x

Эхлээд төсвийнхөө шүүсийг шахчихаад иргэдийн хадгаламж руу өнгий, УИХ-ын гишүүд ээ

Хүн төрөлхтөн 1930-аад оны Их хямралаас хойших хамгийн хүнд сорилтыг даван туулж байна. Цар тахлын хөл хорионоос үүдэлтэй эдийн засгийн хүндрэлээс түргэн гарах боломжгүй байгааг өнгөрсөн 7 хоногт болсон ИХ-20-ийн цахим уулзалтаар Сангийн сайд, Төв банкны удирдлага, олон улсын байгууллагын тэргүүнүүд онцлон хэлэлцсэн. Мөн төсвийн дэмжлэгийн үүрэг хамгийн чухал болохыг тэмдэглээд байна. 

Манай улс ч энэхүү хямралыг тойроогүй төдийгүй вакцин гарахын өмнөхөн дотооддоо тархалтыг алдаж олон улсад цар тахлын их хөл хорио эхэлсэн цэгээс бүтэн 10 сарын дараа бүр ч хүнд цохилтод өртлөө.

Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас 5.1 их наяд төгрөгийн багц арга хэмжээ хэрэгжүүлж, Төв банкнаас зээлийн төлөлтийг хойшлуулах, бодлогын хүүг 3 нэгжээр бууруулж сүүлийн 13 жилийн хамгийн нам дор түвшинд хүргэх, макро зохистой бодлогын хүрээнд эдийн засгийг дэмжих зэрэг хэд хэдэн арга хэмжээ аваад байна. Үүний үр дүнд хөл хорио тогтоохоос өмнө өрх, ААН-ийн санхүүгийн байдал харьцангуй тогтвортой байж ирсэн. Гэсэн ч дотооддоо цар тахлыг алдсанаар Монголын эдийн засаг 10 сарын өмнөх цэг буюу дэлхийн улс орнуудын их хөл хорионы эхэн үеийнх шиг нөхцөл байдал дээр ирээд байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн томоохон улсуудын цар тахлыг дотооддоо алдсаны дараа авсан хатуу хөл хорио нь эдийн засгийг нь сүүлийн 100 жилд байгаагүй гүн гүнзгий, хүчтэй хямраасан юм. Энэхүү хямралын эсрэг Засгийн газрууд төв банк, ААН-үүдтэйгээ хамтран иргэдийн орлогыг хамгаалах, хэрэглээг дэмжих, бизнесүүдийг түших зэргээр уялдаа холбоотой, шат дараатай олон арга хэмжээ авсан. Үр дүнд нь 3-р улирлаас эхлэн томоохон эдийн засгууд эрчтэй өсөж эхэлсэн бөгөөд АНУ-ын эдийн засаг 33 хувь өсөж түүхэн рекорд тогтоогоод байгаа бол өмнөд хөрш БНХАУ-ын эдийн засаг жилийн дүнгээр 4 гаруй хувиар буюу нормал үетэйгээ ойролцоо түвшний өсөлтийн эрчимд шилжлээ. Гэхдээ цар тахлын тархалтын шинэ давлагаа тодорхойгүй байдлыг үүсгэсэн хэвээр.

Тэгвэл цар тахалд нэрвэгдээгүй эхний 9 сард уул уурхайн салбарын нөлөөгөөр 7.3 хувиар агшсан дотоодын эдийн засгийг 4-р улирлын хатуу хөл хорио улам муутгах эрсдэлтэй байна. Учир нь ЗГ ийм зүйл болно гэж төсөөлөөгүйгээр буюу зун, намар боловсруулсан төсвөө өргөн барьж, хуулийн хугацаанаас хэдхэн хоногийн өмнө яаран батлуулаад авсан. Хөл хорионы хүнд цохилтыг хамгаалах буфер байхгүй гэсэн үг. Энэхүү төсвөө тодотгоно гэж байгаа боловч хэзээ гэдэг нь тодорхойгүй байна. Харин үүнтэй зэрэгцүүлэн 23 арга хэмжээ авахаа зарласан нь бизнесийнхний хүлээлтэд хүрсэнгүй. Өөрөөр хэлбэл, Засгийн газар гуравдугаар сард авсан арга хэмжээнээсээ хамаагүй сул, шууд дэмжлэг багатай шийдвэр гаргасан нь зарлагдсан даруйдаа л “яамны шуурхай дээр яригдах хэмжээний асуудал” хэмээн сэтгүүлчдэд шүүмжлүүлээд амжсан.

