x

Х.Нямбаатар: Надад сувилал байтугай түрээсийн нэг өрөө байр ч байхгүй

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, гаргасан шийдвэрүүдээ танилцууллаа. 

Энэ үеэр цагдаагийн байгууллагаас Энхсаран сувилалыг шалгаж явцын талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар мэдээлэв.

Тэрээр "Энхсаран сувиллыг хуулийн дагуу шалгаж байгаа. Прокурор руу өнөөдөр Энхсаран сувиллын хэрэг бүртгэл нээх хүсэлтээ явуулсан. Нийт хувийн, ЭМЯ-ны, Онцгой байдлын газрын 10 гаруй хүн энэ хэрэгт холбогдсон байгаа. Хэрэг бүртгэлийн хуудас, код нээгдмэгц эдгээр иргэдийг нэг бүрчлэн дуудаж байцаана. Энэ сувилал дээр гаднаас хүнс оруулсан, хоорондоо нийлж лайв хийсэн, нийтийн халууэ устай байсан зэрэг олон зүйлс ил болж байгаа. Яг хуульд заасан журмын дагуу шалгана.

Намайг Энхсаран сувилалтай холбоод байна. Надад сувилал байтугай түрээсийн нэг өрөө байр ч байхгүй.

Бүх нийтийн хөл хорио тогтоосон энэ үед нэгнийгээ гүжирдэх биш үнэн бодит мэдээллийг түгээгээсэй гэж хэвлэл мэдээллээс хүсэж байна.

Цагдаа маш их ачаалалтай ажиллаж байна. Сэлэнгэ аймагт цагдаа хавьталд орсон байж болзошгүй хэмээн хүрээ тогтоож, тусгаарласан. Иймд үлдсэн цагдаа нар 3 ээлжээр ажиллаж байна. СХД-ийн нэг иргэнийг мөн надтай холбосон мэдээллийг сэтгүүлчид тарааж байна. Бүх нийтийн бэлэн байдлын энэ өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үнэн бодит мэдээлэл хүргэх үүрэгтэй.

Төмөр замын халдварын голомтыг тогтоох ажил дээр Цагдаагийн байгууллага ажиллаж байна. Сэлэнгийн тодорхой алба хаагч нар халдвар авсан байх эрсдэлтэй. Улаанбаатарт нийт 6300 алба хаагч гурван ээлжээр дэглэм сахиулан ажиллаж байна" гэлээ.

Мөн тэрээр үргэлжлүүлэн гэр бүлийн хүчирхийллийн талаар "Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага мэдээлэл 60 орчим хувиар буурч байгаа. Гэхдээ хаалттай хаалганы цаана энэ асуудал нуугдаж байхвий гэдэг дээр сэтгэл эмзэглэж байгаа. Цагдаагийн байгууллагаас хэд хэдэн сошил медиа ажлуудыг зохион байгуулж ажилласан. Мөн цагдаа болон Дотоодын цэргийн алба хаагчид бараг гудамж бүрийн буланд ажиллаж байна. Эцэст нь нэг зүйлийг хэлэхэд, Иргэн бүр өөрсдөө гэмт хэрэг зөрчлийн талаар мэдээллийг холбогдох байгууллагад өгөх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлж  хөршийнд нь асуудал үүсэж байвал цагдаагийн байгууллагад мэдээллэх хэрэгтэй. Энэ бол гэмт хэргийг таслан сэргийлэх сайн арга" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 6 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 7 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 8 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 9 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 2 цаг 37 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай 2 цаг 49 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 2 цаг 50 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 2 цаг 52 мин БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал 2 цаг 54 мин Хилийн зарим боомт энэ сарын 29, 30, 31-нд түр хаана 2 цаг 57 мин Их Британи, Украин улсууд 100 жилийн түншлэлийн гэрээ байгууллаа 3 цаг 1 мин Үйлдвэрт шаардлагатай хүнсний улаан буудайн нөөц хангалттай байна 3 цаг 2 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Турк Улсад төрийн айлчлал хийлээ 3 цаг 4 мин Орано Майнинг компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна 3 цаг 7 мин Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ мэдээлэл хийнэ 3 цаг 10 мин Ихэнх нутгаар маргааш цаг агаар тогтуун байна 3 цаг 13 мин Трампын 2025 оны инаугурац: Ёслол хэзээ, хэрхэн явагдах вэ? 3 цаг 19 мин Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ 22 цаг 46 мин Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна 22 цаг 55 мин Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф 22 цаг 57 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф
Top