Улаанбаатар хотод үүлшинэ, цас орохгүй. Салхи өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Өдөртөө 6 хэм дулаан байна.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 8-13 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.
Цаг агаарын урьдчилсан төлөв: 13-нд Монгол Алтайн уулсаар, 14-нд Хөвсгөл, Хэнтэйн уулсаар ялимгүй цас орно. Салхи 13-нд Алтайн салбар уулсаар, 14-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 14-19 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.