x

Монголыг хөгжүүлэх, монголчуудын “гурван муухай”-н тухай

Шинжлэх ухаан байгалийг байгаагаар нь нээн харуулдаг!

Ньютон; алим, сар, нарын аль нь ч дэлхийтэй нэг ижил таталцлын хуулиар холбогддог болохыг нээсэн. Тэрбээр багагүй сүсэг бишрэлтэй нэгэн байсан бөгөөд бурхан биш, харин амьгүй таталцлын хууль гариг эрхсийн хөдөлгөөнийг удирддаг болохыг мэдчихээд ихэд эмзэглэсэн. Гэхдээ л байгалийг байгаагаар нь бичсэн дээ.

Дарвин; хүн болбоос горилл, шампанзетэй нэг л өвөг эцэгтэй гэдгийг нотолсон хувьсал (эволюци)-ын хуулийг нээсэн. Хэдийгээр, хүнийг бурхан бүтээсэн гэх чанд итгэл үнэмшилтэй сүм хийдийнхний зүгээс хатуу эсэргүүцэлтэй тулаад аягүйрхэж байсан боловч эрдэмтэн хүний хувиар байгалийг байгаагаар нь бичиж зүрхэлсэн билээ.

Эгэл бөөмийн механик буюу квант механикийн хуулиуд одоо болтол физикчдийн “дургүй” хүргэсээр байдаг. Учир нь эгэл бөөмийн ертөнцөд, физикийн тулгуур зарчим болох шалтгаан ба үр дагаврын хоорондын холбоос байхгүй болдог юм. Өөрөөр хэлбэл, эгэл бөөмийн яг хаана байгааг мэдэхийн тулд “шоо хаяж” мэргэлэхээс өөр аргагүй байдалд хүрдэг гэсэн үг. Ямартаа, цухалдсан Эйнштейн “бурхан шоо хаядаггүй л юм даа” хэмээхэв. Хэдий тийм ч эгэл бөөмийн физикчид байгалийг байгаагаар нь бичсээр буй. 

Байгалийг, эс таалагдсан ч байгаагаар нь нээн харж чаддаг зориг зүрхтэй, тэгээд байгалийн “муухай ааш”-ийг номхотгон хүмүүний төлөө ашиглах ухаанаа олдог тулдаа л шинжлэх ухаан асар их амжилтыг олж хүн төрөлхтөнд өгөөжөө харамгүй өгсөөр буй.

Гэтэл, ийм шинжлэх ухаанч хандлага хүний байгалийн мөн чанарыг судлахад дутагдсаар аж. Жишээ нь, хүний генийг судалдаг эрдэмтэд арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч болчхоосоо ямагт эмээдэг. Жишээ нь хүн төрөлх шуналын инстинкттэй гэдгийг хэлсэн эрдэмтнийг коммунистууд, утопистууд болон шашныхны зүгээс хайр найргүй дайран улстөржинө.

Үнэндээ хүн бол бурхны бус эволюцийн бүтээгдэхүүн. Эволюцид хүнийг ёс суртахуунтай болгох зорилго байхгүй. Ердөө л, орчиндоо хэн сайн дасан зохицох чадвартай, тэр л үлдэнэ хэмээх байгалийн шалгарлын хуультай. Байгалийн шалгарлыг давахад шаардлагатай олон “муу” чанарууд, эволюцийн явцад хүн хэмээх амьтанд бий болсон нь үнэн.

Эдгээр олон “муу” чанаруудыг нээн харах шинжлэх ухаанч зориг зүрх бидэнд хэрэгтэй. Шинжлэх ухаанч хандлага дээрээ суурилж чадвал нийгмийн харилцааг төгөлдөржүүлж чадна. Нийгмийн харилцааг төгөлдөржүүлж чадвал хөгжил дэвшил рүү урагшилна.

Монголчууд бид, Монголоо хөгжүүлэхэд шаардлагатай гурван “муу” чанартай. Нэг дэх нь “шунал”, хоёр дах нь “атаархал”, гурав дах нь “зарчимгүй” гэгдэх чанарууд болой.

Эдгээр “муу” гэгддэг чанаруудыг хаалтад хийж бичсэний учир болбоос, “муу”-гийн ард “сайн” зүйлүүд нуугдаж байдгийг анхааруулах гэсэн хэрэг. Энэ тухай, тус бүрээр нь тодруулъя.

