x

Бид эвтэй байвал Сангийн Яам, Монголбанк хүчтэй байх нь гарцаагүй

-Памфлет-

Ардын хувьсгалын 100 жилийн ойгоо манай ард олон Засгийн газрын мэргэн удирдлага дор гялалзсан амжилтаар угтах гэж байна. Саяхан нийгэм эдийн засгийн ололт амжилтын талаар Статистикийн газар ээлжит, бурам шиг сайхан мэдээгээ танилцуулжээ. 

Өнгөрсөн оны мөн үетээ харьцуулсан статистик мэдээнээс үзвэл, хөдөлмөрийн фронтод ялалт байгуулсаар.  Аж үйлдвэрийн салбарт ажиллагсад 0.4 хувиар өсөж 80.9 мянга болсон бөгөөд бохир ус зайлуулах, хог хаягдлын менежментийн хүрээнд 6.7 хувиар өссөн нь сондгойрсон ололт юм. Ийм сайхан, өчнөөн олон ажлын байр буй болгож буй дарга нарыг төрийн одон медаль, цаашилбал, Засгийн газарт гишүүнээр татан авах тухай ч мэр сэр яриа саарал ордноор явж байгааг, ордны тамхичдын хүрээнийхэн их л нууцлан буйг манай тусгай сурвалжлагч сонссон байна. 

Ер нь статистик мэдээнээс үзэхэд ажилгүйдэл бидний хувьд огт асуудал биш бололтой. Бусад улс орон гайтай цар тахлаас болж өчнөөн хүндээ ажлын байрыг нь хадгалж чадахгүй байхад харин манайд бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо навс буурсан байна. 16.4 хувиар!!! Үүнийг л амжилт гэхгүй юм бол өөр юуг амжилт гэх билээ. 

Ажиллах хүч гэдэгт багтсан ажил эрхэлж байгаа нь 1.176 мянгад хүрч 1.8 хувиар өссөн тэмдэглүүштэй бөгөөд ажилгүйдэл 8 хувь ч хүрэхгүй байгаа бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 2.6 хувиар буурсан нь манай яруу алдарт төр засгийн мэргэн удирдлага гэхээс өөр юу гэх билээ. 

Хөдөлмөрийн зах зээлийн энэхүү амжилтыг бататгах үүднээс манай статистикийн хамт олон шинэ бүтээгдэхүүн тогтмол, бүрэн дамжлагын горимоор, үйлдвэрлэж байгаа бөгөөд -“цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэгч”-   ээлжит шинэ бүтээгдэхүүнээ танилцуулав. Энэ бол хөдөлмөрийн зах зээлийн халуун гэр бүлд хүч түрэн орж ирж байгаа шинэ давхарга бөгөөд хөдөлмөрийн дутуу ашиглалтын 2.5 хувь буюу 4,100 хүнийг гишүүнээр бүртгэсэн байна. Энэ хурдаар яваад байвал ажилгүйдэл гэдэг үзүүлэлт тун удахгүй хэрэггүй болж Засгийн газар яавал ямааг чарлуулахгүй самнах вэ гэдэгт хамаг анхаарлаа хандуулах боломжтой болно. 

Өрхийн дундаж орлого 8.8 хувиар өсөж иргэд маань энэ хэмжээгээр баяжиж байгаа учраас өрхийн зарлага аа 5.6 хувиар нэмэгдүүлснийг сайшаалтай. Мөн нийгмийн даатгалын сангийн бидэнд зарцуулдаг зарлага бүр 23.5 хувиар нэмэгдэж, нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр тэтгэмж авсан хүний тоо ч 11.9 хувиар нэмэгдэж байгаа нь засгийн газраас зарласан тэжээлгэх сэтгэлгээг хүн бүрд хоногшуулах эрхэм зорилго эрчимтэй хэрэгжиж буй нотолгоо юм. 

Өөр бас сайн мэдээ байгаагаас онцловол: эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, халдварт өвчнөөр өвдсөн хүний тоо мундаг цөөрсөн явдал юм. Харин, энэ гайтай цар тахалтай хэдийг яаж ангилах талаар Засгийн газраас шийдвэр ирээгүй байгаа тул түр орхигдууллаа.

Хэрцгий муухай гэмт хэрэг гараад байгаа мэдээг статистик нотлохгүй байгаа бөгөөд тоо худлаа ярихгүй гэдгийг та нар сайн мэдэж байгаа. Улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэрэг 26.1 хувиар буурсан нь, тухайн салбарынхан шинэ ирж буй даргадаа, эхний хэдэн сардаа ололт амжилтаар бэлэг барьдаг хуучин уламжлал зул болоогүйн илрэл гэлтэй. 

