x

УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхийлөгчийн хэлсэн онцлох 13 эшлэл

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр УИХ-ын чуулганы цахим хуралдаанд оролцож, үг хэлсэн. Түүний хэлсэн онцлох 13 эшлэлийг хүргэж байна.

1. Шүүхийн асуудал бол хэдхэн шүүгчийн асуудал биш, шударга ёс тогтоох, шударга нийгэм байгуулахад голлох нөлөөтэй, ард иргэдийн амьдрал, хувь заяаг шийдвэрлэх онцгой үр дагавартай шийдвэрүүд гаргадгаараа нийт иргэн, аж ахуйн нэгжүүдэд зүй ёсоор хамаарах өргөн хүрээний асуудал мөн.

2. Нийгмийн даатгалын санг тонож, татвар төлөгчдийн 340 гаруй тэрбум төгрөгийг зувчуулсан Улсын Их Хурлын гишүүн асан, Монгол ардын намын гишүүн Б.Ундармаа торгуулсан болоод хэргээс мултарч байхад айлын цонхоор нэвтэрч 50 мянган төгрөг хулгайлсан иргэн, мөн баавгайн арьс, савар авч яваад ял авч шоронд хоригдсон энгийн иргэд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс уучлал гуйж байх жишээтэй.

3. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарсан тохиолдолд шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж болох хуулийн төслийг Улсын Их Хурал тухайн үед нь хэлэлцэн баталсан. Амаргүй цаг үед гарсан энэ хууль туйлын зөв биш байж болох ч тухайн цаг үедээ гаргахаас өөр аргагүй Монголын төрийн арга ядсан арга хэмжээ байсныг Та бүхэн мэдэх хэрэгтэй.

4. Би Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахад оролцохдоо ч, мөн шүүхийн багц хуулийн төслийг боловсруулахдаа ч зөвхөн “шударга ёс тогтоох, шударга нийгэм байгуулах” ганцхан зарчим баримталж, Монгол Улсын Ерөнхийлөгчид хуулиар олгогдсон Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилох, Шүүхийн ёс зүйн хороо буюу одоо байгуулагдах сахилгын хорооны бүрэлдэхүүнийг томилох тодорхой бүрэн эрхүүдээс өөрийн биеэр татгалзаж, энэ чиглэлийн өөрчлөлтийг бүрэн дэмжсэн. Үүнийг энгийн ухамсрын түвшинд хэн бүхэн ойлгоно.

5. Би шударга бусын хонгил байгуулж байсан, тийм хонгилыг удирдаж байсан Ерөнхийлөгчдөөс өөр, бүрэн эрхээ огт нэмэгдүүлж байгаагүйгээс гадна тодорхой бүрэн эрхүүдээс татгалзсан анхны Ерөнхийлөгч болж байна. Цаашид хэн нэгэн, хэсэг бүлэг этгээд, эсвэл улс төрийн аль нэг нам, уул уурхайгаар сүлбэлдсэн тодорхой бүлэглэл, фракцид шударга бусын хонгил үүсгэх, хонгилоо хамгаалах, сэргээн байгуулахыг би зөвшөөрөхгүй, бас тэвчихгүй ээ.

6. Хамгийн энгийнээр тайлбарлавал бүх насаараа хөдөлмөрлөж зүтгэчихээд эцэст нь тэтгэврийн зээлд дарлуулан, чадан ядан амь зууж байгаа нийт ахмадуудын өрийг бүрэн тэглэх хэмжээний үр өгөөжтэй ард түмний баялаг, ордыг эзэмшиж, хууль шүүхийн байгууллагыг авлигадан өөртөө үйлчлүүлж, хоорондоо тэмцэлдэж байсан гадны иргэдийн зүй бус үйл ажиллагаанд хувийн ашиг сонирхлоор татагдан оролцсон, энэ үйлдлээрээ Монгол төрийн үнэлэмжийг үнэгүйдүүлэн, нийгэм-төрийн байгууллын аюулгүй байдалд ноцтой сөрөг үр дагавар бий болгох эрсдэл үүсгэсэн шүүгчдийн гэмт үйлдлийг таслан зогсоох, хуулийн өмнө хүн бүр тэгш байх Үндсэн хуулийн зарчим, шаардлагын дагуу зохих хууль, хяналтын байгууллагад шударгаар шалгуулах, энэ үйл ажиллагаанд албан тушаалын халдашгүй бүрэн эрхээ ашиглан аливаа байдлаар нөлөө үзүүлэхийг хориглох зорилгоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэхүү зөвлөмжийг гаргасан.

