x

Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа!

Даваа гаригт хуралдсан АН-ын бүлгийн хуралдааны “дуулиан” гурав дахь өдрөө үргэлжилж байна. TV9 телевизийн “Монгол коммент” нэвтрүүлгээр өчигдөр орой “Хаалттай хуралдааны бичлэгийг бүлгийн дарга О.Цогтгэрэл санаатайгаар хэвлэл мэдээллийнхэнд тараасан нь улс төрийн ёс зүйгүй үйлдэл юм. Тараасан бичлэг нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын яриа байна. АН дотор үргэлжилж байгаа намын даргын төлөөх зодоонд О.Цогтгэрэл нь Л.Гантөмөрийгөө дэмжиж байгаа учраас Х.Баттулгыгаа харлуулахын тулд бичлэгийг нь сэтгүүлчдэд өгчээ” хэмээн "халав".

Хачирхалтай нь “Монгол коммент”-ийн энэ мэдэгдэлтэй зэрэгцэн телевизүүдийн оройн мэдээгээр бүлгийн хуралдаанд үг хэлсэн бараг бүх хүний яриаг цацав. Зөвхөн Х.Баттулгын бичлэгийг “задалсан” гэдэг нь худлаа болов.

Нэг зүйлийг тодруулахад, УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан нээлттэй болж байсан түүх байхгүй. Бүлгийн хуралдаан хаалттай явагддаг, хаалга үүдэн дээр нь хамгаалалт гардаг гэдгийг ордонд ажилладаг бүх сэтгүүлч мэднэ. Тэгэхээр “аймаар хаалттай хуралдаанаас аймаар нууц мэдээлэл алдагдлаа” гэдэг худлаа байх нь.

Хоёрдугаарт Х.Баттулгыг чадах гэж бичлэг задалсан гэдэг бүр худал болов. Гуравдугаарт, бүлгийнхээ хуралдааны мэдээллийг хэвлэлд өгөх, эсэх нь ёстой тухай намын бүлэг, бүлгийн даргын асуудал байх. Хэрэвзээ бүлгийн хуралдаанд мэдээлэл хийсэн Ерөнхий сайд нь “Хаалттай мэдээлэл хийнэ, нийтэд мэдээлэхгүй шүү” гэж хэлээгүй бол шүү дээ.

За тэгээд, “Ерөнхийлөгч асанг харлуулсан” гээд байгаа бичлэг нь зүгээр л Х.Баттулгын өөрийнх нь хэлсэн үг. Хятадын талтай төмөр замаа холбохоор болчихлоо, тохиролцоонд хүрлээ. Одоо царигийн асуудлыг хаая аа” л гэсэн байна. Үүнд нэг их “харлаад, бараантаад” байх юм юу ч алга. Нэг үе гялгар уутанд элс хийж хадаасаар хатгаад “Төмөр замтай болчихвол, боомтуудаа нээчихвэл Монголын баялаг ингээд урсаад гарчихна. Хятадууд төмөр замаар орж ирээд Монголыг эзэлнэ” гэж манипуляци /тархи угаалт/ хийж байсан хүний хувьд оройтсон ч гэсэн ухаан орсон л байна. Эсвэл “Нэгэн биеэр эсэргүүцэн зогсох нь утгагүй боллоо” гэдгийг ойлгосон ч байж болно. Энэ бол тэр хүний асуудал.

Харин үүнээс илүү “ноцтой” мэдэгдэл хийсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн талаар бүр хэн ч тоож ярьсангүй. Ерөнхий сайдтан АН-ын бүлгийн хурал дээр мэдээлэл хийхдээ “Тухайн үеийн хэлцэл ёсоор Тавантолгой компанийн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжээд явсан бол “Чалько”-гийн үнээс хэд дахин их хохирол амсч болох байсан. Тийм учраас өнөөдөр буулт хийгээд, ийм агуулга дээр ирээд хоёр талын төмөр замаа холбоё гэдэг нь манай талд үүссэн улс төрийн тэмцэл буруу биш байсныг харуулж байна” гэжээ.

Нэгдүгээрт, 2014 онд Н.Алтанхуягийн Засгийн газраас Тавантолгойн орд дээр хийсэн, УИХ-д өргөн барьсан гэрээнд Тавантолгойн 49 хувийг Хятадын компанид өгөх тухай асуудал байгаагүй. Гэсэн ч байсан гэж гүтгээд гэрээ боловсруулсан сайдыг нь шоронд хийсэн. Үүнд Х.Баттулга гэдэг хувь хүн, Монголын төрийн тэргүүн гол үүрэг гүйцэтгэснийг монголчууд нийтээрээ биш юм гэхэд нэг хэсэг нь мэднэ. Ялангуяа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө мэдэхийн дээдээр мэдэж байгаа.

Үнэн гэвэл тухайн үед Тавантолгойн ордод гурван улсын хамтарсан консерциум хөрөнгө оруулахаар, Тавантолгойн цахилгаан станц, коксын үйлдвэрийг барихаар тохиролцсон байсан. Засгийн газар гэрээгээ боловсруулаад УИХ-д өргөн барьчихсан байсан. Гэтэл 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Ерөнхийлөгч Х.Баттулга Л.Оюун-Эрдэнэ сайдын дээр хэлсэн "Хятадуудад зарах гэж байсан" гэдэг үгийг хэлээд, УИХ-аар хэлэлцээгүй, батлаагүй байсан гэрээний төслөөр М.Энхсайханыг шоронд хийсэн. “Эх орноосоо урвасан, үндэсний аюулгүй байдалд хохирол учруулсан” хэмээн нийтийн өмнө цовдолж байгаад үнэн хэрэгтээ албан хэрэгцээндээ унаж байсан автомашиных нь үнийн зөрүүгээр нь ялласан. 130 саяар авсан автомашиныг сайдын албан тушаалаас буухдаа 75 саяар зарсныг нь /үнэн хэрэгтээ төсөл хэрэгжүүлж байсан нэгжид нь шилжүүлсэн/ “улсад 55 сая төгрөгийн хохирол учруулсан” гээд үндэслэлээр шүүхээс ял оноосон. 

