагуудад хатуу хариуцлага тооцож, иргэдэд тайлагнах,
  3. Цар тахлын тархалтыг хязгаарлах бодлогоо иргэдэд нээлттэй, ил тод, судалгаатай танилцуулж, улмаар тахлын үеэр иргэдийн амьжиргааг үе шаттай дэмжих бодлого гарган хэрэгжүүлж ажиллахыг тус тус шаардаж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Batdulam (66.181.161.11)
    Ene. Bol. Mongolail. Urhiin. Erh. Ashig. Mun ymaa. Ardchilsan. Namiinhandaa. Bayrlalaa
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
  • бухимдагч (64.119.23.218)
    ЭНЭХҮҮ АСУУДЛЫГ МЭРГЭЖИЛ, АРГА ЗҮЙ УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТААР ЗОХИЦЦУЛАХ ГЭЖ ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА БАЙГУУЛАГДСАН ЮМ.
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.126.88.163)
    Онцгой нөхцөл гэчихээд эмч нь утасдаад ч авахгүй бга юмнууд юу нь сайн ажиллахав дээ.нойр хоолгүй эмчлэхэд хажууд нь зогсоод бна ч гэж юу бхав...харин сэхээний эмч сувилагчид л ээлжтэй үeдээ тэгж ажилладаг байх.та нарын төлөө,нойр хоолгүй гэдэг наад худал үгээ одоо хэлэхээ больцгоо.цалингаа аваад л ажиллацгааж бга.хэн ч бсан ингэж л ажиллана.гавъяа биш хариуцсан ажлаа л хийж бна.
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
  • noxorsog (66.181.161.83)
    ajiilag baigaa alban xaagchin onchgoi em emchiin baiguulguud mash sain ajillaj bgaa
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2-4-нд зохион байгуулна 7 цаг 6 мин Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ 7 цаг 11 мин Хонины мах кг нь 17,477 төгрөгийн үнэтэй байна 7 цаг 17 мин Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний эрхийн зарчмаасаа ухрахгүй 7 цаг 34 мин “Girls in ICT 2025” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа 7 цаг 52 мин Н.Учрал: Үүсмэл ордуудад төрийн эзэмшлийн 34 хувийг тогтооно 8 цаг 44 мин ААНОАТ-ын хөнгөлөлтийн хэрэгжилтийг салбарын бодлоготой уялдуулан зохицуулах үүрэг өглөө 10 цаг 10 мин Хойд бүсийн хөгжлийг дэмжих 190 гаруй саналд тулгуурласан цогц арга хэмжээг баталлаа 10 цаг 12 мин Монгол, Швейцарын парламентын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж байна 10 цаг 12 мин Багануур-Улаанбаатарын чиглэлд парк шинэчлэл хийгдэж, шинэ автобус үйлчилгээнд гарлаа 10 цаг 14 мин Монголын баг Азийн иогийн аварга шалгаруулах тэмцээнээс 18 медаль хүртэж, хоёрдугаар байрт орлоо 10 цаг 16 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн шинэ төслийг боловсруулж байна 10 цаг 17 мин Дээд боловсролын тэтгэлэг, зээлийн шинэчилсэн журам батлагдлаа 10 цаг 18 мин Засгийн газар Хойд бүсийн хөгжил, дөрвөн улирлын аялал жуулчлалыг дэмжих цогц арга хэмжээ баталлаа 10 цаг 20 мин Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн гэрт нэгжлэг хийв 10 цаг 20 мин Унгар улс Олон улсын эрүүгийн шүүхээс гарахаар шийдвэрлэлээ 10 цаг 22 мин Монгол, Киргизийн нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг хэлэлцлээ 10 цаг 22 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ДАЖБ-тай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо 10 цаг 24 мин Тавдугаар сард дулаан өдрүүд давамгайлж, сүүл үеэр сэрүүсэх төлөвтэй байна 10 цаг 24 мин ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуульд дөрвөн нам оролцоно 10 цаг 25 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top