x

У.Хүрэлсүх: Сайн сайхан зүйл яриад тэдэн саяыг өг гэж болно. Үнэндээ тийм мөнгө байхгүй

Засгийн газрын хуралдааны дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийв.

Тэрээр "Цар тахлын үед хүмүүсийн амьдрал хүнд байна. ААН-үүд хорионд ороод зогсож байна. Түлшний асуудал хүнд байна. Айл өрхүүд өдөр бүр гал түлж байна. Бид түлшээр хангах зайлшгүй шаардлага байгаа. Улаанбаатрын хэмжээнд 220 гаруй мянган өрх байгаа. Үүн дээр хөдөө орон нутгаас ирсэн оюутнууд айлын хашаанд гэр бариад амьдардаг. Бас орон нутгаас иргэд ч ирж өвөлждөг. Ингээд 240-250 мянган өрх гэрт гал тулж амьдарч байна. Иймээс бид ард иргэдийнхээ амьдралд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлий гээд сайжруулсан түлшээ 50 хувиар хямдруулж зарахаар боллоо. Ирэх жилийн Дөрвөн сарын 1-хүртэл үргэлжилнэ. Энэ их хямдхан түлш ш дээ. Өмнө нь Налайхын нүүрсийг 180-220 мянгаар авдаг байсан. Улсын үйлдвэр барисан учраас бид үнийг барьж нэг тонын 150 мянгаар тогтоосон байгаа. Энэ хөдлөхгүй хатуу үнэ. Харин цар тахлын энэ үед хямдруулж байна. Иргэд маань адгалж түлшээ хямд аваасай гэж хүсч байна. Бидний хийж чадах зүйл энэ л байна.

Мөнгө төгрөг байдагсан бол ард иргэд, үр хүүхэд, өвгөд хөгшиддөө засгийн газраас харамлах зүйл байхгүй. Харамсалтай нь бидний боломж нөхцөл хязгаарлагдмал байгаа. Сайн сайхан зүйл ярьж болно. Тэдэн сая, эдэн саяыг өг л гэнэ. Үнэндээ тийм мөнгө байхгүй. Эсвэл ард түмнээ хуурч цаасан мөнгө хэвлэх юм уу. 2012-2016 онд найман их наяд төгрөгний цаасан мөнгө хэвлэж зах зээлд гаргасан. Түүнээс болж бараа бүтээгдхүүний үнэ өссөн. Цаасан мөнгө хэвлэж гүйлгээнд гаргаж болохгүй. Энэ ард түмний амьдралыг дэмжиж тэтгээд байгаа асуудал биш маргааш нь талх, мах, цахилгаан дулааны үнэ нь овоож оцоотлоо өснө. Энэ хамгаалалт биш. Улсын эдийн засаг, ард түмнээ хорлож байгаатай адил. Тийм учраас бид бодит зүйл дээр арга хэмжээ авах нь зүйтэй" гэлээ. 

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар иргэд, аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор хэд хэдэн арга хэмжээ авахаар боллоо. 

Үүнд:

