x

Б.Баттулга: "Эрдэнэт үйлдвэр" соёлын өвийг тээгч байгууллага юм

Эрдэнэт үйлдвэрийн нүүр царайг илтгэдэг бас нэгэн чухал цех нь Соёл, урлагийн цогцолбор юм. Эрдэнэсийн хотыг зорьж ирсэн гийчид энэ ордноор орохгүй өнгөрөх нь үгүй. Үүднээсээ тайз хүртлээ соёл хийгээд урлаг шингэсэн цогцолборт Эрдэнэт үйлдвэрийн гэх онцлог бүтээлээс эхлээд дэлхийн сонгодгуудыг тайзнаа амилуулсан авьяастай, сэтгэлтэй уран бүтээлчид ажилладаг. Уул уурхайн хүнд үйлдвэрийн уурхайчдад урлаг, соёлоор үйлчилж, сэтгэлийг нь хөглөх, амраах, тэднийг хөгжүүлэх, соёлын үнэт өв, уламжлалыг хадгалах, олон нийтэд таниулах нийгмийн хариуцлагын том бодлогын хүрээнд уг “ордон” байгуулагдсан. Эрдэнэт үйлдвэрийн нэгдүгээр ээлж 42 жилийн тэртээ ашиглалтад ороход баярын концерт бэлтгэн толилуулснаар үйл ажиллагаа нь эхэлсэн түүхтэй. Тэгвэл өнгөрсөн жил тэд 1000 гаруй ажил зохиосныг 300 мянган хүн үзжээ. Харин энэ жилийн хувьд дэлхий нийтэд тархсан цар тахлын улмаас онцгой дэглэмд үйл ажиллагаа нь хумигдсан байдалтай гаднаасаа харагдана. Гэсэн ч уран бүтээлчид гэдэг урнаар бүтээгчид учраас үүссэн нөхцөл байдалд нийцүүлэн хөгжих, урлаг, соёлоор илүү олон хүнд хүрч үйлчлэх боломжийг цахим орчинд бүрдүүлж, үйл ажиллагаагаа тэр зүгт чиглүүлэн ажиллаж байна. Энэ талаар болон Эрдэнэт үйлдвэрийн урлаг, соёлын салбарт оруулж буй хувь нэмрийн талаар Соёл, урлагийн цогцолборын дарга Б.Баттулгатай ярилцлаа. 

-Танай дугуйлангуудын үйл ажиллагаа эхэлчхээд хөл хөдөлгөөн ихтэй байнаа..?      

-Хүүхдүүд маань дугуйлангаа их санасан, хүсэн хүлээсэн байна. Урлагийн 17 төрлийн дугуйлан ажиллаж байгаа. Дуу, драм, төгөлдөр хуур, загвар, гоо зүй, морин хуур, ардын хөгжим, бүжиг гэхэд дотроо ардын, сонгодог, цэнгээнт гээд задарна. Дугуйлангийн үйл ажиллагааг онцгой дэглэмийн нөхцөл байдалтай уялдуулан хүүхдийн нягтрал ихтэй загварын болон бүжгийн дугуйланг 10 хүүхдээр зааглан ээлжээр зохион байгуулж байна. 

-Цар тахлын ид дэгдэлтийн үед танай цогцолборын үйл ажиллагаа зогссон. Гэсэн ч цахимаар олон нийтийг хамарсан олон уралдаан тэмцээн явуулж харагдсан. Ер нь энэ хүндрэлтэй үед хэрхэн ажиллав? 

-2020 онд манай цогцолборын үйл ажиллагаа хумигдсан хэдий ч бид зүгээр суусангүй. Онцгой нөхцөл байдлаас шалтгаалан ажлын өвөрмөц хэв маягт шилжсэн нь нэг талаар уран бүтээлчдийг сэдэлжүүлэх, хөрвөж ажиллах, цахим орчин гэж шинэ орон зай байгааг анзаарч соргогоор сэтгэж ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн. Энэ хүрээнд олон ч ажил амжууллаа. Тухайлбал, тог тасалж хийж болдоггүй байсан цахилгаан монтаж, шитний засвар үйлчилгээ хийлээ. Энэ бол мөнгөн дүнгээр үнэлшгүй ач холбогдолтой ажил. Тайзны галерейн дээд талын ашиглагддаггүй тусгал муутай гэрлүүдийг доош нь буулгаж тайзны араас гэрэлтүүлэхээр тохирууллаа. Онлайнаар 20 орчим ажил зохион байгуулсан. Ялалтын баярыг угтаж онлайн концерт тоглолоо. Дараа нь бид Дэлхийн гэр бүлийн өдөр, Хүүхдийн баярт зориулж “Ээжээ дуулъя”, "Эрдэнэт үйлдвэр-Миний нүдээр" гар зургийн уралдаан, “Хөгжилдөн хөгжимдье” гэх мэт сонирхолтой, долоон төрлийн цахим уралдаан зохион байгуулж дүгнэсэн. Баяр наадмыг угтаж “Дээлээр гоёсон долдугаар сар” гэрэл зургийн уралдааныг Үндэсний үйлдвэрлэгч Urban бренд, БСШУСЯ-тай хамтран явуулсан. Олон байгууллага дэмжсэн сайхан үйл ажиллагаа болсон. Мөн “Наадмын наргиа” комеди тэмцээн явуулсан. “Үүлэн бор” бүжгийн тэмцээн, “Эрдэнэтийн бөхчүүд дуулж байна”, наймдугаар сард “Нутгаа тольдохуй” гэхчилэн олон тэмцээн онлайнаар зохион байгуулж дүгнэсэн. Цар тахлын дэгдэлтийн үед хүмүүсийг гэрт нь тогтоон барих, урлаг соёлоор үйлчлэх үүргээ гүйцэтгэсэн гэж хэлж болно. Мөн Олон нийттэй харилцах албатай хамтран морин хуурын ТВ хичээл бэлтгэн хүргэсэн. 

-Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын чиглэлээр ямар ажил өрнөж байна?  

-Монголдоо номер нэг, дижитал цахим музей байгуулж байна. Үйлдвэрийнхээ “төрсөн өдөр”-өөр буюу 12-р сарын 14-нд музейгээ нээх төлөвлөгөөтэй. Эрдэнэт үйлдвэрийн түүх, үйл ажиллагаа, үе үеийн уурхайчдын алдар гавьяаг харуулсан сайхан музей болно. Үйлдвэрлэлийн бүс рүү заавал орохгүйгээр Эрдэнэт үйлдвэрийн бүх цехийн үйл ажиллагааг нэг дороос үзэж, илүү дэлгэрэнгүй мэдэх боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм. Виртувал орчинг музейд мэдрэх болно. Өөрөөр хэлбэл Белазын яг дэргэд байгаа мэт, уулын тэсэлгээг биеэр мэдрэх бодит дүрслэл бүхий үзвэрүүдтэй. Мөн Эрдэнэт үйлдвэрийн түүхэн баримт бичиг, хүртсэн гавьяа шагналууд ч бий. Түүнээс гадна нийгмийн хариуцлагын тусгай танхим байгуулж байгаа. Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд өмнө нь юу хэрэгжүүлж байсан юм, одоо хэрхэн ажиллаж байгааг энд харуулна. 

-Монголын урлагт Эрдэнэт үйлдвэрийн оруулж буй үр нөлөө, хувь нэмрийн талаар Та юу хэлэхсэн бол...?  

-Эрдэнэт үйлдвэр Монголын урлаг, соёлын салбарын хөгжлийг 42 жил дэмжсэн. Цаашид ч дэмжих болно. Хамгийн наад зах нь энд ажиллаж байгаа 80 гаруй уран бүтээлчийг цалинжуулж, уран бүтээлээ хийх бүх нөхцөл бололцоогоор ханган ажиллаж байна. Улсын чанартай олон тэмцээн, уралдааныг Эрдэнэсийн хотдоо зохион байгуулан дэмжиж байна. 21 аймагт байхгүй тоног төхөөрөмж, зэмсгээр хангаснаар уран бүтээлчдийн чансаа өсөж байна. Хамгийн сүүлийн жишээ нь манай дуучин Д.Дагвадорж саяхан Л.Л.Линховоин нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд дахин Гран при шагнал хүртэж, хошой аварга болсон нь манай уран бүтээлчдийн чансааг илтгэж байгаа юм. 

-Та 2021 оныг хэрхэн төсөөлж байна? 

-Бид үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг дөрвөн жилээр гаргаж байгаа. Ирэх жил Ардын хувьсгалын 100 жилийн ой тохионо. Орхон аймгийн баяр наадамд тусгай хөтөлбөртэй оролцоно. Түүнээс гадна том зорилго тавьж байна. Эрдэнэт үйлдвэр бол соёлын өвийг тээгч байгууллага юм. Энд ажиллаж байгаа 6600 гаруй уурхайчид дунд хөөмийчид, уртын болон ардын дуучид, бий биелгээчид, ерөөлч магтаалчид, ардын хөгжимчид, за тэгээд уяачид, сурчид, бөхчүүд олон бий. Тэгэхээр Соёл, урлагийн цогцолбор бол соёлын өвийг түгээн дэлгэрүүлэгч байгууллага. Харин Эрдэнэт үйлдвэр бол соёлыг өвлөн уламжлагч байгууллага юм. Үүнийг баталгаажуулахыг зорьж байна. Одоо Эрдэнэт үйлдвэрийн маань ажилчдын 60 гаруй хувийг залуус эзлэх болсон. Тэдний авьяасыг бид судалж, илрүүлэн хөгжүүлэх үүрэгтэй. Эхний ээлжинд нөхцөл байдалдаа нийцүүлэн өөрийн авьяасаа нуулгүй бүртгүүлэх аппликейшн туршиж байна. Үйлдвэрийн газрын нийт ажилчид үүнд идэвхтэй оролцоорой. 

М.Одгэрэл

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 49 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 2 цаг 37 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 2 цаг 53 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 3 цаг 6 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 3 цаг 22 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 3 цаг 35 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 4 цаг 17 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 4 цаг 18 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 4 цаг 19 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 4 цаг 20 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 4 цаг 21 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 4 цаг 23 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 4 цаг 24 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 4 цаг 26 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 4 цаг 27 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 4 цаг 28 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 6 цаг 33 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 6 цаг 36 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 6 цаг 37 мин Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өргөн барив 6 цаг 38 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top