Ирэх оны төсвөө тодотгож, хэрэггүй зардлынхаа шүүсийг шавхаж чадаагүй улстөрчид олон улсын жишигт байхгүй гарц шийдлийг хэлэлцэж магадгүй байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Банкуудын зээлийн хүүгийн төлбөрийг тодорхой хугацаанд зогсоохын тулд эх үүсвэрийн буюу хадгаламжийн түүг тэглэх асуудлыг ярьж эхлэх нь. Анх сонсоход “муусайн өндөр хадгаламжтай тэрбумтангуудын хадгаламжийн хүүг ард түмнээрээ төлж хүүлүүлж байна” төрлийн яриаг гаргаж, иргэдийг турхирдаг нөхдөд илүү таатай сонсогдож болох ч дөнгөж хуримталж эхэлж байгаа нийтэд халтай шийдвэр болохоор байгаа юм. 

Тиймээс ДНБ-ий дөнгөж 50 орчим хувийг бүрдүүлж буй иргэдийнхээ багахан хадгаламжинд гараа дүрэхийн оронд УИХ-ын гишүүдийг 2020, 2021 оны төсвийнхөө шүүсийг шахахыг уриалж байна. 

Ингэж уриалах хэд хэдэн шалтгаантай. 

Банкны нийт эх үүсвэрийн дансны 99 хувь нь 100 хүртэл сая төгрөгийн хадгаламжтай иргэд, байгууллагынх юм. Хадгаламжтай 2 хүн тутмын нэг нь 100 хүрэхгүй сая төгрөгтэй буюу үр хүүхдийнхээ ирээдүйн боловсрол, орон байр, тэтгэврийн насанд хүрээд хэрэглэх багахан хэмжээний хөрөнгө хуримтлуулах зэргээр суурь хэрэгцээгээ хангахад зориулж олсон хэдээ хурааж байгаа гэсэн үг. Бүтэн жил шахам “хэл дуулгаж” байж ирсэн хямралыг гэтэлгэх арга зам нь эдгээр хүмүүс, ихэнх нь хүүхдүүдийн хадгаламжийн орлого байж болохгүй. Нөгөө талаас багахан хадгаламжтай хүмүүсийг хохироон байж зээл тэглэх нь иргэдийнхээ нэгнээс аваад нөгөөд булаан өгч байгаа л үйлдэл. Энэ улмаар нь дөнгөж төлөвшиж эхэлж буй хуримтлах дадал зуршлыг үгүй хийж, хуримтлаад биш хэрэглээд, зээлээд явж болдог юм байна, төр дэмжинэ гэсэн нийгмийн бодол санааг бий болгох нь урт хугацаандаа хамгийн хортой байж магадгүй юм. 

Иргэдийн хуримтлал руу халдахын өөр нэг сөрөг үр дагавар нь хэдийнэ санхүүгийн тогтвортой байдалд эрсдэл үүсгээд буй долларжилт суга өсөх аюул юм. Зах зээлийн нийгэмд хүн байгаа хэдэн бор төгрөгөө аль өсөлттэй байгаа валютад аваачиж хийх, өндөр хүүтэй хадгаламжийг сонгох нь байдаг л зүйл. Төгрөгийн хадгаламжаас өгөөж хүртэхгүй иргэд ам.доллар руу хошуурч эхлэх магадлал бий. Энэ нь томоохон хадгаламж эзэмшигчдийн хувьд бүр ч тодорхой алхам. Тэд гадагш эх үүсвэрээ шилжүүлснээр хөрөнгийн зугталт (captal flight) бий болно. Манай улс дэлхийн дүрмээр тоглодог буюу ОУВС-ийн гишүүнээр элсэхдээ Article 8-д заасны дагуу “аливаа хэлбэрийн гадаад төлбөр, шилжүүлэгт дангаар хориг тавихгүй” байх ёстой. Энэ нь гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, тогтвортой хадгалах, тэдний хөрөнгөд хуулийн дагуу олон улсын жишгээр, шударгаар хандах баталгаа болдог. Тиймээс гадагш урсах хадгаламжийн урсгалд дотооддоо хязгаарлалт хийдэг шигээ хийгээд байж арай л барахгүй болов уу. 

