x

Х.Тэмүүжин: Л.Оюун-Эрдэнийн асуудлыг тагнуул шалгах ёсгүй

Тагнуулын байгууллага төрийн өндөр албан тушаалтнуудыг тагнаж чагнасан гэх дуулиантай холбогдуулан Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн байр суурийг нь сонслоо.

-Сүүлийн үед ТЕГ-аас төрийн өндөр албан тушаалтнууд, УИХ-ын зарим гишүүдийг тагнаж чагнасан тухай мэдээлэл хэвлэлээр цацагдаж, олныг гайхашруулах боллоо. Иргэдийн зүгээс ч гэсэн “Төрийн өндөр албан тушаалтнуудыг ингэж байгаа юм чинь жирийн иргэдэд ямар хамгаалалт байна аа” гэдэг түгшүүр төрж байна. Хуульч хүний хувьд энэ асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Иргэдэд айдас түгшүүр болсон ийм үйл явц сүүлийн арваад жил илүү тод харагдаж байна. Ганц тагнуулын байгууллага биш, манай хуулийн байгууллагууд иргэдээ далдуур тагнаж чагнадаг, хувийн орон зай, мэдээллийг нь хуульгүйгээр онгичдог энэ үзэгдэл гаарлаа. Сүүлдээ хүн болгон “намайг тагнаж чагнаж байгаа” гэж ярьдаг, энгийн үзэгдэл шиг болж эхэллээ шүү дээ.

-Шалтгаан нь юунд байна?

-Нэгдүгээрт бид энэ чиглэлийн байгууллагуудынхаа ажлын арга барилыг өөрчилж, хуулийн дагуу ажлладаг болгож авахгүй бол яг нөгөө хуучны ногоон малгайтнууд гарч ирэх нь. Дарга тушаасан бол юу ч хийж болдог, хууль бидэнд падлийгүй гэж үздэг, өөрт олгогдсон эрх мэдлийг хувьдаа ашиглана уу, нийтийн зорилгоор ашиглана уу хамаагүй гэсэн “хүйтэн цустай” арга барил яваад байна.

Үүнийг өөрчлөхийн тулд бид нэгдүгээрт хууль сахиулах буюу гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийг тагнуулын чиг үүргээс салгах ёстой. Энэ хоёр нь холилдчихоороо цагдаагийн байгууллага нь ч тагнуул хийгээд, тагнуулын байгууллага нь ч гэмт хэрэг шалгаад байгаа юм шиг, холион бантан болчихлоо шүү дээ. Ийм холион бантан дотор бид хүний эрх, хууль ёсны тухай ярих боломжгүй болчихоод байна.

Хоёрдугаарт, энэ чиглэлийн хяналт тавьдаг бүтцээ сайжруулахгүй бол болохгүй нь. УИХ дээр Тусгай хяналтын дэд хороо гэж бий. Бусад улс орнуудыг харахад Тусгай хяналтын хороо нь цэргийн болон тагнуулын байгууллагуудаа л хянаж байна. Гэмт хэрэгтэй тэмцдэг, хууль сахиулдаг цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, авилгатай тэмцэх байгууллагын гүйцэтгэх ажиллагааг хянадаг бүтэц нь Тусгай хяналтын дэд хорооноос тусдаа байна. Тэнд нь хилийн цагдаа, шүүхийн цагдаа, хэв журамтай тэмцдэг цагдаа, эрүүгийн цагдаа нь орж байна. Манайхаар хууль сахиулах байгууллагууд.

Гэмт хэрэгтэй тэмцдэг, хууль сахиулдаг байгууллагуудын иргэд рүүгээ очиж байгаа тагнаж чагнадаг, далд нууцаар мэдээлэл олж авдаг аргыг хянадаг систем нь манайхаар бол Хууль зүйн байнгын хороон дотроо байна. Гэтэл манайх Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хороо гэж тусад нь гаргаад, тэндээ Тусгай хяналтын дэд хороогоо байгуулчихаар тэнд иргэний эрхээр хэмжүүр байхаа больчихоод байна.

Тиймээс бидний хийх ёстой дараагийн ажил нь Тагнуулын байгууллагаа яах вэ гэдгээ шийдэх ёстой болчихоод байна. Бусад улс орнуудын тагнуулын байгууллагад гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг огт байдаггүй. Үндэсний аюулгүй байдалтай холбоотойгоор өндөр түвшний шийдвэр гаргагч нарт мэдээлэл боловсруулж өгдөг. Урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилготой. Хоёрдугаарт, ҮАБ-ын эсрэг явж байгаа гаднын зүй бус нөлөөллийг таслан зогсоох, сөрөг арга хэмжээ авах чиглэлээр ажилладаг.

-Гэтэл манай тагнуулынхан байсгээд нэг төрийн өндөр албан тушаалтныг тагнасан чагнасан тухай л мэдээлэл цацагдаж, тэд нь гомдоод яваа харагддаг. Гомдол нь шийдэгддэг эсэх тодорхойгүй. Маргааныг мухарлаж байгаа нь харагддаггүй?

