x

Б.Хурцын эрх ба ХҮНИЙ ЭРХ

Уг хэргийг маш нууцын зэрэглэлээс гаргах хүсэлтийг ҮАБЗ-д хоёр удаа тавиад байна.

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч дарга асан Г.Эрдэнэбат нарт холбогдох давж заалдах шатны шүүх хурал хоёр өдөр үргэлжилж 2020 оны аравдугаар сарын 29-нд дууссан. Шүүхийн шийдвэр хачин жигтэй гарсан. Өөрөөр хэлбэл, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан ч тэднийг сулласангүй.

Шүүх хурлын үр дүнд анхан шатны шүүхийн шийдвэр буюу Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Г.Эрдэнэбат нарт гурван жилийн хорих ял оноож, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр болсныг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл бие нь шоронд байх “ёстой” аж.

Шүүгчдийн энэ шийдвэрт хэн баярлах ёстой юм бол. “Шүүхийн магадлал бичгээр гарсны дараа 461-р ангид очих нь” гэж шүүгдэгчид, тэдний ар гэрийнхэн баярлах ёстой юу. Яагаад тэднээс бусад шүүгдэгчийн ар гэрийнхнээс саяын шүүх хуралд очоогүй юм бол. Энэ шийдвэр гарснаас хойш долоо хонож байна. 

Хуулиараа бол нийт есөн шүүгдэгч, 14 өмгөөлөгч, дээр нь хохирогчдын өмгөөлөгчид шүүхийн шийдвэр 14 хоногийн дотор эсэргүүцэл бичвэл энэ хэргээр Дээд шүүхэд хандаж болох юм. Гэвч хуулийн хугацаагаар сунжирсаар энэ онд лав асуудал шийдэгдэхгүй, шүүгдэгчид цагдан хоригдсоор байна гэсэн үг. Тиймээс эсэргүүцэл бичсэн тал одоогоор алга. Асуудал энд хүрээд гацлаа. Одоогоор шүүгдэгч Г.Эрдэнэбат 461 дүгээр ангид, Б.Хурц 409 дүгээр ангид хоригдож байгаа бөгөөд дээрх шүүх хурлын магадлан гарсны дараа түүнийг 461 дүгээр ангид шилжүүлэх юм байна.

Яагаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгосон мөртлөө шүүгдэгч нарыг батлан даалтад гаргасангүй вэ гэдгийн цаана мөн л улс төрийн утга агуулга харагдаж байна. Учир нь, олон нийт энэ ойлгомжгүй шийдвэрийн дараа Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой юу, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудал яах бол гэлцсээр тэдгээртэй холбоотой байх гэж таамаглаад үлдэв.

Эдүгээ Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж буй ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж сайдын тамгаа авсныхаа дараа тухайн үед “С.Зоригийн хэргийн захиалагчийг зарлана” гэсэн нь худлаа болсон. Засгийн газрын гишүүн, хууль зүйн салбарт удаа дараа сайдаар ажилласан хүн нь олон нийтийн өмнө гарч ирснээ “Би энэ хэргийг ингэж шийднэ” гэж амлаж байгаа нь шүүх эрх мэдэл рүү халдаад зогсохгүй, нөгөө “Төр бол би” гэдэг шиг “Шүүх эрх мэдэл бол би” гэж байгаатай адил сонсогдсоныг мэргэжилтнүүд ч шүүмжилж байв.

Г.Эрдэнэбат, Б.Хурц нарт холбогдох энэ хэрэг бол төрийн маш нууц зэрэглэлтэй. Тиймээс ч өмгөөлөгчдөөс нууцын баталгаа авчихсан. Зөрчвөл Эрүүгийн хуульд заасан ял оногдуулна гэдгийг анхааруулдаг.

