Нийтлэл
Хотят ли русские... спецоперации?
“1941 онд Зөвлөлтөд геноцид гарахаас сэргийлэхийн тул нацистуудаас чөлөөлөх цэргийн тусгай ажиллагааг Гитлерийн Герман эхлүүлсэн боловч амжаагүй, харин 1945 онд Зөвлөлтийн тал Германыг нацистуудаас чөлөөлснөөр дууссан” болж таарах гээд байна. Ингэхэд, хаанахын нацистууд цэвэрлэгдээгүй үлдчихэв ээ, айн??
2022-03-23
Александр Солженицын: ХУДАЛ ХУУРМАГГҮЙ АМЬДРАХУЙ
Хүн болгон, тэр байтугай техникийн болоод хамгийн аюулгүй өөр бусад салбарт ажилладаг хүмүүс ч гэсэн оюуны бие даасан үнэний зүг тийш алхам хийх үү, эсвэл оюуны дуулгавартай буулт хийх худал хуурмагийн зүг тийш үү гэдгээ өдөр бүр сонгож байх ёстой. Ядахнаа ийм эсэргүүцэл үзүүлж өөрийнхөө оюун санааг хамгаалах зориггүй хүн байвал өөрийнхөө дэвшилтэт үзлээр бүү гайхуул. Академийн цол, алдартай жүжигчин, гавъяат зүтгэлтэн, генерал хэргэмээрээ бүү сайрх. Харин өөрөө өөртөө “Би бол хоолой давах бантан, дулаан оромж байвал хамаг хэрэг бүтлээ гэж үздэг өөдгүй хулчгар мал” гэж хэлэгтүн.
2022-03-21
Арилжааны банкууд хойд хөрш рүү доллар зөөгөөд дуусгах нь гэв үү?!
"Улаанбаатараас ирж буй жуулчид том цүнхээр дүүрэн валют зөөж байна. Улаанбаатарын зочид буудлууд ч орос ченжүүдээр дүүрсэн. Монголчууд 30 сая төгрөгийн лимит тавьсан тул оросууд нэг хүн 10 мянган ам.доллар л солиулж байгаа. Сүүлийн өдрүүдэд монголчууд өөрсдөө энэ бизнест ороод ирчихэж. Өнгөрсөн долоо хоногт Буриадад ирсэн монгол жуулчид их хэмжээний ам.доллар бэлнээр авчирсан" гэжээ.
2022-03-21
Атрын IV аяны 400 тэрбумыг Хөгжлийн банкнаас л хол байлгаасай
Хамгийн зөв бөгөөд хялбар арга зам нь арилжааны банкуудаар дамжуулан олгох. Жилийн 7,5 хувийн ашиг гэдэг арилжааны банкуудад бараг л “тэнгэрийн умдаг”, уралдаад л гаргана.
2022-03-21
Том дарга нарын арчилж, ургуулж буй ХУРГАН КОММУНИСТУУД
Ядуурал, зовлон, элдэв өвчин, түмэн асуудлын уг шалтгаан нь архи гэж үзжээ, Ерөнхийлөгч маань.
2022-03-21
Боловсролын сайдын ХҮМҮҮНЛЭГ БУС МЭДЭГДЭЛ
Салбар хариуцсан сайд нь, яам тамга нь багшийнхаа хөдөлмөрийг хөнгөвчлөх, ачааллыг нь багасгах талаар юу ч хийхгүй, өөрсдийнхөө яриад байгаа "хүмүүнлэг боловсрол, сэтгэл зүрхний боловсрол" гэж юу болох талаар "А" ч үгүй байж ажилдаа түүртсэн, ядарсан, бухимдсан багшийг "ард түмний шүүхээр оруулна" гэж яриад бичлэгийг нь цацах чинь огтхон ч "хүмүүнлэг" харагдахгүй байна. Харин ч хэрцгийлэл, хүчирхийлэл гэж хэлнэ.
2022-03-17
Дүүриймаагийн “цахим” суурь
Төрийн албан хаагчдын хоёр хувь нь улс төр, 10 хувь нь төрийн захиргааны, 22 хувь нь төрийн тусгай, 66 хувь нь төрийн үйлчилгээний гэдэг ангилалд багтдаг аж. Төрийн үйлчилгээ цахимжих хэрээр төрийн үйлчилгээний албаны орон тоо хорогдоно гэж бодтол...
2022-03-17
Чингэлэг хүнээс иддэггүй, хүн чингэлгийг "иддэг"
Төрийн болон төрийн бусчуудад өгдөг авилгын зардал нэмэгдсээр ковидын өмнө 10 сая байсан тээврийн зардал 110, 120 сая болтлоо өссөн байна. Тэгэхээр чингэлгийн үнийг хямдруулья гэвэл чингэлэгтэй биш, хүмүүстэйгээ ажиллах хэрэгтэй.
2022-03-17
Ухраагаад мартсан цаг
Ковидын жилүүдэд алдсан боломжийг нөхөх, аягүй бол залгуулаад дайны байдалд шилжиж мэдэшгүй болсон цаг үеийн бухимдлыг нимгэлэх, хотын түгжрэл зэргээс үүддэг нийгмийн стрессийг нимгэлэх, дор хаяж гурван чухал шалтгаанаар “Зуны цагийн хуваарь”-таа эргэж ормоор байна.