Манай Монголбанкны хамт олон ч бас хэлэх үгтэй сууж байна. Эдийн засаг руу цацаж буй мөнгө бараг 10 хувиар өссөн бөгөөд та бид ч Монголбанкаа дэмжиж өр зээлээ тун сайн буцаан төлж байгаа нь зээлийн өрийн үлдэгдэл 65.5 (!!!) хувиар багассан явдал юм. Энэ бол Монголбанк ард иргэдийн нэгдэл нягтралыг нотолсон гайхамшигт хамтын ажиллагаа юм. Бид эвтэй байвал Сангийн Яам, Монголбанк хүчтэй байх нь гарцаагүй. Харин хугацаа хэтэрсэн зээл, чанаргүй зээл гэх мэтийн дэл сул үзүүлэлт бидний амжилтаас хойш татах гээд байгааг холбогдох нөхөд анхаарна биз дээ. 

Монголчууд бид төрөлхийн интернационалч уг чанартай бөгөөд энэ нь тухайлбал, бусад улсын валютыг тасралтгүй дэмжиж байдгаар илэрдэг билээ. Бид өнгөрсөн зуунд рубль, шилжих рубль зэргийг хэчнээн сайхан дэмжиж ирснийг түүх мартаагүй байгаа. Энэ удаа ч уламжлалаа бататган гаднын валют худалдан авахаа 53 хувиар нэмэгдүүлж чадлаа. Манай төгрөг жаахан гомдолтой буй сураг байгаа ч цар тахалд нэрвэгдсэн, ядарсан америк, япон, солонгос, хятад, европын холбооны гишүүдийг – тэдний валютыг үнэд хүргэж, баталгаажуулах – дэмжиж буй Монголын туршлагыг дэлхий даяар удахгүй нэвтрүүлэх байх. 

Улсын төсвийн орлого олигтой орж ирэхгүй байгаа ч, манай баатарлаг Сангийн яам, төсвийн зардлыг гуравны нэгээр нэмэгдүүлэн, төсвийн алдагдлын шинэ дээд рекорд тогтоож чадлаа. Энэхүү амжилт тогтоохдоо ирээдүйгээсээ зээлсэн нь уран нүүдэл гэж шагшигдан магтагдаж байна. 

Үнийн өсөлтийн тухай мэдээлэхгүй бол ямар статистик мэдээ байх билээ. Инфляц гэдгийг мартаж болно гэсэн баяртай мэдээг та бүхэнд хүргэхэд таатай байна. Ганц хувь ч хүрэхгүй байгаа инфляцыг мартаж болно. Харин зарим нэгэн муу ёрлосон эдийн засагч сэтэртэнгүүд стагфиляци ч гэнэ үү, хэл хугармаар нэр томьёо гаргаж ирээд, инфляц гэдгийг удахгүй та нар “санандаа санана” гэсэн дуу хүртэл гаргасан байна. 

Бидэнд амжилтын хажуугаар бас алдаа дутагдал байна аа. Тухайлбал, жаахан дүргүй хүргэж буй нь төмөр замын зорчигчид. Тэд огт зорчихгүй байгаагаас зорчигч тээвэр хасах 23.3 хувьтай гарсан нь тэвчишгүй муухай үйлдэл бөгөөд дөнгөж 3.3 хувь буурсан агаарын тээврийн зорчигчдоос тэд сурах хэрэгтэй. Мөн хатуу хөл хорио тогтоож бүх талын бололцоо олгоод байхад кабелын ТВ үзэгчид дөнгөж л 0.3 хувиар нь нэмэгдсэн нь туйлын чамлалттай бөгөөд олны амжилтаас хумсалж буйдаа дүгнэлт хийх цаг болсон гэдгийг хатуу анхааруулъя. 

Товчхондоо,  Монгол Улсын эдийн засаг нийгмийн байдал тун өнгөлөг сайхан байгаа учраас иргэд та бүхэн тайван байж,  өнгөт болон өнгөгүй зурагтаасаа холдохгүй төр засгийн мэдээгээ сонсож байгаарай6

Р.Амаржаргал

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбурхан өвчний тохиолдол эрчимтэй нэмэгдэж байна саяхан Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 16 цаг 37 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 16 цаг 38 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 16 цаг 39 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 16 цаг 40 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 16 цаг 42 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 16 цаг 43 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 16 цаг 45 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 16 цаг 47 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 16 цаг 48 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 16 цаг 50 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 16 цаг 51 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 16 цаг 52 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 16 цаг 54 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 16 цаг 55 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 16 цаг 56 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 16 цаг 57 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 16 цаг 58 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 17 цаг 0 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 17 цаг 1 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн...
Top