x

Коронавирусийг айлгадаг Ж.Пунцаг гэж хэн бэ?

Коронавирусын тархалтын улмаас улс орон даяар тогтоосон хатуу хөл хорионоос болж монголчууд дээр дооргүй л бухимдалтай байна. Тэр тусмаа зарим нэг этгээдийн “хянах самбар” нь ачааллаа даахгүй дэлбэ үсрээд, ааш аяг нь олон жил зэвэрч муудсан бохирын хоолой гэнэт сад тавьсантай адил юм болж байна даа. Түүний нэг жишээ нь Улаанбаатар төмөр замын Дотоод аудит, хяналт шалтгалтын албаны дарга Ж.Пунцаг гэгчийн жиргээнд явж буй агсамнал.

Учир юун гэвэл, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар өнгөрсөн амралтын өдрөөр “Төмөр замын салбарын сахилга хариуцлага муугаас голомтолсон халдвар тархлаа. Халдвар тархаах нөхцөл бүрдүүлсэн албан тушаалтнуудад хариуцлага ярих ёстой. Халдвар хамгааллын дэглэм бариагүй Энхсаран сувилалынханд эрүүгийн хэрэг үүсгэсэн атлаа төмөр зам дээр яагаад дуугүй байна вэ? Асууна, тодруулна” хэмээн жиргэсэн юм байна. Үнэний ортой л үг.

Өчигдөр ХӨСҮТ-өөс хийсэн мэдээллээр Улаанбаатарт бүртгэгдсэн 40 тохиолдлын зургаа нь төмөр замаар дамжсан байна хэмээн мэдээлсэн. Үндсэндээ өнгөрсөн арав гаруй хоногийн хугацаанд дотооддоо тархсан халдварын дийлэнх нь /иргэн Д-гээс бусад/ төмөр зам дагуу төвлөрсөн хот суурингуудад бүртгэгдсэн байдаг.

ЭМЯ, ХӨСҮТ-өөс халдварын шалтгааныг мэдээлэхдаа “УБТЗ ХНН-ээс ажилчдаа цуглуулан спортын уралдаан тэмцээн, нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулж, ажилчдаа бөөнөөр нь нэг дор цуглуулсан нь халдвар тархах нөхцөл болжээ” хэмээсэн билээ. Тэгэхээр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарын үгэнд ундууцах шалтгаан уг нь байхгүй юм.

Гэвч дээр нэр дурьдсан Пунцаг гэгч нь  эрүүл, согтуу алин боловч уг мэдэгдлийг шүүрэн авч, твиттерээр нэг “дайн дажин” болгов. Мань хүн Ж.Сүхбаатар гишүүнийг “Төмөр замчид руу дайрч давшиллаа” хэмээн уурлаж, уучлал гуйхыг шаардсан байна. Ингэхдээ төрийн албан хаагч /Төрийн өмчит компанид ажил, албан тушаалд томилогдоход мөн адил ёс зүйн шалгуур тавьдаг гэж ойлгодог/ байж боломгүй ааш авир гаргаж /магад согтуу байсан байх/ “Май шүү, бид чи биш шүү! 16000 салаавч шүү чамд! Төмөр замчид тэр коронагаас чинь хүчтэй гэдгийг чамд мэдрүүлнэ шүү!” гэх мэтээр дайрч давшилж, сүрдүүлсэн байдаг юм.

Энэ хоёрын хэрүүл дундуур Ж.Пунцагийн “уяаны найз” /Цогоо хаана явна, тэнд Пунцаг гэх юм билээ/ ороод ирчихсэн, хоёр талцаад “гал маналзтал” авалцаж байна. Нөгөө талд нь Ж.Энхбаяр, Б.Энхбаяр, Х.Тэмүүжин... Сайд асан Х.Тэмүүжин хоёр нөхрийн тухай “Авилгачид авдар дээр гараад суучихаараа нэг иймэрхүү ааш аягтай болдог” гэсэн бол Б.Энхбаяр гишүүн “УИХ-д шаардлага хүргүүлнэ гэж аархатлаа төмөр замд төмөр замчин биш найз нөхдөө шахаж мафи үүсгэсэн. Улс төрд том найзуудтайг нь мэднэ. Хуулийн том дарга нар хаацайлдаг нь ч үнэн. Авилгачин нь шүүхээр нотлогдсон нь ч үнэн. Аархаж байна даа, хэн хэнтэй холбоотойг нь харья” хэмээн жиргэсэн байна.

Учир нь Пунцагтан Ж.Сүхбаатар гишүүнийг УБТЗ-ын 1600 гаруй ажилчдаас уучлал гуйхыг шаардаж, УБТЗ-ын залуучуудын байгууллага, мэргэжлийн холбоод нэгдэж тэмцэх, УИХ-д шаардлага хүргүүлэхийг уриалсан билээ. Бодвол Ж.Сүхбаатар гишүүнд арга хэмжээ авахуулах юм байх.

Уг нь бол Ж.Сүхбаатар гишүүний үгэнд хуудуутай зүйл байхгүй гэдгийг дээр хэлсэн. Тэр тусмаа төмөр замын ажилчдыг баалж, доромжилсон зүйл нэгээхэн ч үгүй. Харин түүнийг удирдаж байгаа нөхөд нь ажилдаа хариуцлагагүй хандсан, хорио цээрийн дэглэмийг зөрчиж, ажилчдаа олноор нь нэг дор цуглуулсан, тэр нь халдварын эрсдлийг нэмэгдүүлсэн тухай л юм. Харин Ж.Пунцагтаны хувьд төмөр замчдын нэрийг барьж өөрийг томилсон нөхдийг л хамгаалж, хаацайлсан нь тэр бололтой. Ингэх шалтгаан ч бас байдаг биз.

