x

Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хуулиудаа татан авлаа

УИХ-ын чуулганы хуралдаан эхэлж, Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, үг хэллээ. 

Тэрээр эрх баригч намын гишүүд хуулийн үнэ цэнийг харалгүйгээр улс төрийн байр сууринаас Шүүхийн тухай багц хуулийн төслүүдийг буцаасан гэдгийг хэлээд өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хуулиудаа татан авч буйгаа мэдэгдэхдээ "Нийгмийн даатгалын мөнгийг цувчуулсан МАН-ын гишүүн торгуулж байхад, 50 мянган төгрөг хулгайлсан иргэн хоёр жилийн хорих ял авч буй тогтолцоог өөрчлөхийн тулд хуулийн төслийг боловсруулсан" гэлээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга "Нийгмийн даатгалын сангийн мөнгийг зувчуулсан МАН-ын гишүүн Б.Ундармааг торгож байхад 50 мянган төгрөг хулгайлсан иргэн хоёр жилийн хорих ял, баавгайн савар худалдсан хүн гурван жилийн хорих ял авч, Ерөнхийлөгчөөс өршөөл хүсэж байна. Энэ тогтолцоог өөрчлөхийн тулд Шүүхийн тухай хуулийн төслүүдийг боловсруулсан юм. 

Шүүх эрх мэдлийн нэр хүндийг аврах, хуульд захирагдан ажиллахыг шүүгчдээс шаардах нэн чухал болоод байсан. Энэ хүрээнд 2019 оны гуравдугаар сарын 25-нд төрийн бодлого гарсан. 

ҮАБЗ-ийн хуралдаанаас гаргасан зөвлөмжийн дагуу шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж болох хуулийн төслийг УИХ хэлэлцэн баталсан. Энэ бол Монгол төрийн арга ядсан арга. Арга барсандаа хийсэн зүйл. 

Энэ хууль батлагдсанаар хууль, шүүхийнхэнд цочроо өгч, хэсэг хугацаанд ч болов шударга ажиллахыг хичээсэн. Гэтэл сүүлийн үед шударга сайхан байсан шүүхийн тогтолцоог нураасан юм шиг, илт мушгин гуйвуулсан үзэл суртлыг нийтэд түгээж байгаа нь эмгэнэлтэй санагдаж байна. 

ҮАБЗ шүүгчийн ур чадварыг үнэлдэг, халж сольдог өчүүхөн газар биш. 

17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлын хүрээнд нэг удаа зөвлөмж гаргасан.

Бүх насаараа хөдөлмөрлөж, зүтгэчихээд насны эцэст өр, зээлэнд дарлуулсан нийт ахмадуудын өрийг бүрэн тэглэх боломжтой ордын маргаанд хувийн ашиг сонирхлын үүднээс татагдан оролцсон шүүгчдийн гэмт үйлдлийг таслан зогсоох зорилгоор энэхүү зөвлөмжийг гаргасан юм. 

Зөвлөмжийг ШЕЗ хүлээн авсан. Зарим шүүгч ял шийтгэлээ хүлээгээд явж байгаа. Гэм буруугүй нь хэвийн ажиллаж байна. Хууль тогтоогчид та бүхэн учир шалтгааныг цогцоор харж, бодож баймаар байна. 

Би Монгол төрийн тэргүүний хувьд өмнөх Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хуульд шүүмжлэлтэй хандаж байна" гэлээ.  

Ерөнхийлөгч Х.Баттулга "Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" УИХ-ы тогтоолын төсөлд хориг тавиад байгаа билээ. 

Мөн Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай багц хуулиудыг УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцэхээс татгалзаад байгаа юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ЗОЧИН (202.9.46.82)
    АРД ТҮМЭН ЦАР ТАХАЛЫН ХӨЛ ХОРИОНД АЖИЛГҮЙ АМЬДРАЛЫНХАА ТӨЛӨӨ ЧАДАН ЯДАН ТЭМЦЭЖ БАЙХАД ЕРӨНХИЙ САЙД НЬ ЯАДУУ ОРОН АРД ТҮМЭНДЭЭ ТУСЛАХ БОЛОМЖГҮЙГ ЯРЬЖ ӨӨРСДИЙНХӨӨ БОЛОН ТОЙРОН ХҮРЭЭЛЭГЧДИЙНХАА ЦАЛИНГ ХОЁР ДАХИН НЭМЖ БАЙГАА НЬ ШУДРАГА ЯВДАЛ УУ ИЙМ ТӨР АРД ТҮМНЭЭ БОДОХГҮЙ НЬ ОЙЛГОМЖТОЙ ...ТЭДНИЙГ ТАТАН БУУЛГАХ НЬ ЗӨВ.
    2020 оны 11 сарын 30 | Хариулах
iШинэ мэдээ
2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2-4-нд зохион байгуулна 7 цаг 31 мин Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ 7 цаг 36 мин Хонины мах кг нь 17,477 төгрөгийн үнэтэй байна 7 цаг 43 мин Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний эрхийн зарчмаасаа ухрахгүй 8 цаг 0 мин “Girls in ICT 2025” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа 8 цаг 17 мин Н.Учрал: Үүсмэл ордуудад төрийн эзэмшлийн 34 хувийг тогтооно 9 цаг 10 мин ААНОАТ-ын хөнгөлөлтийн хэрэгжилтийг салбарын бодлоготой уялдуулан зохицуулах үүрэг өглөө 10 цаг 35 мин Хойд бүсийн хөгжлийг дэмжих 190 гаруй саналд тулгуурласан цогц арга хэмжээг баталлаа 10 цаг 37 мин Монгол, Швейцарын парламентын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж байна 10 цаг 38 мин Багануур-Улаанбаатарын чиглэлд парк шинэчлэл хийгдэж, шинэ автобус үйлчилгээнд гарлаа 10 цаг 39 мин Монголын баг Азийн иогийн аварга шалгаруулах тэмцээнээс 18 медаль хүртэж, хоёрдугаар байрт орлоо 10 цаг 41 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн шинэ төслийг боловсруулж байна 10 цаг 43 мин Дээд боловсролын тэтгэлэг, зээлийн шинэчилсэн журам батлагдлаа 10 цаг 44 мин Засгийн газар Хойд бүсийн хөгжил, дөрвөн улирлын аялал жуулчлалыг дэмжих цогц арга хэмжээ баталлаа 10 цаг 46 мин Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн гэрт нэгжлэг хийв 10 цаг 46 мин Унгар улс Олон улсын эрүүгийн шүүхээс гарахаар шийдвэрлэлээ 10 цаг 47 мин Монгол, Киргизийн нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг хэлэлцлээ 10 цаг 48 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ДАЖБ-тай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо 10 цаг 49 мин Тавдугаар сард дулаан өдрүүд давамгайлж, сүүл үеэр сэрүүсэх төлөвтэй байна 10 цаг 50 мин ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуульд дөрвөн нам оролцоно 10 цаг 51 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top