“ШУНАЛ”-ЫН ТУХАЙ

Хүн төрөлхтний түүхийг баялаг бүтээх аргаар нь капитализмын өмнөх үе ба капитализмын үе гэж хоёр хуваан ярих ёстой юм.

Капитализмын өмнөх үед хувь хүний болон үндэсний баялаг арвижуулах үндэс нь дээрэм, тонуул, булаан эзлэлт зэрэг хүчирхийллийн арга замууд байв. Тэр үед эдийн засгийн баялаг үндсэндээ; малын бэлчээр, тариан талбай, газрын доорх алт, мөнгө, төмөр мэт болоод дээр нь ажиллах боолчууд, малчид, тариачид зэрэг натурал зүйлсээс бүрдэж байсан учир. Гладиаторууд хүртэл үндэсний баялаг байлаа шүү дээ!

Тэгэхээр Чингис хааны байлдан дагуулалт бол Дотоодын Нийт Бүтэгдэхүүнээ л нэмэгдүүлэх гэсэн политик байсан аж. Тэрбээр тухайн үедээ хамгийн баян буюу их ДНБ-тэй эзэнт гүрнийг эзлэн түрэмгийллээр байгуулсан билээ.

Ийн тунгаавал капитализмын өмнөх үед шунал гэдэг бол хүнийг гарцаагүй араатан болгодог ад зэтгэрийн хүч байж. Хувь хүн болоод улс үндэстний баяжих шунал хөдлөхтэй зэрэг мөнөөх араатнууд юу юугүй л дээрмийн ажилдаа орон бие биеэ “барьж иддэг” байж. Нэг нь сүйдэж нөгөө нь хожих номтой байв. Шунал бол хараал байв.

“Монголын Нууц Товчоо” шэдээвэрт

Одтой тэнгэр
Орчиж бүлгээ
Олон улс тэмцэлдэж
Орондоо үл орон
Олзлолдон бүлгээ

хэмээн капитализмын өмнөх үеийн хүн төрөлхтний байхуйг маш оновчтой дүрслэн бичсэн буй.

Шунал ертөнцийг зовлонгийн мөн чанартай болгож буйг ухаарсан Будда тэргүүтнүүд шуналын эсрэг “боссон” юм. Гэхдээ Будда; бусад шашин, утопи үзэл, измүүд шиг шуналыг хүчээр устгах гээгүй, тэгэх зорилготой улстөрийн хүч бий болгоход олон түмнийг турхираагүй.

Яагаад гэвэл, Будда шунал бол хүнд их, бага хэмжээгээр байдаг төрөлх инстинктүүдийн нэг бөгөөд үүнийг ангийн хүчээр устгах гэвэл аллага, хядлагад хүрч ертөнцийг улам бүр зовлонд унагахыг мэдэж байсан.

Тэгээд л хувь хүнд өөрт нь хандан; шунал өөрийг нь ямагт зовоож байдгийг сэхээрүүлэн, түүнийг номхотгох замаар сэтгэлийн амар амгаланг олж авах боломжтой хэмээх үнэнийг сургах болсон юм. Буддизм бол моралийн тухай индвидуалист үзэл санаа мөн билээ!

Өдийгөөс 200 орчим жилийн өмнө капитализмын эрин үе эхэлсэн. Дэлхий дээр анхны төрт улс бий болсон цаг хугацаанаас хойш тоолох ахул капитализм маань нэг нас гарантай хүүхэд шиг нялхаараа байгаа юм. Тэгсэн хэрнээ түүхийн өмнөх бүх цаг үеийн бүтээсэн баялгийг бүгдийг нь нийлүүлснээс хэдэн мянга дахин баялгийг бүтээж чадсан байгаа юм даа. Капитализм бол хүн төрөлхтний нэг аугаа нээлт мөн.

“Амазон” компанийг үндэслэгч Жефф Безосын хөрөнгө, Чингис хааны хөрөнгөөс олон дахин их гэдэг нь эргэлзээүй. Жефф Безосын хэрэглэж байгаа юмсын нэг хувь нь ч Чингис хаанд байгаагүй. Жишээ нь машин, гар утас, телевизор мэтийн зүйл лав байгаагүй дэг.

Чингис хаан, Жефф Безосын хэн хэн нь баяжих “шунал”-даа хөтлөгдөн хөдөлсөн нь мэдээж. Харин зорилгодоо хоёр өөр аргаар хүрсэн.