Сонирхоод үзвэл Ж.Пунцагийг 2016 оны сонгуулийн дараа УБТЗ-ын Дотоод аудит, хяналт шалгалтын албаны даргаар томилсон бөгөөд уг томилгоог хийхдээ АТГ-аас уг албанд ажиллахад ашиг сонирхлын зөрчилтэй эсэх талаар тодорхойлолт гаргуулаагүй гэдгийг АТГ-ын Олон нийтийн зөвлөлөөс мэдээлж байжээ. Үүний дараа ТЕГ-аас түүнийг /2019 оны аравдугаар сард/ баривчлан саатуулж байсан ч юм байна. Чухам ямар шалтгаанаар баривчилсан тухай албан ёсоор мэдээлээгүй ч хэвлэлүүдэд гарснаар ЗТХ-ийн сайд асан Д.Ганбатын ашиглалтын хугацаа дуусч, актлагдсан вагон /1000ш/ худалдан авч мөнгө угаасан хэрэгт холбогдуулсан байж магадгүй гэжээ. Түүнтэй хамт Дотоод аудит, хяналт шалгалтын хэлтсийн хоёр албан тушаалтныг мөн баривчлан саатуулсан ч Ж.Пунцаг нь удалгүй суллагдсан юм байна.

АТГ-ыг Олон нийтийн зөвлөлөөс дээрх мэдээллийг хийсэн шалтгаан нь Ж.Пунцаг нь өмнө нь 2014 онд Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын хяналт шалгалтын улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа авлигын хэрэгт холбогдон ял авч байсан юм байна. Тодруулбал, “Си Ар Си Жи девеломент Монголиа” ХХК-ийн орлогч захирал Жан Юү Шингээс 5 сая төгрөгийг орчуулагч Жя Рун Лингээр дамжуулан авсан, мөн бизнес ангиллын визээр Монголд ирсэн ч ажил эрхэлж байгаад визний хугацаа хэтрүүлсэн 14 хятад иргэнийг дахин хил нэвтрэх эрхтэйгээр нутаг буцаасан болох нь мөрдөн байцаалтаар нотлогдож, шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268.1-д зааснаар 1 жил 6 сар хорих ял, БНХАУ-ын иргэн Жан Юү Шин, орчуулагч Жя Рун Лин нарт торгох ял оногдуулжээ.

Харин эргэж ирээд УБТЗ-д шургалсан шалтгааныг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэтэй холбоотой хэмээн хэвлэлд бичсэн байна.  

МАН-ын "цүнх баригчдын" сонгодог жишээ, таг харанхуйн туйл болсон ийм нэг нөхөр УБТЗ-ын 16 мянган ажилчин, албан хаагчдын нэрийг барин “коронагаас илүү хүчтэй” гэдгээ тунхаглаж байна. "Ухаангүй ноёнд урагшгүй албат" гэдэг болж, төмөр зам дагасан халдарын тархалтын буруутгалыг Ж.Пунцагтан улам л өндөр авахуулахаар шийдэж дээ.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (202.55.188.93)
    Ж Сүхбаатар заавал төмөр замын талаар яриад байх . даа яадгым вэ? Цаана нь засгын газар ТЗ -ын захиргаа УОК гээд мэддэг олон газар байгаа шүү дээ. Саваагүй нохоы саранд хуцна гэж үг байдаг. Хуулиа баталаад л хуулиа зохиогоод найруулаад л сууж байхгүй юу. Нэг бодлын Пунцагын бас зөвш дээ. Хамт одноо өмөөрөх хэрэгтэйшүү.
    2020 оны 11 сарын 30 | Хариулах
  • ИРГЭН (202.9.46.220)
    ХӨГИЙН ХУЛГАЙЧ БАЙСАН ОДОО БҮР СЭХЧИЖ, ХУВЦАС ХУНАР Ч ГАРААД ӨГЧ, УЛС ТӨРӨӨ ГЭЖ ... ИЙМ ХУЛГАЙЧУУД Л ИНГЭЭД БАЙХААР ЯАХИЙН БЭ?
    2020 оны 11 сарын 27 | Хариулах
  • Зочин (96.51.170.216)
    Энэ Пунцаг чинь ямар муухай бүдүүлэг нөхөр вэ?Ийм муухай овилгогүй хүмүүс ийм чухал албан тушаал дээр байхаар улс яаж хөгжих нь ойлгомжтой.
    2020 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.9.46.171)
    Эрүү үүсгээд энэ олон хүнийг турхирж байдаг ямар ч үг хэлсэн бай энэ хөдөөнийхөн тувт гуйвуулж жалга дов нутгийн үзэл гаргадгийн Тэнэг ац санаа Ажилааснь зайлуул.. Энэ шилэн нүүртийн даваан занг болиул
    2020 оны 11 сарын 23 | Хариулах
  • Хүрлээ (103.57.94.237)
    Төмөр замын дарга нарт эрүү үүсгэн шалгах хэрэгтэй, санаатайгаар халдвар тараасан гэж үзэж байна
    2020 оны 11 сарын 23 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 16 цаг 24 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 16 цаг 25 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 16 цаг 26 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 16 цаг 27 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 16 цаг 29 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 16 цаг 30 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 16 цаг 32 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 16 цаг 34 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 16 цаг 35 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 16 цаг 37 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 16 цаг 38 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 16 цаг 39 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 16 цаг 41 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 16 цаг 42 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 16 цаг 43 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 16 цаг 44 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 16 цаг 45 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 16 цаг 47 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 16 цаг 48 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 16 цаг 49 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ
Top