x

М.Энх-Амгаланг прокуророос зайлуулсан ч Л.Энхболдоос гэмт хэрэг нь зайлсангүй!

Улсын Ерөнхий сайд Таныг “сохроогүй” гэж найдъя!

Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхэд 2019 оны 8 дугаар сарын 21-нд Улсын Онцгой комиссын өргөтгөсөн хурал дээр хэлсэн үгийг нь сануулъя. Тэр үед Та “Ямар ажил албан тушаалтай байх нь хамаагүй гэмт хэрэг хийсэн хүн бүр ял шийтгэлээ хүлээх ёстой. Төрийн сүлд харж байна. Цаашид төрийн бүх шатанд олигархууд сонгогдох учиргүй юм. Хулгайч нарыг Монголын төрд дахин битгий гаргаасай гэж бүх улс төрийн намуудад уриалж байна гэсэн юм. Гэтэл яг танай нам, танай Засгийн газар тийм “хулгайч” нараа төрд байршуулж гүйцэв. Төрийн сүлд сохорчихсон юм уу. Та сохорчихсон юм уу?

Танай Засгийн газрын өмнөөс төдийгүй Монголын төрийн нэрийн өмнөөс, улс орны эдийн засагт стратегийн том нөлөө үзүүлэх хамаг том төслүүдийг хэрэгжүүлж буй “Эрдэнэс Монгол” гэдэг компанийг та мэднэ. Үнэрлэж үнссэн "ах" чинь удирдаж байгаа шүү дээ. Тэгвэл одоо түүний дараагийн дарга, Тэргүүн дэд захирлаар УИХ-ын гишүүн асан Л.Энхболд томилогдох гэж байна. Та сохроогүй бол зогсооно уу! Эсвэл “ЖДҮчдийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй, төрийн өмчит компаниудад тараан байршуулна” гэсэн зарчим баримтлаад байна уу?

Л.Энхболдын хэргийг сануулъя. Тэр зөвхөн “Ждүчин” биш. Өөрийн бусдад төлөх өрийг барагдуулах зорилгоор “Х” тайлантай байсан автомашинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагаа явуулах чиглэлээр үүсгэн байгуулсан иргэн О-гийн компанийг иргэн Ч-ийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн “Дэлгэр говь” компаниар төсөл бичүүлэн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 4380 дугаартай төслийг дэмжихийг хүссэн албан тоотыг тухайн үеийн ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт ирүүлсэн байдаг.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг 2018 оны 5 дугаар сарын 14-ний А/88 тоот тушаалаараа ЖДҮХС-аас “Хас говь транс” хувьцаат компанид 95 сая төгрөгийн санхүүжилт олгохдоо албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгоход хамтран оролцсон нь нотлогдсон. Иргэн Ч гэдэг нь гишүүний туслах нь байсан, одоо хариуцлага хүлээж үлдсэн өрөвдөлтэй нэгэн боловч хулгайчууд төрд хамсаатантайгаа очдогийг л харуулсаны нэг жишээ.

Одоогоос долоон сарын өмнө Нийслэлийн прокурорын газраас Л.Энхболд тэргүүтэй тэр үеийн парламентын гурван гишүүнийг нэр заан “Албадан ирүүлэх тухай” шүүгчийн захирамж гарсан байдаг. Уг захирамжийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүх хүлээн авч 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хянаад “Яллагдагч болон түүний өмгөөлөгч, гэр бүлийн 18 насанд хүрсэн гишүүнд мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн эсэх нь баримтаар тогтоогдоогүй” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан. 

Өөрөөр хэлбэл шүүх “Л.Энхболд яллагдагч мөн. Харин албадан ирүүлэх хүсэлтэд дурдсан “Удаа дараа мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй” гэх үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдоогүй” тул захирамжийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж байна” гэж шийдвэрлэжээ. Энэ бол Л.Энхболд цагаатгагдсан гэсэн үг биш. “Дуудахад нь битгий оч” гэсэн зөрчилтэй зөвлөгөөний үр дагавар. Харин өнөөдөр энэ хүн “Эрдэнэс Монгол” төрийн өмчит компанийн тэргүүн дэд захирлаар томилогдох гэж байна.

Улсын Ерөнхий Прокурор асан М.Энх-Амгалан 2019 оны 1 дүгээр сарын 19-нд “ЖДҮХС-гийн хэрэг гэмт хэрэг мөн үү гэвэл мөн. Бүгд яллагдагчаар татагдсан. Л.Энхболд хамаарал бүхий этгээдээрээ ЖДҮХС-гаас зээл авахуулж өөрийнхөө банкны зээлийг төлүүлсэн. Энэ гэмт хэрэг биш үү?” гэснийг протоколоос, хэвлэлүүдээс хараарай, томилогчид оо! М.Энх-Амгаланг “зайлуулснаар” Л.Энхболдоос гэмт хэрэг зайлчихаагүй юм шүү.

Яг тэр чуулганы хуралдаанаар “УИХ-ын гишүүн Я.Содбаатарын хамаарал бүхий этгээд малын хашаа барина гэж зээл аваад эмнэлэг барьчихсан юм байна лээ” гэж хашхирсан О.Баасанхүү одоо амьд сэрүүн, энх мэнд яваа. Эмнэлэг бий юу бий, ЖДҮХС-ийн зээл авсан уу авсан. Харин одоо тэрбээр Монгол Улсын Шадар сайд, УОК-ийн дарга. Цар тахалтай энэ өдрүүдэд Засгийн газраас дээгүүр шийдвэр гаргаж яваа эрх мэдэлтэн.

