x

АН: Хувь хүний эрхээ эдлэх боломжийг хуулиар баталгаажуулна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдлаа.

Ээлжит хуралдааны эхний асуудал Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар боловсруулсан хуулийн төсөл байв. 

Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй дээрх хуулийн үйлчлэл энэ онд, тодруулбал 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусгавар болно. Тиймээс зөвхөн  хугацааг сунгах бус, хууль хэрэгжих явцад үүсч байгаа харилцааг улам боловсронгуй болгох, хамгийн гол нь хувь хүний эрхийг хуулиар баталгаажуулж өгөх ёстой гэж УИХ дахь Ардчилсан намын бүлэг үзэж байна.

Мөн шийдвэр гаргагчдын буруу шийдвэрээс учирсан хохирлыг хэрхэн арилгах, хариуцлагын асуудлыг тодорхой болгоно.

Нэмэлт өөрчлөлтийн төсөлд дараах зохицуулалтыг тусгалаа.

Тухайлбал, гадаадаас буцах хүсэлт гаргасан иргэдийн эх орондоо ирэх, улсын хилээр нэвтрэх үндсэн эрхийг баталгаатай болгох, короновирусийн халдвар авч өвчилсөн иргэдийн хувийн мэдээллийг нууцлах заалт оруулав. Түүнчлэн ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг үндсэн болон хүүгийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хойшлуулах, зээлийн гэрээг сунгах асуудлыг Монголбанк Засгийн газартай хамтран хэрэгжүүлнэ. Өмчийн хэлбэр үл харгалзан  сургалтын төлбөрөөс гадна дотуур байрны төлбөрийг хойшлуулах, дараагийн төлбөрт шилжүүлэх нөхцлийг бүрдүүлнэ. Үндэсний цахим мэдээллийн сан бүрдүүлэх, гаднын зээл тусламжийг Засгийн газар тусгай сан байгуулан байршуулж Тусгай сангийн тухай хуулийн дагуу зарцуулж ашигладаг байх талаар хуульчлах шаардлагатай. Түүнчлэн хатуу хөл хорионы үеэр иргэний хууль зүйн туслалцаа авах эрхийг баталгаажуулахаар тусгав. Учир нь хөл хорионы үеэр өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх эрхээ хангаж чадахгүй, өмгөөлөгчгүй шүүх хуралд оролцох зэрэг эрх нь зөрчигдсөн тохиолдол гарсан. Тиймээс хувь хүн хууль зүйн тусламж авах эрхийг хуулиар баталгаажуулах нь зүйтэй гэдэгт санал нэгдэв.

Үүнээс гадна дээрх хуулийн хэрэгжилтийн талаарх албаны хүмүүсийн мэдээллийг сонсож, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Улсын онцгой комисст өгөх зөвлөмж  гаргаснаа албан ёсоор хүргүүлэх боллоо. Мөн Хөл хорионы үеийн бизнесийн нөхцөл байдлын судалгааны үр дүн болон “COVID-19”-ын үед бизнесээ эргэн сэргээх талаар МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин танилцууллаа.  

Эцэст нь, Ерөнхийлөгчийн 2021 оны улсын төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан хоригийн талаар хэлэлцэн дэмжив.

Ерөнхийлөгч хоригтоо төсвийн нийт зардлыг 20 хувь бууруулж, эрсдэлийн сан байгуулах, төсвийн хэмнэлтээр бий болсон хөрөнгийн тодорхой хувийг халдварын эсрэг вакцин худалдан авахад зарцуулах талаар тусгасан. Үүнээс гадна өрх бүрт нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх, үйлдвэр аж ахуйн нэгж бизнесийг дэмжсэн мастер төлөвлөгөө боловсруулах зэрэг санал гаргаад байгаа юм.

Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцээд зарим нэр томьёог засч хуульд нийцүүлэх, санал өгсөн сонгогчийн хуруунд бэхэн тэмдэглэгээ хийнэ. Сонгуулийн сурталчилгааны үеэр спорт, урлагийн тоглолт бусад бооцоот сугалаат арга хэмжээ явуулахгүй. Сонгогчийн нэрсийн жагсаалт дахь мэдээллээ иргэн шалгаж, өөрийн оршин суугаа хаяг дээрх сонгуулийн насны гэр бүлийн гишүүдийнхээ мэдээллийг хянах боломжоор хангана.

Мөн “Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгч байгаа иргэнд энэ хуулийн 57.10 дахь хэсэгт заасан этгээдүүд хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно” гэдэг заалт нэмэх зэрэг санал орууллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 11 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 12 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 13 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 14 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 2 цаг 42 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай 2 цаг 54 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 2 цаг 55 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 2 цаг 57 мин БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал 2 цаг 59 мин Хилийн зарим боомт энэ сарын 29, 30, 31-нд түр хаана 3 цаг 3 мин Их Британи, Украин улсууд 100 жилийн түншлэлийн гэрээ байгууллаа 3 цаг 6 мин Үйлдвэрт шаардлагатай хүнсний улаан буудайн нөөц хангалттай байна 3 цаг 7 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Турк Улсад төрийн айлчлал хийлээ 3 цаг 9 мин Орано Майнинг компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна 3 цаг 12 мин Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ мэдээлэл хийнэ 3 цаг 15 мин Ихэнх нутгаар маргааш цаг агаар тогтуун байна 3 цаг 18 мин Трампын 2025 оны инаугурац: Ёслол хэзээ, хэрхэн явагдах вэ? 3 цаг 24 мин Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ 22 цаг 51 мин Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна 23 цаг 0 мин Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф 23 цаг 3 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф
Top