7. Би Монгол төрийн тэргүүний хувьд өмнөх Засгийн газраас боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн шүүхийн тухай хуулийн төсөлд шүүмжлэлтэй хандаж байгаа. Энэ хуулийн төсөл одоо мөрдөгдөж байгаа Монгол Улсын шүүхийн тухай, Шүүхийн захиргааны тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулиудыг хуулан нэгтгэсэн, эдгээр хуульд байгаа ололт, дэвшилттэй зарим зохицуулалтуудыг хассан, хүчингүй болоод удаж байгаа 2002 оны Шүүхийн тухай хуулиас ашиг сонирхолдоо нийцсэн зарим зүйл, заалт, зохицуулалтыг сэргээн тусгаж, нэг ёсондоо ухралт хийсэн, шүүхийн хүрээний асуудал, шаардлагыг ул суурьтайгаар судлан дүгнээгүй, олон нийт, эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүдээр огт хэлэлцүүлээгүй алдаа дутагдалтай, шударга ёс, өөрчлөлт, шинэчлэлтийг хүсэн хүлээж байгаа иргэд, олон нийтийн итгэл найдварыг бүр мөсөн бөхөөх хэмжээний нэн хариуцлагагүй төсөл болсон.

8. Шүүгчийн хараат бус байдлыг хангахад юуны түрүүнд шүүгч шүүгчдээ нөлөөлдөг, шүүн таслах үйл ажиллагаанд нь хууль бусаар оролцож, дарамт шахалт учруулдаг байдлыг бүрэн халах өөрчлөлтийг хуулийн шинэчлэлээр хийх шаардлагатай. Шүүгч нь шүүн таслах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ зөвхөн хуульд захирагдаж, бусдаас, түүний дотор тухайн шүүхийнхээ ерөнхий шүүгч, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шүүгчдээс хараат бус байх ёстой юм.

9. Сүүлийн таваас долоон жилийн байдлаар шүүхэд хөрөнгө оруулалтын шинжтэй нэг ч төгрөг улсын төсвөөр хуваарилагдсангүй, шүүхийн хөрөнгө оруулалтыг Улсын Их Хурал улсын төсвөөс тогтмол хасаж ирлээ. Энэ нь хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл нь шүүх эрх мэдэлдээ саад учруулсаар байгааг харуулж буй хэрэг мөн бөгөөд Засгийн газрын зүгээс үүнийг даруй залруулж, шүүхийн үйлчилгээний чанар, үйл ажиллагааны нөхцөлийг нь сайжруулахад анхаарах ёстой байтал улам хамааралтай болгох бодлого, хуйвалдаан явуулж байгааг зөвтгөх аргагүй юм. Засгийн газрын төсөлд шүүхийн бие даасан байдлыг хангахад анхаарч чиглэсэн дорвитой бодлого, зохицуулалт огт тусгагдаагүй, зөвхөн шүүхийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах нөхцөлийг төр хангах агуулга бүхий хэт ерөнхий, өнгөц бодлогоор асуудалд хандсан нь учир дутагдалтай байна.

10. Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх бол иргэн Х.Баттулгын эрх биш. Би энэ үүднээс, ирээдүйн олон Ерөнхийлөгчдийн өмнөөс асуудалд хандаж байна.

11. Өнгөрсөн хугацаанд хууль, шүүхийн шинэчлэл гэх уриа лоозонд нийгмийг автуулдаг байсан боловч шударга ёс тогтох бодит өөрчлөлт гараагүйг иргэд олон нийт, ард түмэн мэдэж байгаа.