Нэг биш нэлээд хэдэн ЖДҮХС-ийн зээл авсан Ж.Энхбаярыг Ерөнхий сайд “сугандаа хавчуулаад” зогсохгүй дээрх хоёр “ждүчин”-ээр “Эрдэнэт үйлдвэрийг шалгах ажлын хэсгийн ахлагчаар томилчихсон.

Та “Авлигатай тэмцэнэ” гээд хашгирдаг ч Таны зөвлөх байсан Н.Энхбаатар “МИАТ” төрийн өмчит компанийн дэд захирлаар ажиллаж байхдаа “Энканто таун”-д 400 саяар байр авч, Таванбогд компаниас 160 саяар “Ланд Круйзер-200” автомашин, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын төрсөн дүү, одоо Японд МИАТ-ийн төлөөлөгчөөр суугаа Ж.Бат-Эрдэнээс ямар учиртай мөнгө авснаа тайлбарлаж чадахгүй байсаар АТГ-аас 2018 оны 7 дугаар сарын 23-нд баривчлагдсан. Одоо танай намын Улс төрийн хэлтсийн даргаар ажиллаж байна. Санаа зовмоор шүү.

Энэ бүхэн сонгогчдод Том Доромжлол шүү! Улсын Ерөнхий сайд Таныг хэлсэндээ хүрч авлигачидтай тэмцэж, ЖДҮчидээ төрөөс хол байлгахыг нийт сонгогчдынхоо өмнөөс энэ нийтлэлээрээ дамжуулан хатуу шаардаж байна. Та ЖДҮ-чдийг битгий албан тушаалаар шагнаад байгаач ээ. Та томилоогүй ч танай л намын байгаа царай энэ. 

Үүнийг уншаад "Хөлсөөр бичлээ, томилгооны өмнөх шантааж" гэхчлэн Таны "тархинд массаж" хийж өгөх байх!  Гэхдээ надтай адилхан дотор чинь муухайрч явдаг байх гэж сүүлчийн удаа итгэсэндээ хаяглалаа. Энэ мөчид Таны хэлснээр "Төрийн сүлд харж байгаа" гэж найдах аргагүй алга. Таныг “сохорчихоогүй”, “ой санамжаа алдчихаагүй”, хэлсэн үгэндээ эзэн болно гэдэгт найдах эсэхтээ эргэлзэж байна. Одоо хийх томилгооноос чинь л харъя!

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
  • Ганаа (66.181.186.108)
    МАНАНгын гар хөл болсон нөхөд ХҮҮКийн эсрэг хөдөлж байх шив дээ та нар барахгүй шүү
    2020 оны 12 сарын 07 | Хариулах
  • БАЯРТ (202.9.40.170)
    Хүрэлсүхийн гоё сайхан уран донгодож хэлсэн үг бүхэн нь зөрж дандаа хууль зөрчсөн үйлдэл гарах юм хулгайч нар улс орны хойморт заларч бохир ажлаа үргэлжлүүлсээр байна
    2020 оны 12 сарын 07 | Хариулах
iШинэ мэдээ
2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2-4-нд зохион байгуулна 7 цаг 56 мин Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ 8 цаг 1 мин Хонины мах кг нь 17,477 төгрөгийн үнэтэй байна 8 цаг 8 мин Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний эрхийн зарчмаасаа ухрахгүй 8 цаг 25 мин “Girls in ICT 2025” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа 8 цаг 42 мин Н.Учрал: Үүсмэл ордуудад төрийн эзэмшлийн 34 хувийг тогтооно 9 цаг 35 мин ААНОАТ-ын хөнгөлөлтийн хэрэгжилтийг салбарын бодлоготой уялдуулан зохицуулах үүрэг өглөө 11 цаг 0 мин Хойд бүсийн хөгжлийг дэмжих 190 гаруй саналд тулгуурласан цогц арга хэмжээг баталлаа 11 цаг 2 мин Монгол, Швейцарын парламентын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж байна 11 цаг 3 мин Багануур-Улаанбаатарын чиглэлд парк шинэчлэл хийгдэж, шинэ автобус үйлчилгээнд гарлаа 11 цаг 4 мин Монголын баг Азийн иогийн аварга шалгаруулах тэмцээнээс 18 медаль хүртэж, хоёрдугаар байрт орлоо 11 цаг 6 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн шинэ төслийг боловсруулж байна 11 цаг 8 мин Дээд боловсролын тэтгэлэг, зээлийн шинэчилсэн журам батлагдлаа 11 цаг 9 мин Засгийн газар Хойд бүсийн хөгжил, дөрвөн улирлын аялал жуулчлалыг дэмжих цогц арга хэмжээ баталлаа 11 цаг 11 мин Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн гэрт нэгжлэг хийв 11 цаг 11 мин Унгар улс Олон улсын эрүүгийн шүүхээс гарахаар шийдвэрлэлээ 11 цаг 12 мин Монгол, Киргизийн нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг хэлэлцлээ 11 цаг 13 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ДАЖБ-тай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо 11 цаг 14 мин Тавдугаар сард дулаан өдрүүд давамгайлж, сүүл үеэр сэрүүсэх төлөвтэй байна 11 цаг 15 мин ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуульд дөрвөн нам оролцоно 11 цаг 16 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top