x

Ядарснаа нууж, задарснаа дарж байж “дарга” болдог

Д.Сумьяабазар Орон нутгийн сонгуулийн маргааш “...Нүх болгонд ордог оготно биш” гэж хэлж байв. Харин нөгөөдөр нь энэ “зүүдэлж ч байгаагүй” албан тушаалдаа очсон байдаг юм.

Ерөнхийдөө Д.Сумьяабазарын улс төрийн амьдрал МАН-аас эхэлж, тус намын Нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад УИХ-ын гишүүн болсон. Гишүүн болчихоод УУХҮ-ийн сайдаар ажилласан. Тэр үедээ Нийслэлийн МАН-ын дарга болсон.

Ингээд 2020 оны сонгуульд дахин УИХ-ын гишүүн болсон ч сайд болж чадаагүй. Харин Орон нутгийн сонгуульд Нийслэлийн МАН ялалт байгуулснаар тэр Нийслэлийн Засаг дарга болсон.

Д.Сумьяабазарын улс төрд амьдарсан он жилүүдийг ийн бичсэн нь учиртай.

Ерөөс тэр Монголын төрд баргийн хүн занхайсан улстөрч болчих хугацааг өнгөрөөж, ажил албан тушаалыг хашсан байгаа юм. Гэсэн ч чадаагүй бололтой юм.

Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Онцгой комиссын дарга болоод сар ч болоогүй Д.Сумьяабазар саяхны мэдээлэл дээр “...Би энэ Улаанбаатар хотынхоо ард иргэдийн төлөө нойр хоолоо хасаад 26 мянган төрийн албан хаагчдаа удирдаж чиглүүлээд явж байна” гэж хэлээд буруутлаа. “...Ялархлаа, шантарлаа, ядарлаа” гэж зэмлүүлж байна.

Ер нь бол улстөрч хүн бол хэзээ, хаана, юу ярих вэ гэдгээ маш сайн мэддэг байх ёстой. Улстөрчийн хамгийн эхний “боловсрол” энэ юм.

Хамаа замбараагүй ярьдаг. Юу ч хамаагүй хэлдэг “улстөрчид” маань голдуухан нийгмийн зүтгэлтэн гэдэг шошготой явсаар дуусдаг юм. Сайхан сайхан улстөрчид ингээд л “гудамж”-нд карьераа дуусгаж байгаа жишээ олон доо. Эсрэгээрээ амнаас унагаж байгаа үг бүрээ хянаж, цагдаж байдаг ах нар нь улс төрд яаж удаан амьдарч байгааг Д.Сумьяабазар харж л баймаар юм.

Ерөөс энэ Д.Сумьяа­базар УИХ-ын гишүүнээр ажиллаж байсантай хол­боотой. Эрхэм гишүүн хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээдэггүй хууль­тай. Тэгэхээр манай гишүүд чуулганы танхимдаа юу ч хамаагүй ярьдаг. Тэгж яриад сурчихдаг.

Чуулганы танхи­маас шууд Хотын захир­гаанд ирсэн учраас Д.Сумьяабазар бас л цензур багатай ярьж буй бололтой.

Нийслэлийн Засаг дарга бол тэндээ л Ерөнхий сайд гэсэн үг. Бяртай албан тушаал л даа. Хэдэн агентлагийн даргаа суулгаж байгаад зандарч загнахад хорио байхгүй.

Тиймээс Д.Сумьяа­базар сул гишүүн байснаас илүү аатай бяртай болж, тэр эрчээрээ олны өмнө мэдээлэл хийж гарч ирсэн гэсэн үг.

Энд Д.Сумьяабазарын ганц үгтэй ноцолдох гэсэнгүй. Учир нь Монгол Улс дэлхийг сөхрүүлж буй COVID19 тахлаас хамгаалж арван сарыг өнгөрөөсөн. Үүнийг тэр мэдэж байгаа. Хүн ам нь тэр чигтээ ирээд суучихсан Улаанбаатарыг хариуцсан Онцгой комиссын дарга болсон. Тэрийгээ Д.Сумьяабазар ойлгосон байх ёстой. 

Тиймээс тэр хатуу хөл хорионд орж, элдвийн хохирол амссан, цаашид хэрхэхийг мэдэхгүй хямарч суугаа нийслэлийн иргэдтэй “зөв” харилцах, өөрийгөө ч зөв ойлгуулах үүрэгтэй юм.

Эцэст нь хэлэхэд, ядарснаа нууж, задарснаа дарж байж “дарга” болдог юм шүү, Д.Сумьяабазар дарга аа.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2-4-нд зохион байгуулна 7 цаг 0 мин Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ 7 цаг 5 мин Хонины мах кг нь 17,477 төгрөгийн үнэтэй байна 7 цаг 12 мин Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний эрхийн зарчмаасаа ухрахгүй 7 цаг 29 мин “Girls in ICT 2025” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа 7 цаг 46 мин Н.Учрал: Үүсмэл ордуудад төрийн эзэмшлийн 34 хувийг тогтооно 8 цаг 39 мин ААНОАТ-ын хөнгөлөлтийн хэрэгжилтийг салбарын бодлоготой уялдуулан зохицуулах үүрэг өглөө 10 цаг 4 мин Хойд бүсийн хөгжлийг дэмжих 190 гаруй саналд тулгуурласан цогц арга хэмжээг баталлаа 10 цаг 6 мин Монгол, Швейцарын парламентын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж байна 10 цаг 7 мин Багануур-Улаанбаатарын чиглэлд парк шинэчлэл хийгдэж, шинэ автобус үйлчилгээнд гарлаа 10 цаг 8 мин Монголын баг Азийн иогийн аварга шалгаруулах тэмцээнээс 18 медаль хүртэж, хоёрдугаар байрт орлоо 10 цаг 10 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн шинэ төслийг боловсруулж байна 10 цаг 12 мин Дээд боловсролын тэтгэлэг, зээлийн шинэчилсэн журам батлагдлаа 10 цаг 13 мин Засгийн газар Хойд бүсийн хөгжил, дөрвөн улирлын аялал жуулчлалыг дэмжих цогц арга хэмжээ баталлаа 10 цаг 15 мин Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн гэрт нэгжлэг хийв 10 цаг 15 мин Унгар улс Олон улсын эрүүгийн шүүхээс гарахаар шийдвэрлэлээ 10 цаг 16 мин Монгол, Киргизийн нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг хэлэлцлээ 10 цаг 17 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ДАЖБ-тай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо 10 цаг 18 мин Тавдугаар сард дулаан өдрүүд давамгайлж, сүүл үеэр сэрүүсэх төлөвтэй байна 10 цаг 19 мин ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуульд дөрвөн нам оролцоно 10 цаг 20 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top