Чингис хаан өөрийн гүрний баялгийг, тухайн үеийн эдийн засгийн үндсэн арга болох бусдын хөрөнгийг хүчээр дээрэмдэн хураах замаар бий болгосон. Харин Безос өөрийн “Амазон” компанийнхаа асар хөрөнгийг хэнээс ч булааж аваагүй, хүмүүст хэрэгтэй барааг нь гэрээр хүргэж өгдөг буянтай худалдааны сүлжээг дэлхий даяар байгуулах капиталист аргаар бий болгосон юм.

Ингэж капитализмын өмнөх үед ад зэтгэрийн хүч болоод байсан “шунал”-ыг капитализм, нийгмийн баялгийг арвижуулж өгдөг буянт үйлийн сэдэл болгон хувиргасан. “Шунал” бол хараал биш эрчим хүч болсон юм.

Бидний хэрэглэж байгаа бүх юмыг нийлүүлж байгаа хүмүүс сайхан сэтгэл угаас биш, “шунал”-ын сэдэлдээ хөтлөгдөж нийлүүлээд байгаа юм. Тэдний “шунал” байхгүй болчихвол дэлгүүрийн лангуу хоосорч мах, талхаа ч олж идэхэд хүндрэлтэй болно. Ийм болдгийг социализмын үед манайхан харсан билээ.

Манжийн эзэн хаан Энхамгалан, монголчуудын “шунал” нь барагдахгүй юм хэмээн ундууцаж байсан гэдэг. Өөрөө цаглашгүй их “шунал”-тайдаа л эзэнт гүрэн байгуулсан хүн шүү дээ!

Монголчууд барагдахгүй их “шунал”-тай. Иракийн дайны үеэр бууны амны хоолойг элсээр дүүрэхээс хамгаалахад бэлгэвч тохирч байгааг олж харсан монголчууд америк цэргүүдэд бэлгэвч зараад явж байна гэсэн онигоо дуулддаг байсан. Сайн талаас нь харвал монголчууд баялаг бүтээх их энергитэй гэсэн үг шүү дээ. Энэ их энергийг зөв ашиглаж чадвал Монгол Улс хөгжинө.

Харамсалтай нь, өнөөгийн Монголд улстөрчдийн шунал хэтрээд буй. Улстөрчдийн шунал гэдэг бол мөнөөх ад зэтгэрийн хүч болдог капитализмын өмнөх үеийн шуналын үр төл юм шүү дээ. Улстөрчдийн шунал бол нийгмийг хараалд хүргэдэг мөнөөх муу ёрын шунал!

Шуналдаа автсан улстөрчид хувийн хэвшлийнхний бүтээсэн баялгийг авлигаар булаан авч хөлжиж байна. Улстөрчдийн шунал баялаг бүтээгч капиталист “шунал”-ыг тамирдуулж байна. Эдийн засгийг доройтуулж байна.

Уг нь улстөрчид улсаа хөгжүүлэх үүрэгтэй нийтийн алба эрхэлж байгаа хүмүүс. Тийм учраас өөрийн шуналыг хойш тавьж иргэдийнхээ “шунал”-ыг суллан чөлөөлж, улсаа хөгжүүлэхэд ашиглах ёстой.

Иргэд, бизнесмэнүүдийн “шунал” ямар нэгэн саад тотгоргүйгээр чөлөөтэй хөдөлж байвал эдийн засгийн хөгжлийг маш их эрчимжүүлдэг байгалийн хуультай. Тийм болохоор төр “шунал”-ыг чөлөөтэй хөдлөх эрх зүйн орчныг төгөлдөржүүлэн замыг нь чөлөөлөх хэрэгтэй. Ингэж “шунал”-ыг нийгмийн сайн сайхны төлөө ажиллуулна. Ийм стратегийг Данзан сайд “иргэн баян бол улс баян” гэж тун ойлгомжтой илэрхийлсэн. Энэ бол “шунал”-ыг буянт үйлийн сэдэл, эрчим хүч болгодог капиталист хөгжлийн зам мөн болой!

(үргэжлэл бий)

Э.Бат-Үүл /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 16 цаг 19 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 16 цаг 20 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 16 цаг 20 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 16 цаг 22 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 16 цаг 24 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 16 цаг 25 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 16 цаг 27 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 16 цаг 28 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 16 цаг 30 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 16 цаг 31 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 16 цаг 32 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 16 цаг 33 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 16 цаг 35 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 16 цаг 36 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 16 цаг 37 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 16 цаг 38 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 16 цаг 39 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 16 цаг 41 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 16 цаг 42 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 16 цаг 43 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ...
Top