Одоо уг хэргийг эцэслэн шийдвэрлэх ганцхан арга бий. Энэ нь ҮАБЗ-ийн нууцаас гаргах явдал юм. Эс тэгвээс тодорхойгүй байдлаар мэдээлэлтэй болчихоод, үнэн худал нь мэдэгдэхгүй иргэдийн толгойг эргүүлж, шүүхэд нөлөөлсөөр удлаа. Үүнийг өмгөөлөгчид залруулах гэхээр төрийн нууц гэсэн шахалтад орчихоод, үйлчлүүлэгчдийнхээ эрх ашгийг хамгаалж чадахгүй, харилцан тэнцвэргүй нөхцөл байдал бий болсон. Тиймээс аль аль хэргийг нь нээлттэй болгож байгаад хэргийг шийдүүлэх зорилгоор ҮАБЗ-д хоёр удаа хандсан боловч одоо болтол хариу өгөөгүй өдий хүрэв.

Аливаа мэдээллийг тодорхой зорилготойгоор л төрийн нууцад хамааруулдаг. Өөрөөр хэлбэл, улс төрийн хэрэг учраас хөндлөнгийн нөлөөлөл орох болон бусад шалтгаанаар хэргийг илрүүлэхэд саад болохоос сэргийлж, С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг төрийн маш нууцад хамааруулсан. Эсрэгээрээ зорилго нь биелж, нөхцөл байдал өөрчлөгдсөний дараа төрийн нууцыг ил болгодог хуультай. Онолын хувьд ч тийм. С.Зоригийн хэргийн хувьд гурван шатны шүүхээр эцэслэн шийдэж, гэм буруутай этгээдүүд ялаа эдэлж байна. Өөрөөр хэлбэл, төрийн нууцад хамааруулсан зорилгодоо хүрчихсэн гэсэн үг. Нөгөөтэйгүүр, өнгөрсөн хугацаанд эрх мэдэл бүхий улстөрчид л тэрхүү маш нууцаас задалж олон нийтэд яриад байсан. Харин өмгөөлөгч олон нийтэд мэдээлэл өгөхөөр ямар нэг эрх, боломжийг хасдаг, анхааруулга өгдөг. Энэ бол тэнцвэртэй бус байдал үүсгэсэн гэсэн үг.

Хэрэв энэ хэрэгтэй холбоотой асуудлуудыг төрийн нууцаас гаргачихвал шүүх хуралдаанаа ч нээлттэй хийх боломж нээгдэж, улстөрчийн амиар 20 гаруй жил шоудсан бохир ажиллагаа төгсгөл болно. Тэгээд ч энэ тохиолдолд шүүгдэгчид, хохирогчид хэн, хэн нь маргаангүй, сэтгэл хангалуун үлдэж болох хамгийн зөв хувилбар болно гэдэгтэй санал нийлэх хүн олон. Учир нь, Монгол Улсад хүний эрх ба “Б.Хурцын эрх” гэж тусдаа байх боломжгүй. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэргүй буюу хэрэгсэхгүй болгосон шийдвэртэйгээр биеийг нь шоронд хорих нь тэдгээр иргэний эрхийг зөрчиж байгаа хэрэг биш гэж үү.

У.Оргилмаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.9.40.5)
    Яг үнэн нууцын зэрэглэлтэй гэчихээд улс төрч нэртэй попрогчид нэ санаатай ч юм шиг мэдчихээд хэлж яриад байгаа ч юм шиг ард түмний толгой эргүүлсэн асуудлыг цэгцлэх цаг нь болсон баймаар юи
    2020 оны 11 сарын 06 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 16 цаг 24 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 16 цаг 25 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 16 цаг 26 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 16 цаг 27 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 16 цаг 29 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 16 цаг 30 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 16 цаг 32 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 16 цаг 34 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 16 цаг 35 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 16 цаг 37 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 16 цаг 38 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 16 цаг 39 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 16 цаг 40 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 16 цаг 42 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 16 цаг 43 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 16 цаг 44 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 16 цаг 45 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 16 цаг 47 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 16 цаг 48 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 16 цаг 49 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ
Top