2022-03-16
ДАРАНГУЙЛАГЧ БОЛОХ ЛАВЛАХ
Увайгүй сэтгүүлчдийг худалдан авч өөрийгөө тойруулаад тэднээрээ гүтгэлэг, дайралт, доромжлол, гуйвуулга хийлгэн үүний дараа эрх мэдлээрээ далимдуулан шүүх цагдаа цэрэг зэргээр дарамтлан мэдээллийн хэрэгслэлийг айлган номхруулах Путины арга гэж байна. Өөртэй нь сөргөлдсөн болгоныг мэдээллийн хэрэгслэлээр гүтгэн авилга, татвар, шамшигдуулал зэрэгт холбож аваад дараа нь шүүхийн болон хүчний байгууллагаар сүрдүүлэх, шийтгэх түүний аргыг олон газар дуурайн давтаж байгаа.
2022-03-15
Шинэ гарц, хуучин зовлон
МУ-ын Засгийн Газар төмөр замын салбарт сэргэлт хийж Зүүнбаянгаас Ханги хүртэл 227 км урт төмөр зам энэ ондоо багтааж барих юм байна. Энэ замыг хэзээ яаж барих, төслийн ач холбогдол юу болох, ямар сорилт гарах тухай энд өгүүлнэ.
2022-03-14
Эрх чөлөөнийхөө үнийг төлөхөөс өөр аргагүй
Америкийн сенатч Крис Кунс “Нефьтийн үнэ огцом нэмэгдэж өндөр болох нь тодорхой. Гэхдээ энэ бол эрх чөлөөний төлөө төлж байгаа үнэ” гэв. Америкт бензиний үнэ 70 гаруй хувиар өссөн. Харин украинчууд эрх чөлөөнийхөө үнийг амиараа төлж байна.
2022-03-14
Үндэсний аюулгүй байдлын ДАЙСАН
Архи ба архидалт. Үндэсний аюулгүй байдлыг байтугай эх орны тусгаар тогтнолд заналхийлэх хэмжээнд очсон нэгдүгээр дайсан. Хэрэглэгч, үйлдвэрлэгч ялгаагүй эх орондоо хор хүргэж байна. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг тээгч, хамгаалагч явах ёстой идэр залуу, эрүүл саруул, бүрэн бүтэн ухаан тархитай монгол хүмүүнийг (нийгмийн үндэс болсон монгол гэр бүлийг) энэ их архи алж дууслаа. Нэгдүгээр дайсан мөн үү?!
2022-03-12
Украины эмгэнэлт явдлууд
Путины хэлсэнчлэн орос, украинчууд яг нэг үндэстэн биш юмаа гэхэд славяны хоёр том үндэстэн хоорондоо алалцаж, цаанаас нь энэ галыг өрдөж өгч байгаа. Үүнийг эмгэнэл гэхгүй юм бол...
2022-03-11
"Нүүрсний хэрэглээ удаан үргэлжлэхгүй"
Хятад улс сэргээгдэх эрчим хүчний салбарт дэлхийн хамгийн том хөрөнгө оруулагч. Ус, салхи, нарны цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, хуримтлуулах суурилагдсан хүчин чадлаараа дэлхийд нэгдүгээрт орж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр Монголын эрчим хүчний нүүрсний гол худалдан авагч зах зээл маань мөдхөн хүрэн нүүрсийг хэрэглээнээс шахах түрэн гаргах нь цаг хугацааны л асуудал болжээ.
2022-03-10
#NoWar: Том зургаар нь харвал монголчууд ч бас дайныг эсэргүүцэх ёстой
Дэлхийн төр улсуудыг их далайд хөвж яваа усан онгоцуудтай зүйрлэвэл, тэр далайд нь цунами үүсчихлээ. Тиймээс удахгүй түүний давалгаа монгол гэдэг завийг ч сэгсчиж гарах нь тодорхой.
2022-03-10
"Хөл хорио ба алдагдсан боломжийн өртөг"
Хөл хорионд өнгөрүүлсэн хоёр жилд бид юу алдсан бэ?
2022-03-09
Дундаж монгол Долгор: Хавар тэгээд дурлал...
Бүр цохож тодруулбал мэдэхгүй ирээдүйн төлөө шаналахгүй байх нь амар тайван байсан...
2022-03-09
Путины эрин үеийн төгсгөл ойртлоо, түүний дараа яах вэ?!
Янкуудад би өргүй!
2022-03-08
Э.Бат-Үүл: “БАЙХ” хэмээх “ХӨЛӨГ ОНГОЦ”
Путин, Зеленский хоёр хоёулаа манай “Байх” хөлөг онгоцны “зорчигчид”. Ийн зорчих боломж тэр хоёрт цор ганц удаа олдсон. Мунхаг тимостоо автан улайрч, бие биеэ устгах гээд байх хэрэггүй. Хүссэн хүсээгүй, хоёулаа “Байх” хөлөг онгоцноос “бууж” “Юу ч биш” зогсоол дээр үүрд мөнх үлдэх мөч, цаг нь болохоор гарцаагүй ирнэ.
2022-03-07