x

Н.Алтанхуяг: Яасан эмзэг юм, чиний хийх ёстой ажил, чадахгүй бол ажлаа өг, Содбаатараа

Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хэлэлцэх, дүгнэлт гаргах УИХ-ын түр хороо хуралдаж байна.

Энэ үеэр гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Нөгөө л юмаа асуугаад нөгөө хэд нь хариулж байна. Ийм хачин юм гэж юу байдаг юм бэ. Одоо жаахан шуурхай ажиллаж болдоггүй юм уу. Тэр мах, автобусанд чихцэлдэж яваа талаар өнгөрсөн дөрөв дэх өдөр өчнөөн ярьсан. Ийм жонхуу царайтай, үхээнц дорой байхаа боль. Ард иргэдэд асар олон асуудал үүсээд байна. Газар, газар түгжигдсэн хүмүүсийг яах юм. Улсын онцгой комисс судалж үзнэ л гэх юм. 14 хоногийн хугацаа халдвараа хумьж ав гэсэн хугацаа шүү дээ. Тиймээс хоёр горимийн санал байна. Манай түр хороо ажлаа хий. Одоо энэ хүмүүстэй ярихаа болъё. Эдийн засгийн асуудлаар тусдаа яръя. Мөн оношлогоо эмчилгээн дээр чинь маш их эргэлзээ төрж байна” гэлээ. 

Энэ үеэр Шадар сайд Я.Содбаатар “Н.Алтанхуяг аа, энэ хотод түгжигдсэн иргэдийн асуудлыг та Шадар сайд байгаад ч шийдэж чадахгүй. Би түгжээд байгаа юм биш. Эрүүл мэндийн байгууллагын шийдвэрийн дагуу ажиллаж байна. Бүх бүртгэлийг хийсэн. Одоо шинжээчдийн дүгнэлтэд үндэслэн ажиллаж байна. Та энэ зэргийн асуудлыг мэднэ шүү дээ. Бодлогын зөвлөмжийг дагаж байна. Хүмүүсийн зовлон жаргал үнэхээр их байна. Болдог бол өнөөдөр ч гаргачихмаар байна. Гэтэл аймгуудад эрсдэл үүснэ. Улаанбаатарт өчигдөр иргэдээс хоёр тохиолдол гарчихлаа. Хэрвээ гараагүй гурав, дөрөв хоносон бол дараагийн арга хэмжээг авахаар бэлдчихсэн байсан. Дахиад энэ хоёр тохиолдлын ойрын хавьтлыг тогтооно. Битгий ийм хоёрын хооронд улс төр хийж бай” хэмээн хариулав.

Харин  УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Та нар ямар эмзэг юм, чиний хийх ёстой асуудал, чадахгүй бол байраа тавьж өг. Дараачийнхаа хүнийг гарга. Та нар яах гээд ингээд бүхэл бүтэн улс орны өмнө суучихаад шийдвэр гаргаж чадахгүй суугаад байгаа юм” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (103.229.122.18)
    СОДАбартер буюу Хөөсрүүлэгч солилцоо
    2020 оны 11 сарын 25 | Хариулах
  • Zocnin (202.179.4.250)
    Bitgii uls torjood bai geel zandardag bolson shyy deee
    2020 оны 11 сарын 24 | Хариулах
  • МОНГОЛ хүн (103.57.93.161)
    СОДБААТАР ӨМНӨХ 4 ЖИЛ ЖДҮ ИДСЭН ЭНЭ 4 ЖИЛ КОРОНА ИДЛЭЭ. ГАЙ ШҮҮ.ААВ НЬ ЯНГУГ ГЭДЭГ ЯМАР НЭР ЮМБЭ
    2020 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.9.40.59)
    Алтанхуяг зөв ярьж байна. Сод баатар муу ажилласан учраас халдвар тархчихаад байгаа нь үнэн шдээ.
    2020 оны 11 сарын 24 | Хариулах
iШинэ мэдээ
2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2-4-нд зохион байгуулна 7 цаг 49 мин Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ 7 цаг 54 мин Хонины мах кг нь 17,477 төгрөгийн үнэтэй байна 8 цаг 0 мин Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний эрхийн зарчмаасаа ухрахгүй 8 цаг 17 мин “Girls in ICT 2025” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа 8 цаг 35 мин Н.Учрал: Үүсмэл ордуудад төрийн эзэмшлийн 34 хувийг тогтооно 9 цаг 27 мин ААНОАТ-ын хөнгөлөлтийн хэрэгжилтийг салбарын бодлоготой уялдуулан зохицуулах үүрэг өглөө 10 цаг 53 мин Хойд бүсийн хөгжлийг дэмжих 190 гаруй саналд тулгуурласан цогц арга хэмжээг баталлаа 10 цаг 55 мин Монгол, Швейцарын парламентын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж байна 10 цаг 55 мин Багануур-Улаанбаатарын чиглэлд парк шинэчлэл хийгдэж, шинэ автобус үйлчилгээнд гарлаа 10 цаг 57 мин Монголын баг Азийн иогийн аварга шалгаруулах тэмцээнээс 18 медаль хүртэж, хоёрдугаар байрт орлоо 10 цаг 59 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн шинэ төслийг боловсруулж байна 11 цаг 0 мин Дээд боловсролын тэтгэлэг, зээлийн шинэчилсэн журам батлагдлаа 11 цаг 1 мин Засгийн газар Хойд бүсийн хөгжил, дөрвөн улирлын аялал жуулчлалыг дэмжих цогц арга хэмжээ баталлаа 11 цаг 3 мин Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн гэрт нэгжлэг хийв 11 цаг 3 мин Унгар улс Олон улсын эрүүгийн шүүхээс гарахаар шийдвэрлэлээ 11 цаг 5 мин Монгол, Киргизийн нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг хэлэлцлээ 11 цаг 5 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ДАЖБ-тай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо 11 цаг 7 мин Тавдугаар сард дулаан өдрүүд давамгайлж, сүүл үеэр сэрүүсэх төлөвтэй байна 11 цаг 7 мин ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуульд дөрвөн нам оролцоно 11 цаг 8 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top