x

Уулархаг нутгаар олон жилийн дундажаас ахиу цас орох төлөвтэй байна

Цаг уурын байгууллагаас арванхоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлвийг гаргажээ.

Энэ сард агаарын дундаж температур Алтайн ар говийн баруун хэсгээр олон жилийн дундажаас хүйтэн, Тодруулбал Увсын өмнөд, Ховд болон Говь-Алтайн хойд, Завханы баруун хэсгээр, бусад нутгаар олон жилийн дундажын орчим байх төлөвтэй байна.

Хур тунадасны хувьд Хангайн нуруу, Хөвсгөлийн уулархаг, Хэнтийн нурууны зүүн хэсгээр мөн Дорнод талын ихэнх нутгаар олон жилийн дундаж"-аас ахиу бусад нутгаар олон жилийн дундажын орчим хур тунадас орох төлөвтэй байна.

Сарын нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлээр хоёр дугаар арав хоногийн дунд үеэр болон сарын сүүлээр  ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3 – 5°С–аар сэрүүснэ. Салхи ихэнх хугацаанд 5 – 10 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар 15 – 17 м/с хүртэл ширүүсэж, цасан болон шороон шуурга шуурах төлөв гарчээ.

Баруун аймгуудын нутаг: Энэ сард агаарын дундаж температур Алтайн ар говийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дундажаас 1.5 – 2°С хүйтэн, бусад нутгаар ОЖД–ийн орчим байна. Хур тунадас Алтайн уулархаг нутгаар олон жилийн дундажаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон хоёрдугаар арав хоногийн дундуур мөн гуравдугаар арав хоногийн сүүлээр агаарын температур өмнөх үеэсээ 5 -10 градусаар хүйтэрнэ.

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дундуур ихэнх нутгаар цас орох төлөвтэй байна.

Салхи ихэнх хугацаанд 4 – 8 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхээр  зарим газраар 12 – 14 м/с, Алтайн салбар уулсаар зарим үед 16 – 18 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.

Төвийн аймгуудын нутаг: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дундажийн орчим байна. Хур тунадас Хангайн нуруу, Хөвсгөлийн уулсаар болон Хэнтийн нурууны зүүн талаар олон жилийн дундажаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлээр, хоёрдугаар арав хоногийн дундуур болон сүүлээр  гуравдугаар арав хоногийн сүүлээр агаарын температур өмнөх үеэсээ 5-10 градусаар хүйтэрнэ. Нэгдүгээр арав хоногийн эхэн үе, хоёрдугаар арав хоногийн дундуур ихэнх нутгаар цас орно.

Салхи ихэнх хугацаанд 6 – 11 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар 16 -18 м/с хүртэл ширүүсэж, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутаг: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дундажийн орчим байх бол хур тунадас нийт нутгаар олон жилийн дундажаас ахиу байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлээр, гуравдугаар арав хоногийн сүүлээр агаарын температур өмнөх үеэсээ 5-10 градусаар хүйтэрнэ.

Нэгдүгээр арав хоногийн эхэн үе, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орно.

Салхи ихэнх хугацаанд 7 – 12 м/с, нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр  зарим газраар 16 -18 м/с хүртэл ширүүсэж, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Говийн аймгуудын нутаг: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дундажийн  орчим байх бол хур тунадас нутгийн өмнөд хагаст олон жилийн дундажаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлээр, гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3-5 градусаар сэрүүснэ.

Хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлээр зарим газраар бага зэргийн цас орно.

Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар 15–17 м/с хүртэл ширүүсэж, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.


Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1981 – 2010 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг дараах дөрвөн бүс нутгаар тус бүрээр урьдчилан мэдээлнэ.

  1. Баруун (Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)

  2. Төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Төв)

  3. Зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)

  4. Говь (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр)

Атлантын далай нь Евро Ази дээрх агаар мандлын орчил урсгалд ихээхэн нөлөөл үзүүлдэг. 1890–ээд оноос 2018 он хүртэлх Атлантын далайн гадаргын температурын олон жилийн хэлбэлзлийг /Зураг 1/–д харуулав. Эндээс харахад 3 дулаан, 2 хүйтэн үе тохиолдсон байна.

Азорын их даралт болон Исландын бага даралтын зөрүүгээр илэрхийлэгддэг орчил урсгалыг илэрхийлэгч индексүүдийн нэг нь Хойд Атлантын хэлбэлзэл юм. Атлантын далайн гадаргын температурын олон жилийн хэлбэлзлийн 1980–аас 1990–ээд оны сүүл хүртэл хасах утгатай, мөн энэ үед Хойд Атлантын хэлзэлбэл нь сөрөг утгатай байхад Монгол орны 12 дугаар сарын агаарын температур дулаан, хур тунадас харьцангуй бага байжээ (1989, 1996, 1997).