-Намайг Хууль зүйн сайдаар ажиллаж байхад ч гэсэн тийм зүйл тохиолдож л байсан. Цагдаагийн байгууллага гүйцэтгэх ажил явуулсан, дагалдан тавьсан, хаа байгаа газар чагнах төхөөрөмж тавих гэж оролдсон. Тухайн үед тагнуулын байгууллага энэ хэргийг шалгаад “гүйцэтгэх ажил явуулсан нь тогтоогдож байна” гэсэн боловч улс төрийн нөлөөтэй ийм хэргүүд замхраад алга болчихдог. Үйлдэл хийсэн нэг, хоёр хүн нь баригдаад, цаад эзэн нь илүү ухаалаг, эсвэл илүү муйхар, увайгүй байдлаараа асуудлыг зогсоочихдог.

Сүүлийн гурван жилийн дотор хоёр тохиолдол гарлаа. Эхнийх нь Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх Шадар сайд байхдаа “намайг тагнаж чагналаа” гээд бөөн уйлаан майлаан болсныг би санаж байна. Үр дүн нь хуулийн асуудал гэхээсээ хувь хүмүүсийн асуудал болоод явчихсан. Одоо Л.Оюун-Эрдэнийн асуудал гарч ирж байна. Зарим нь үнэн, зарим нь үнэн биш, янз бүр л байх. Гэхдээ ийм хэл аманд ороод байгаа систем өөрөө цаашдаа өөрийнхөө ажлыг хийж чадах уу, олон нийтийн итгэл үнэмшил тэнд байх уу, хууль ёсны хүлээн зөвшөөрсөн үр дүн юу байх вэ гэдэг нь тодорхойгүй болчихлоо шүү дээ.

-Үнэхээр тагнаж чагнасан нь тогтоогдвол хуулийн хариуцлага байгаа юу?

-Шүүхийн зөвшөөрөлгүй хэн нэгнийг тагнаж чагнах нь өөрөө хуульд заасан гэмт хэрэг мөн. Харин үүнийг хэрхэн нотлох нь дараачийн асуудал. Монгол Улс шиг хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ тагнуулын ажиллагаатайгаа нийлүүлээд “Гүйцэтгэх ажил” гээд нэрлэчихсэн, ийм хуультай улс орон хаана ч байхгүй. Бид өөрсдөө дугуй зохиогоод, тэрэндээ бүдэрч унаад байна л даа.

Тагнуулын үйл ажиллагаа тусдаа хуулиараа, гэмт хэрэгтэй тэмцэх болон эрүүгийн хэрэг мөрдөн шалгах ажиллагаа нь тусдаа хуулиар зохицуулагдах ёстой. Гэтэл дунд саармаг байдалтай “Гүйцэтгэх ажлын хууль” гэж юм гаргаж ирээд түүгээрээ бүгд гоожиж болж байна. Үүнтэй холбоотой хяналт шалгалт нь яаж явах нь тодорхойгүй. Иргэд битгий хэл улстөрчид нь айдастай болсон. Ерөнхий сайд нь сайд нартайгаа ярихдаа, эсвэл Ерөнхийлөгч нь Тамгын газрын даргатайгаа ярихдаа хүмүүсээ кодолж ярьж байна шүү дээ. Гадныхан тагнаад байгаа юм уу, манайхан дотроо өөрсдөө тагнаад байгаа юм уу, мэдэгдэхээ байчихсан.

-Товчхондоо бол тагнуулын чиг үүрэг нь ҮАБ-ыг хамгаалах, сөрөг нөлөөллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх юм байна. Гэтэл Гүйцэтгэх ажлын тухай хуулиас болоод одоогийн ийм байдалд хүрсэн гэж үү?

-Ганц гүйцэтгэх ажлын тухай хууль ч биш. Тагнуулд гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг өгчихөөр тэр гэмт хэргийг шалгаж байна гэдэг нэрийн дор иргэд рүүгээ орж ирэх боломж нь нэмэгдчихэж байна. Тийм учраас бусад улс оронд тагнуулын байгууллагад байгаа тэр мэдээллийг Мөрдөх алба байгуулах замаар шалгаж шийдвэрлэж байна. Тагнуулын байгууллагын зарим үйл ажиллагаа ил байхын зэрэгцээ зарим үйл ажиллагаа далд байх хэрэгтэй.

Жишээ нь, тагнуулын байгууллага гадаадын дипломат төлөөлөгчийг тагнахад шүүхээс зөвшөөрөл олгож болохгүй биз дээ. Монгол Улсын иргэний хувьд бол уучлаарай, иргэний эрх нэгдүгээрт. Тийм учраас шүүхийн зөвшөөрөл зайлшгүй авах ёстой, үйл ажиллагаа нь хуульд захирагдсан байх ёстой. Энэ зааг ялгаануудаа гаргаагүй учраас дотогшоо иргэний эрхээ нулимаад, гадагшаа явуулж байгаа үйл ажиллагаа нь үр дүнгээ өгч чадахгүй байна л даа.