12. Хуулийн байгууллага, шүүх хараат бус, ямар нэг шахалт дарамтгүйгээр ажиллаад эхлэхээр Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санг үгсэн хуйвалдаж, зохион байгуулалттайгаар тонон дээрэмдсэн, Хөгжлийн банкны хөгжлийн зээлийг хамаарал бүхий аж ахуй нэгжүүдээрээ хуу хамсан, уул уурхай, ашигт малтмалын лицензийг олноор эзэмшигч бүлэглэл, фракц, олон зуун сая долларын оффшор данс эзэмшигчид, татвар төлөгчдийн мөнгийг чадамжгүй болсон банкинд хийж хувьдаа асар их хэмжээний хөрөнгө олж, банкийг дампууруулан, эргээд татвар төлөгчдөөр төлүүлдэг, авлига, хээл хахуулийн мөнгийг газар, барилга, банк бус санхүүгийн байгууллагуудаараа угаадаг, монгол төрийн эрх ашгийг уландаа гишгэн гадны иргэн, аж ахуй нэгжтэй үгсэн хуйвалдаж төрийн эсрэг гэмт хэрэг үйлддэг хэсэг бүлэг этгээдүүд өнөөдөр шүүх, хуулийн байгууллагад өөрсдийн хяналтийг тогтоох зорилгоор увайгүйгээр дайрч, Шүүхийн тухай хуулийг хэлэлцэхээр чармайж байгаа нь ил тод болж байна.

13. Монголын ард түмэнд хүний ёсоор амьдарч, хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх чин хүсэл, мөнхүү хүлээлт байгаа. Ямраар хариулах нь өнөөгийн Улсын Их Хурлын бүрэлдэхүүний ёс зүй, нам бүлгийнхээ эрх ашгийг урдаа барин улс төржөөд байдаггүй аливаад эрүүл ухаанаар хандаж чадах гишүүдийн оролцоо, хүч түрэн бярлхадаг бус үнэн бодит байдлыг дүгнэж ард түмэндээ үйлчлэх ухамсар, чадвар бүхий төрийн түшээдийн алсын хараа, бодлого, зүтгэлээс шууд хамаарна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2-4-нд зохион байгуулна 7 цаг 28 мин Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ 7 цаг 33 мин Хонины мах кг нь 17,477 төгрөгийн үнэтэй байна 7 цаг 39 мин Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний эрхийн зарчмаасаа ухрахгүй 7 цаг 57 мин “Girls in ICT 2025” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа 8 цаг 14 мин Н.Учрал: Үүсмэл ордуудад төрийн эзэмшлийн 34 хувийг тогтооно 9 цаг 7 мин ААНОАТ-ын хөнгөлөлтийн хэрэгжилтийг салбарын бодлоготой уялдуулан зохицуулах үүрэг өглөө 10 цаг 32 мин Хойд бүсийн хөгжлийг дэмжих 190 гаруй саналд тулгуурласан цогц арга хэмжээг баталлаа 10 цаг 34 мин Монгол, Швейцарын парламентын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж байна 10 цаг 35 мин Багануур-Улаанбаатарын чиглэлд парк шинэчлэл хийгдэж, шинэ автобус үйлчилгээнд гарлаа 10 цаг 36 мин Монголын баг Азийн иогийн аварга шалгаруулах тэмцээнээс 18 медаль хүртэж, хоёрдугаар байрт орлоо 10 цаг 38 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн шинэ төслийг боловсруулж байна 10 цаг 39 мин Дээд боловсролын тэтгэлэг, зээлийн шинэчилсэн журам батлагдлаа 10 цаг 40 мин Засгийн газар Хойд бүсийн хөгжил, дөрвөн улирлын аялал жуулчлалыг дэмжих цогц арга хэмжээ баталлаа 10 цаг 43 мин Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн гэрт нэгжлэг хийв 10 цаг 43 мин Унгар улс Олон улсын эрүүгийн шүүхээс гарахаар шийдвэрлэлээ 10 цаг 44 мин Монгол, Киргизийн нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг хэлэлцлээ 10 цаг 45 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ДАЖБ-тай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо 10 цаг 46 мин Тавдугаар сард дулаан өдрүүд давамгайлж, сүүл үеэр сэрүүсэх төлөвтэй байна 10 цаг 47 мин ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуульд дөрвөн нам оролцоно 10 цаг 48 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top