x

Нийслэлийн төсвөөс 36 тэрбумыг хэмнэх боломжтой гэж АН-ын бүлэг үзлээ

НИТХ-ын ээлжит II хуралдаан өнөөдөр хуралдлаа. Хурлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас өргөн барьсан “Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичгийн төсөл, “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн төсөл, Нийслэлийн 2021 оны төсөв, Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл, Нийслэлийн өмчөөс 2021 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай төслүүдийг хэлэлцэж байна.

Нийслэлчүүд ирэх жилд нэг тэрбум гаруй төгрөгөөр аз жаргалын индексээ тодорхойлуулна. Гэтэл түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн парк шинэчлэлт, ковидын эсрэг авах арга хэмжээ болон жижиг дунд үйлдвэрлэл, аж ахуйн нэгжүүдийг дэмжих чиглэлд хотын удирдлагууд сэтгэл гаргахгүй байгаад НИТХ дахь АН-ын бүлгийн төлөөлөгчид шүүмжлэлтэй хандаж байгаа юм.

Учир нь нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас өргөн барьсан нийслэлийн төсвийн нийт орлого 2016 онд 553.8 тэрбум байсан бол жил бүр өссөөр 2021 оны төсөвт 1 их наяд 107.7 тэрбум төгрөг болж хоёр дахин нэмэгджээ. Гэвч дэлхий нийтийг хамарсан Коронавируст (Ковид-19) цар тахлаас үүдэн эдийн засаг, нийгмийн амьдралд хүндрэл үүсч, нийслэлчүүд бүсээ чангалж байгаа энэ үед төсвийн зардлыг бууруулах, хэмнэх тодорхой саналуудыг тусгаагүй, төрийн данхгар бүтцийг хэвээр хадгалсан байдалтай байгаа юм.

Иймд НИТХ дахь АН-ын бүлгийн зүгээс нийслэлийн төсөв хэлэлцэж байгаа энэ цаг үед нийслэлийн Засаг даргыг зургаан орлогч болон харьяа агентлаг, хэлтэс, нэгж, орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын дарга нарыг цөөлөн тэдний хангамж, бараа материалын зардал, эд хогшил, урсгал засварын зардлыг хэмнэх боломжтой гэж үзлээ. Мөн 2021 онд төсөвт тусгасан гадаад томилолт, зочид төлөөлөгч хүлээж авах зардал, бараа үйлчилгээний бусад зардлуудыг хэмнэх буюу Нийслэлийн төсвийн урсгал зардлыг 10 хувь бууруулах замаар нийт 36 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргах боломжтой байгааг сануулав.

Жижиг дунд бизнес эрхлэгч нарт ковидын үеийн санхүүгийн хүндрэлээс гарахад нь дэмжлэг үзүүлэхэд хэмнэсэн 20 тэрбум төгрөгөөр хөтөлбөр хэрэгжүүлэх, гэр хорооллын амьдрах орчныг сайжруулах төсөл, арга хэмжээнд үлдсэн 10 тэрбум төгрөгийг зарцуулах боломжтой гэж үзлээ. Харин зургаан тэрбум төгрөгөөр хүү, торгуулийн орлогын төлөвлөгөөг бууруулах саналтай байгаагаа НИТХ дахь АН-ын бүлгийн төлөөлөгчид илэрхийлээд байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2-4-нд зохион байгуулна 8 цаг 11 мин Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ 8 цаг 17 мин Хонины мах кг нь 17,477 төгрөгийн үнэтэй байна 8 цаг 23 мин Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний эрхийн зарчмаасаа ухрахгүй 8 цаг 40 мин “Girls in ICT 2025” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа 8 цаг 57 мин Н.Учрал: Үүсмэл ордуудад төрийн эзэмшлийн 34 хувийг тогтооно 9 цаг 50 мин ААНОАТ-ын хөнгөлөлтийн хэрэгжилтийг салбарын бодлоготой уялдуулан зохицуулах үүрэг өглөө 11 цаг 16 мин Хойд бүсийн хөгжлийг дэмжих 190 гаруй саналд тулгуурласан цогц арга хэмжээг баталлаа 11 цаг 17 мин Монгол, Швейцарын парламентын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж байна 11 цаг 18 мин Багануур-Улаанбаатарын чиглэлд парк шинэчлэл хийгдэж, шинэ автобус үйлчилгээнд гарлаа 11 цаг 19 мин Монголын баг Азийн иогийн аварга шалгаруулах тэмцээнээс 18 медаль хүртэж, хоёрдугаар байрт орлоо 11 цаг 22 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн шинэ төслийг боловсруулж байна 11 цаг 23 мин Дээд боловсролын тэтгэлэг, зээлийн шинэчилсэн журам батлагдлаа 11 цаг 24 мин Засгийн газар Хойд бүсийн хөгжил, дөрвөн улирлын аялал жуулчлалыг дэмжих цогц арга хэмжээ баталлаа 11 цаг 26 мин Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн гэрт нэгжлэг хийв 11 цаг 26 мин Унгар улс Олон улсын эрүүгийн шүүхээс гарахаар шийдвэрлэлээ 11 цаг 27 мин Монгол, Киргизийн нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг хэлэлцлээ 11 цаг 28 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ДАЖБ-тай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо 11 цаг 29 мин Тавдугаар сард дулаан өдрүүд давамгайлж, сүүл үеэр сэрүүсэх төлөвтэй байна 11 цаг 30 мин ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуульд дөрвөн нам оролцоно 11 цаг 31 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top