  1. Гэр хорооллын 220 мянган өрхөд сайжруулсан шахмал түлшийг 50 хувь хямдралтай үнээр буюу 1 тн-ыг 75 мянган төгрөгөөр 2020.12.03-ны өдрөөс 2021.04.01 хүртэл худалдана. /Нийслэлчүүд өвлийн улиралд өдөрт 4,000 тн, сард 120 мянга орчим тн сайжруулсан түлш хэрэглэдэг/
  2. 2021.07.01 хүртэлх хугацаанд зах, худалдааны төв болон худалдаа, үйлдвэр, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээслүүлсэн албан татвар төлөгч түрээсийн төлбөрөө бууруулсан нь гэрээ болон төлбөрийн баримтаар нотлогдсон тохиолдолд бууруулсан хэмжээгээр түрээсийн орлогод ногдуулах аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлтийг үргэлжлүүлэн эдлүүлнэ. Үүнийг УИХ-д өргөн мэдүүлнэ.
  3. Хугацаандаа төлөөгүй татварын алданги, торгуулийг 2021.07.01 хүртэл чөлөөлөхтэй холбоотой хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлнэ.
  4. "Ковид-19" цар тахлын халдварын хүрээг хумихтай холбоотойгоор халдвар гарсан зургаан аймаг болон нийслэлд гурван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргаж тусгаарлалт, халдваргүйжүүлэлт хийнэ.
  5. Халдвар гарсан аймгууд болон Гашуунсухайт, Шивээхүрэн, Цагааннуур, Эрээнцав, Замын-Үүд боомтод Засгийн газрын Ажлын хэсэг хяналт шалгалтыг эрс сайжруулах чиглэлээр ажиллаж байна гэж мэдээллээ.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
  • Azaa (139.5.217.217)
    Монгол бол ядуу орон бид л өөрсдийгөө баян гэж хошигроод байгаа болохоос хаа очиж муулаад байгаа Хятад нь баян болж биднээс нүүс авч гайгүй байгаа болохоос хэрэв хэлээ хаагаад юу ч авахгүй гэвэл монгол хамраараа газартана цалин тэтгэвэрээ тавиж чадахаа байгаад барааны зах дэлгүүр бүгд хаагдана бага тэнэгдэж бай гэж хэлмээр бн
    2020 оны 12 сарын 02 | Хариулах
  • Зочин (122.201.24.175)
    өөрсдөө цуслах болохоороо мөнгөтэй байгаа биздээ
    2020 оны 12 сарын 02 | Хариулах
  • Zochin (203.91.115.39)
    Hodoonii yduu amidraltai orhdoo yamar demjleg uzuuleh gj bna
    2020 оны 12 сарын 02 | Хариулах
  • Зочин (64.119.23.101)
    Бид 76 хуваагаад идсэн болхоор . Ард иргэдэд өгөх мөнгө байхгүй гээд хэлээчдээ дандаа худлаа ярих юмаа
    2020 оны 12 сарын 02 | Хариулах
iШинэ мэдээ
2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2-4-нд зохион байгуулна 8 цаг 4 мин Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ 8 цаг 9 мин Хонины мах кг нь 17,477 төгрөгийн үнэтэй байна 8 цаг 15 мин Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний эрхийн зарчмаасаа ухрахгүй 8 цаг 33 мин “Girls in ICT 2025” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа 8 цаг 50 мин Н.Учрал: Үүсмэл ордуудад төрийн эзэмшлийн 34 хувийг тогтооно 9 цаг 42 мин ААНОАТ-ын хөнгөлөлтийн хэрэгжилтийг салбарын бодлоготой уялдуулан зохицуулах үүрэг өглөө 11 цаг 8 мин Хойд бүсийн хөгжлийг дэмжих 190 гаруй саналд тулгуурласан цогц арга хэмжээг баталлаа 11 цаг 10 мин Монгол, Швейцарын парламентын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж байна 11 цаг 11 мин Багануур-Улаанбаатарын чиглэлд парк шинэчлэл хийгдэж, шинэ автобус үйлчилгээнд гарлаа 11 цаг 12 мин Монголын баг Азийн иогийн аварга шалгаруулах тэмцээнээс 18 медаль хүртэж, хоёрдугаар байрт орлоо 11 цаг 14 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн шинэ төслийг боловсруулж байна 11 цаг 15 мин Дээд боловсролын тэтгэлэг, зээлийн шинэчилсэн журам батлагдлаа 11 цаг 16 мин Засгийн газар Хойд бүсийн хөгжил, дөрвөн улирлын аялал жуулчлалыг дэмжих цогц арга хэмжээ баталлаа 11 цаг 18 мин Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн гэрт нэгжлэг хийв 11 цаг 19 мин Унгар улс Олон улсын эрүүгийн шүүхээс гарахаар шийдвэрлэлээ 11 цаг 20 мин Монгол, Киргизийн нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг хэлэлцлээ 11 цаг 20 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ДАЖБ-тай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо 11 цаг 22 мин Тавдугаар сард дулаан өдрүүд давамгайлж, сүүл үеэр сэрүүсэх төлөвтэй байна 11 цаг 23 мин ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуульд дөрвөн нам оролцоно 11 цаг 23 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top