x

АН: ШЕЗ-ийн томилгоонд УИХ дангаар оролцох ёсгүй

​​​​​​​УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдлаа.

Хуралдаанаар: 

  • Монгол Усын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл;

  • Засгийн газраас өргөн барьсан Шүүхийн тухай хуулийн төсөлд Ардчилсан намын бүлгээс оруулах зарчмын зөрүүтэй саналын томъёолол;

  • Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл;

  • Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

  • Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Шүүхийн тухай хуулийн төсөлд шүүхийн Ерөнхий зөвлөлийн /ШЕЗ/ болон шүүхийн Сахилгын хорооны гишүүдийг сонгох, томилоход УИХ дангаар оролцох ёсгүй. Хууль зүйн байнгын хороо дээрх томилгоог хийх нь шүүх засаглал бие даасан, хараат бус ажиллах зарчмыг алдагдуулж УИХ-аас хамааралтай болно. Энэ нь ардчилсан нийгэмд шударга шүүхээр үйлчлүүлэх иргэдийн эрх зөрчигдөх нөхцөл болно.

Өөрөөр хэлбэл, төрийн хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн тэнцвэрт байдлыг алдагдуулна гэж гишүүд үзлээ. Мөн Шүүгчдийн нэгдсэн зөвлөгөөнд шүүхийн нийт шүүгчид оролцох эрхтэй байх, шүүгч шүүгчдээ нөлөөлдөг байдлыг халах өөрчлөлтийг хуулийн шинэчлэлээр хийх шаардлагатай. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч танхимын бүрэлдэхүүнийг баталж, томилно гэж оруулсныг хасах зэрэг заалт оруулах нь зүйтэй гэж үзсэн байна.

Үүний дараа УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн төслийн талаар танилцуулга хийв.

Тэрээр тус хуулийн төслийн ажлын хэсэгт Ардчилсан намын бүлгээс орж ажиллаж байгаа бөгөөд 16 тодорхой санал гаргажээ. Тухайлбал, нэр дэвшигчид хандив өгч байгаа талд нь хариуцлага хүлээлгэж болох заалт оруулах ёстой. Зарим тохиолдолд нэр дэвшигчид албаар хохирол учруулах зорилготойгоор  хандив өгдөг.  Үүнийг шалгаж тогтооход цаг хугацаа их зарцуулдаг. Энэ тохиолдолд  хандив өгөгч тал хариуцлага хүлээдэг байх нь зөв гэж үзэж буй.

Мөн гадаадад амьдардаг иргэд цахимаар бүртгүүлж саналаа биечлэн өгөх, сонгуулийн сурталчилгааг сүүлийн 12 сарын турш тасралтгүй үйл ажиллагаа эрхэлсэн хэвлэл мэдээллийн байгууллагаар явуулах, хуульд заасан хугацаанд зардлын тайлангаа ирүүлээгүй бол дараагийн сонгуульд оролцуулахгүй байх зэрэг саналыг төсөлд нэмж тусгалаа.

Ардчилсан намын бүлэг Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын болон Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжсэн бол Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжсэнгүй. Учир нь уг төсөл ковидын онцгой үед яаралтай хэлэлцэх шаардлагатай бус, Дэд дарга томилох асуудал өнөөдөр чухал бус гэж дүгнэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2-4-нд зохион байгуулна 7 цаг 33 мин Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ 7 цаг 38 мин Хонины мах кг нь 17,477 төгрөгийн үнэтэй байна 7 цаг 44 мин Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний эрхийн зарчмаасаа ухрахгүй 8 цаг 2 мин “Girls in ICT 2025” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа 8 цаг 19 мин Н.Учрал: Үүсмэл ордуудад төрийн эзэмшлийн 34 хувийг тогтооно 9 цаг 12 мин ААНОАТ-ын хөнгөлөлтийн хэрэгжилтийг салбарын бодлоготой уялдуулан зохицуулах үүрэг өглөө 10 цаг 37 мин Хойд бүсийн хөгжлийг дэмжих 190 гаруй саналд тулгуурласан цогц арга хэмжээг баталлаа 10 цаг 39 мин Монгол, Швейцарын парламентын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж байна 10 цаг 40 мин Багануур-Улаанбаатарын чиглэлд парк шинэчлэл хийгдэж, шинэ автобус үйлчилгээнд гарлаа 10 цаг 41 мин Монголын баг Азийн иогийн аварга шалгаруулах тэмцээнээс 18 медаль хүртэж, хоёрдугаар байрт орлоо 10 цаг 43 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн шинэ төслийг боловсруулж байна 10 цаг 45 мин Дээд боловсролын тэтгэлэг, зээлийн шинэчилсэн журам батлагдлаа 10 цаг 45 мин Засгийн газар Хойд бүсийн хөгжил, дөрвөн улирлын аялал жуулчлалыг дэмжих цогц арга хэмжээ баталлаа 10 цаг 48 мин Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн гэрт нэгжлэг хийв 10 цаг 48 мин Унгар улс Олон улсын эрүүгийн шүүхээс гарахаар шийдвэрлэлээ 10 цаг 49 мин Монгол, Киргизийн нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг хэлэлцлээ 10 цаг 50 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ДАЖБ-тай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо 10 цаг 51 мин Тавдугаар сард дулаан өдрүүд давамгайлж, сүүл үеэр сэрүүсэх төлөвтэй байна 10 цаг 52 мин ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуульд дөрвөн нам оролцоно 10 цаг 53 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top