x

АН-ын бүлэг Шадар сайдад зөвлөмж хүргүүлж, үйл ажиллагаандаа тусгахыг шаардлаа

Вирусийн тархалтыг дотооддоо алдсанаас хойшхи хугацаанд халдварыг илрүүлэх, тархалтыг зогсоох чиглэлд Засгийн газар, Онцгой комисс шаардлага хангахуйц ажиллаж чадахгүй байгаа. Орон нутгийн иргэдээс шинжилгээ авах, буцаах, махны худалдаа зэргээс тэдний ажлын зохион байгуулалтыг дүгнэж болно. Тиймээс цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа дараах зөвлөмжийг тусгахыг УИХ дахь Ардчилсан намын бүлэг шаардаж байна.

Зөвлөмжийг бүлгийн дарга Д.Ганбат, бүлгийн дэд дарга Н.Ганибал, УИХ-ын гишүүн Ц.Туваан нар Шадар сайд Я.Содбаатарт өнөөдөр хүлээлгэн өгөв. Ийнхүү зөвлөмж хүргүүлж буй нь иргэд, аж ахуйн нэгжид үзүүлэх хөл хорионы үеийн сөрөг нөлөөг бууруулах зорилготой гэдгийг гишүүд тайлбарлав. Ардчилсан намын бүлгийн зөвлөмжид, чанаргүй зээлийг худалдан авах зэргээр санхүүгийн оновчтой бодлого боловсруулах, хот суурин газарт эмзэг бүлгийн айл өрхүүдийг түлшээр үнэ төлбөргүй хангах асуудлыг тусгалаа.

Мөн хот хооронд зорчих иргэдийн шинжилгээ, хяналтад улсын болон орон нутгийн Онцгой комисс уялдаатай ажиллах, цар тахлын голомт, эрсдэлтэй бүст ажиллагсадыг халдварт өртөхөөс сэргийлэх, экспортын гол түүхий эдийн олборлолт, тээвэрлэлт, тэнд ажиллаж буй ажилтан, жолооч нарын эрүүл мэндийг хамгаалах тусгайлсан арга хэмжээ авч ажиллах ёстой.

Түүнчлэн үйл ажиллагаандаа олон улсад ашиглаж буй дэвшилтэт технологи ашиглан халдварын голомттой бүсийн иргэдийн хөдөлгөөнийг хянах, гаднын зээл, тусламжийн зарцуулалтын тайланг хялбар байдлаар оруулдаг байх. Ямар ч нөхцөл байдал үүссэн хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байх зэргийг үйл ажиллагаандаа анхаарах нь зүйтэйг дурджээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2-4-нд зохион байгуулна 7 цаг 38 мин Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ 7 цаг 44 мин Хонины мах кг нь 17,477 төгрөгийн үнэтэй байна 7 цаг 50 мин Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний эрхийн зарчмаасаа ухрахгүй 8 цаг 7 мин “Girls in ICT 2025” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа 8 цаг 24 мин Н.Учрал: Үүсмэл ордуудад төрийн эзэмшлийн 34 хувийг тогтооно 9 цаг 17 мин ААНОАТ-ын хөнгөлөлтийн хэрэгжилтийг салбарын бодлоготой уялдуулан зохицуулах үүрэг өглөө 10 цаг 42 мин Хойд бүсийн хөгжлийг дэмжих 190 гаруй саналд тулгуурласан цогц арга хэмжээг баталлаа 10 цаг 44 мин Монгол, Швейцарын парламентын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж байна 10 цаг 45 мин Багануур-Улаанбаатарын чиглэлд парк шинэчлэл хийгдэж, шинэ автобус үйлчилгээнд гарлаа 10 цаг 46 мин Монголын баг Азийн иогийн аварга шалгаруулах тэмцээнээс 18 медаль хүртэж, хоёрдугаар байрт орлоо 10 цаг 49 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн шинэ төслийг боловсруулж байна 10 цаг 50 мин Дээд боловсролын тэтгэлэг, зээлийн шинэчилсэн журам батлагдлаа 10 цаг 51 мин Засгийн газар Хойд бүсийн хөгжил, дөрвөн улирлын аялал жуулчлалыг дэмжих цогц арга хэмжээ баталлаа 10 цаг 53 мин Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн гэрт нэгжлэг хийв 10 цаг 53 мин Унгар улс Олон улсын эрүүгийн шүүхээс гарахаар шийдвэрлэлээ 10 цаг 54 мин Монгол, Киргизийн нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг хэлэлцлээ 10 цаг 55 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ДАЖБ-тай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо 10 цаг 56 мин Тавдугаар сард дулаан өдрүүд давамгайлж, сүүл үеэр сэрүүсэх төлөвтэй байна 10 цаг 57 мин ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуульд дөрвөн нам оролцоно 10 цаг 58 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top