-ТЕГ бол Засгийн газрын агентлаг, Ерөнхий сайдын харьяа байгууллага гэж ойлгодог. Гэтэл тэр нь ЗГХЭГ-ын даргаа тагнаж чагнасан бол процесс ер нь яаж яваад байна вэ?

-Монгол Улсын иргэн л бол гудамжинд явна уу, төрд алба хашиж байна уу ялгаагүй. Хэрвээ гэмт хэрэг үйлдсэн бол тэр гэмт хэргийг шалгах нь тагнуулын байгууллагын үүрэг биш. Тагнуулын байгууллага гадаад тагнуулын үйл ажиллагаа явуулна. Хэрэв Монгол Улсад гаднын агентууд ямар нэг хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байгаа бол энэ чиглэлээр ажиллах ёстой. Энэ үйл ажиллагаанынх нь хүрээнд иргэн өртвөл тэр иргэнтэй холбоотой асуудлыг гэмт хэргийнх нь хувьд шалгадаг тусдаа инситицийг үүсгэх ёстой. Тэгэхгүй тагнуул өөрсдөө шалгаад явахаар саяных шиг ийм хэрүүл рүү орчихоод байна. Энэ байгууллагуудын хамтын ажиллагаа, дундын зохицуулалтуудыг сайжруулахгүйгээр байгууллага, байгууллагад нь эрх мэдлийг нь хуваарилаад явахаар заримдаа хоёр байгууллага хоорондоо зодолдох тохиолдол гарна. Заримдаа дунд нь Монгол Улсын эрх ашиг үнэгүйдэж, хийдэх тохиолдол бас гарна.

Хэрвээ Л.Оюун-Эрдэнийг тагнуулын байгууллага мөрдсөн, тэр нь өөрт нь харьялах ямар нэг асуудлыг шалгах явцад тэр хүрээнд нь ороод ирсэн бол нэн даруй тусгаарлаад, хариуцсан байгууллагад нь шилжүүлэх ёстой. Шилжүүлээгүй, өөрсдөө цааш нь авч яваад баригдаж байгаа бол манай тагнуулын ажиллагаа муу байгаагийн л шинж. Нөгөө талаар хууль ойлгомжгүй, түүнд тавьдаг хяналт муу байгаагийн шинж. Хамгийн гол нь иргэний эрх гэдэг зүйл тагнуулын байгууллагын үйл ажиллагаанд огт хамаагүй байгаагийн шинж.

-Хэрвээ энэ байдлыг засахгүй, хууль дүрмээ өөрчлөхгүй энэ байдлаараа удвал цаашдаа ямар үр дүнд хүрэх вэ?

-Хуульгүйгээр хэн ч юу ч хийж болно. Тэр дундаа тусгай хэрэгсэлтэй, тусгай эрх мэдэлтэй, хаанаас ч, ямар ч мэдээлллийг олзворлох боломжтой ийм бүтэц улстөрчдийн захиалгаар өрсөлдөгчийг нь намнадаг алх л болж хувирна. Энэ бол хамгийн том аюул. Алх барьсан нэг нөхөр бүх хүнийг хадаас гэж бодоод дуртайгаараа балбадаг тэр тийгмийн тогтолцоо руу алхана. Нэг хүн гомдоод гүйгээд байвал юу ч шийдэгдэхгүй. Жишээ нь, Л.Оюун-Эрдэнэ “Намайг тагначихлаа” гэж гомдохоосоо илүү ЗГХЭГ-ын даргын хувьд Хууль зүйн сайддаа үүрэг даалгавар өг. Л.Оюун-Эрдэнэ үүрэг даалгавар өгөхгүй л байх л даа. Ерөнхий сайд нь өнөөдөр ярих ёстой байхгүй юу.

Дотооддоо тагнах чагнах ийм үйл явц гаарчихсан, өөрсдөө тэр системдээ ийм автамтгай байна гэхээр гадна талаас бол биднийг дуртайгаараа тонгочуулж чадна л гэсэн үг шүү дээ. Бүгдийг нь ил тавиад, нэгийг нь нөгөөтэй нь хэрэлдүүлээд тоглох хэмжээний тоглоомын талбар болчихсон байна аа л гэсэн үг шүү дээ. Тийм учраас бид бодох ёстой.

-Ярилцсанд баярлалаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 43 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 2 цаг 30 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 2 цаг 47 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 2 цаг 59 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 3 цаг 16 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 3 цаг 29 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 4 цаг 11 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 4 цаг 12 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 4 цаг 13 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 4 цаг 13 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 4 цаг 14 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 4 цаг 16 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 4 цаг 17 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 4 цаг 19 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 4 цаг 21 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 4 цаг 21 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 6 цаг 27 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 6 цаг 29 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 6 цаг 30 мин Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өргөн барив 6 цаг 31 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top