Тэглээ ч хадгаламжийн хүүгийн зардал нь зээлийн хүүгийн 60 хувийг л бүрдүүлж буй. Үлдсэн 40 хувь нь эдийн засгийн 95 хувийг нуруун дээрээ үүрч буй банкны салбарын үйл ажиллагааны зардал. Үүнд цалин, түрээс, цахилгаан, ус гээд л үйл ажиллагаа явуулахад бүхий л хэрэгцээтэй зардлууд орно. Банкны салбар эрсдэх нь нийт эдийн засгаа татан унаж байгаагаас ямар ч ялгаагүй. Бид харьцангуй чөлөөтэй санхүүгийн системээ босгох гэж 30 жил зүтгэсэн. Илүү сайжруулах ажил ч цаашид хийгдэх ёстой. Гэхдээ татан унагаж болохгүй. Банк унавал хамгийн түрүүнд банкнаас санхүүгийн хэрэгцээгээ хангадаг зээлдэгчид буюу 1.1 сая иргэний цалинг тавьдаг ААН-үүд ч эрсдэлд орно. 

Бусад улсын авсан арга хэмжээг харьцуулбал эх үүсвэрийн хүүг тэглэсэн зохицуулалт гаргаагүй. Харин ЗГ, Төв банк нь хамтраад бизнесүүдэд урт хугацаатай зээлийн санхүүжилтийг хангалттай хэмжээнд өгч буй. Зээлийн төлбөрийн тухайд бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ түгээмэл авсан. Тухайлбал Монголбанкны одоо хэрэгжүүлж буй шиг зээлийн төлөлтийг хойшлуулах арга хэмжээг санхүүгийн байгууллагуудаараа дамжуулах хэрэгжүүлж байна. Ингэхдээ “эрсдэлийг хуваах” зарчимд тулгуурласан жишээ ч байна. Тухайлбал хатуу хөл хориотой байгаа хугацаанд цар тахалд бодитоор өртсөн зээлийн төлбөрийг төр, банк болон харилцагч хуваан төлөх гэх мэт.

Мөн маш олон орон төсвийн үлэмж хэмжээний багцуудыг ашиглан бизнесээ аварч байна. Тухайлбал, АНУ 2 их наяд ам.долларын багц хэрэгжүүлсэн, нэмэлтээр 2 их наяд ам.долларыг батлахаар хэлэлцэж буй. Үүнийхээ тодорхой хэсгийг жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хөл дээрээ тогтож яваа бизнесүүдэд, зарим хэсгийг өрхийн орлогыг дэмжих шууд дэмжлэг, агаарын тээвэр, аялал жуулчлал зэрэг хамгийн хүнд байгаа салбаруудад багцалсан зээл өгөх зэргээр ашиглаад байна. Мөн Канад, Хонгконг, Австрали, Япон улсууд төсвийн дэмжлэгээр эдийн засгаа тэтгэх арга хэмжээний үнийн дүнгээр тэргүүлж байгаа юм. 

Эдгээрээс харахад манай улстөрчид зээлийн төлбөрийг зогсооно гэж попрохдоо хамгийн залхууг нь буюу хуримталж буй хэдийнхээ орлогоос суйлаад өгчих замыг сонгох нь ямар олон сөрөг үр дагавартайг төсөөлөхөд бэрх байна.

Харин үүнийхээ орон бидний төлсөн татварыг үр ашигтай зарцуулах хувилбар буюу төсөвтөө оновчтой тодотгол хийж, хямралыг урнаар маневрлаж гарахад ухаанаа уралдуулах нь зүйтэй болов уу. 

Э.Сэцэн 

Эх сурвалж: ikon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 3 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 4 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 5 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 7 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 2 цаг 35 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай 2 цаг 46 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 2 цаг 48 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 2 цаг 50 мин БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал 2 цаг 52 мин Хилийн зарим боомт энэ сарын 29, 30, 31-нд түр хаана 2 цаг 55 мин Их Британи, Украин улсууд 100 жилийн түншлэлийн гэрээ байгууллаа 2 цаг 59 мин Үйлдвэрт шаардлагатай хүнсний улаан буудайн нөөц хангалттай байна 3 цаг 0 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Турк Улсад төрийн айлчлал хийлээ 3 цаг 2 мин Орано Майнинг компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна 3 цаг 5 мин Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ мэдээлэл хийнэ 3 цаг 8 мин Ихэнх нутгаар маргааш цаг агаар тогтуун байна 3 цаг 11 мин Трампын 2025 оны инаугурац: Ёслол хэзээ, хэрхэн явагдах вэ? 3 цаг 17 мин Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ 22 цаг 43 мин Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна 22 цаг 53 мин Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф 22 цаг 55 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф
Top