Харин 2000 оны эхээс эхэлж Хойд Атлантын далайн гадаргын температур нэмэх утгатай болсон бөгөөд энэ үед Хойд Атлантын далайн хэлбэлзлийн сөрөг фаз тохиолдоход Монгол орны тухайн сарын агаарын дундаж температур хүйтэн, хур тунадас ахиу орж байсан ба ялангуяа 2001, 2002, 2009, 2010 онуудад Монгол орны ихэнх нутгаар хүйтэн, хур тунадас ихтэй байв.

Энэ жилийн хувьд сарын урьдчилсан мэдээ гаргахад ашиглагдаж байгаа уур амьсгалын 7 загвараас ихэнх нь Хойд Атлантын хэлбэлзлийг сөрөг утгатай байхаар урьдчилан тооцоолж байна.

Сар, улирлын урьдчилсан мэдээний талаар лавлах бол Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн 11-326606 утсаар холбогдох болон "Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн “Орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтэс" –-ээс тодруулах боломжтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Путин Трамп хоёр Украин дахь сөргөлдөөний зохицуулахаар ярилцан тохиров 7 цаг 55 мин Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулгын талаар хэлэлцүүлэг боллоо 8 цаг 42 мин АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр үлдээв 9 цаг 27 мин “Австралийн долоо хоног”-ийн хүрээнд сонсголгүй иргэдийн харилцааны сургалт зохион байгууллаа 9 цаг 48 мин Их Британи Оросын тэрбумтан Фархад Ахмедовт авсан хоригоо цуцаллаа 9 цаг 58 мин Туркийн сөрөг хүчний удирдагч Э.Имамоглуг баривчилжээ 10 цаг 23 мин Харү башё: Монгол сумочдоос Тамаваши хамгийн түрүүнд качигоши хийлээ 10 цаг 29 мин Д.Трамп, В.Зеленский нар утсаар ярьж, дайныг зогсоох талаар хэлэлцэв 10 цаг 49 мин Монголын эрэгтэй, эмэгтэй 3х3 баг Азийн аваргад өрсөлдөнө 11 цаг 0 мин Орос, Украин олзлогдсон цэргүүдээ солилцов 11 цаг 29 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа БНХАУ-ын Элчин сайдтай уулзав 11 цаг 32 мин Өнөөдөр нутгийн ихэнх хэсгээр дулаарч, шороон шуурга шуурна 11 цаг 40 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн ИБУИНХУ дахь айлчлал эхэллээ 12 цаг 2 мин Өнөөдөр "Дэлхийн аз жаргалын өдөр" 12 цаг 13 мин Сансарт есөн сар гацсан сансрын нисгэгчид эх дэлхийдээ ирлээ Өчигдөр 14 цаг 57 мин Баавгай үхэр барьсан тохиолдол гарчээ Өчигдөр 14 цаг 56 мин “Атар IV” аяны хүрээнд “Технологийн 7 хоног” зохион байгуулж байна Өчигдөр 14 цаг 56 мин Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах асуудал хүндрэлтэй байна Өчигдөр 14 цаг 55 мин Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах тогтоол батлагдлаа Өчигдөр 14 цаг 54 мин Валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилготой ажлын хэсэг тайлангаа танилцууллаа Өчигдөр 14 цаг 53 мин
iИх уншсан
"Муусайн хөдөөнийхөн хотоос явцгаа..." Эль Дорадо Нөгөө ертөнцөөс захидал ирдэггүй Б.Баатархүү: Ёс суртахуунлаг иргэнийг бий болгохын тулд улам... Ухаа худгийн лицензийг “буу тулгаж” аваагүй С.Энхболд: ЭМДС “Капитал” банкнаас 70 гаруй тэрбум төгрөгийн... Монгол цэргийн өдөр: Зэвсэгт хүчний 104 жилийн ой өнөөдөр то... 2024-2025 оны хичээлийн жилийн II улирлын амралтын хуваарь Улсын хэмжээнд нэг ажилтны сарын дундаж цалин 2.67 сая төгрө... Малын үнэ нэмэгдэж, ширний ханш буурчээ Осака башё: Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн тэмцээнийг орхило... АНУ Жон Ф. Кеннедийн хэргийн нууц баримтыг дэлгэлээ Литва НАТО-гийн цөмийн зэвсэг байрлуулах асуудлыг хэлэлцэхэд... “SpaceX” компани ОУСС-д шинэ баг илгээж, есөн сар гацаад бай... Хүн дүрст роботууд хагас марафонд уралдана Сансарт есөн сар гацсан сансрын нисгэгчид эх дэлхийдээ ирлээ... Прокурорын байгууллага 224 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэ... Марк Карни Канадын Ерөнхий сайдаар албан ёсоор томилогдлоо ЭХЭМҮТ-ийн эмч нар Ховд аймагт ажиллаж байна Баавгай үхэр барьсан тохиолдол гарчээ
Top