М.Энхсайхан шоронд явж, МАН Засгийн газар гэрээг хүчингүй болгосон. Тэрнээс хойш учирсан хохирлыг /Хятад, Монголын талд/ бол МАН-ын Засгийн газруудтай ярих ёстой гэсэн үг.

Тухайлбал, Н.Алтанхуягийн Засгийн газрын үед өмнөд хил рүү тавих нүүрс тээврийн төмөр замыг нарийн царигаар барихаар УИХ-аар тогтоол гаргуулсан. 2020 онд МАН Засгийн газар төмөр замын ажлыг эхлүүлэхдээ өргөн царигаар барьсан. Үүний тулд Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаж, УИХ-ын тогтоолыг хүчингүй болгуулсан хүн нь МАН-ын гишүүн Н.Удаанжаргал. Хожим “Тавантолгой төмөр зам” компанийн захирлаар ажиллаж байгаад нүүрсний хулгайн хэрэг дэгдсэний дараа гадаадад гарч зугтсан.

Тэгээд хамгийн ноцтой нь Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг өргөн царигаар барих тухай УИХ, Засгийн газрын ямар ч шийдвэр гараагүй гэдгийг даваа гаригт болсон АН-ын бүлгийн хуралдаан дээр Ерөнхий сайд асан Н.Алтунхуяг хэлсэн лээ. Уг нь 2010 онд баталсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д “Хөндлөн болон босоо чиглэлд барих төмөр замын царигийг УИХ-аар батлуулна” гээд заачихсан. Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам дээр царигаа батлуулалгүй ажлаа эхлүүлсэн /өмнөх тогтоолыг нь Цэц хүчингүй болгосон/, ийм л юм болсон. Үүний хариуцлагыг ҮАБЗ-ийн гурван гишүүний  нэг нь, Х.Баттулга гэдэг хүн ганцаараа хүлээх ёстой гэдэг ч бас эргэлзээтэй. Аюулгүйн зөвлөлийн гурван гишүүн /хоёр нь МАН/ хамтдаа шийдвэр гаргаад, “УЛСЫН НУУЦ”-ад авч байгаад хийчихсэн ажил шүү дээ.

Одоо хамгийн гол зүйл нь төмөр замын хилийн холболтын цэг яагаад зөрсөн бэ? гэдэг асуулт. Төмөр замын ажлыг гүйцэтгэсэн “Бодь интернэшнл” группийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан ингэж хариулсан байна. 

"Гашуунсухайтын төмөр зам Монгол Улсын хилээс 3 км-ын наана очоод зогссон. Биднийг төсөл эхлүүлэхэд БНХАУ-тай хил, боомтын цэгээ эцэслэн тохироогүй байсан. Төмөр зам баригдаад 2021 оны сүүлээр Гашуунсухайтын өртөөг барьж эхлэхэд хоёр тал ажиллаж эхэлсэн. Хаагуур аль цэгээр төмөр замаа холбох вэ гээд. Хятадын тал 703 буюу хилийн баганаар холбоё гэдэг саналтай байсан. Тэр цэгээр холбохоос өөр арга байхгүй. Ганцмод боомт руу Хятадын талаас төмөр зам ирээд манай Монголын хил дээр тулаад зогссон байгаа, түүгээр холбогдохоос өөр ямар ч арга байхгүй. /Хятадын тал 2016 онд төмөр замаа бариад дуусчихсан/ Инженерүүд алдаа гаргачихсан, эсвэл албаар хятадууд өндөрлөг газар төмөр зам барьчихсан юм биш.

Ганц мод хот нь өндөрлөг газар байдаг, төмөр зам нь уулыг сэтэлж тавигдсан, Монголын хил рүү орж ирэхдээ сайр болдог. Монголчууд тэр төмөр замтай холбогдохын тулд хүссэн хүсээгүй гүүр барьж таарна. Тэр хэн нэгний алдаа ч биш, зохиомол зүйл ч биш” гэсэн байдаг.

Ингээд төмөр замын суурь бүтцийг ашиглалтад өгснөөс хойш хоёр жилийн дараа хилийн холболтын асуудал дээр арай гэж зөвшилцөлд хүрлээ. Хятадын тал “Хоёр талын сайн харилцаа, хамтын ажиллагааны төлөө өмнөх хохирлыг нэхэмжлэхээ больё. Хэрвээ энэ удаа дахин хэлэлцээрээс буцвал Монголын хил рүү тавьсан төмөр замын өртөг болон сул зогсолтоос үүссэн хохирлыг олон улсын арбитраар нэхэмжилнэ шүү” гэсэн. Ийм л тохироотойгоор Гашуунсухайт-Ганц модны боомтын хилийн холболтын асуудал урагшаа алхаж байна. Тийм байтал “Өнгөрсөн хугацаанд Монголын талаас хийсэн улс төрийн тэмцэл зөв байсан учраас Хятадын тал манайд буулт хийсэн” гэвэл жинхэнээсээ худал үг, хоёр улсын харилцаанд "том асуудал” болно.

Хэрэвзээ АН-ын бүлгийн хуралдаан дээр яригдсан асуудалтай холбоотой нууцлах зүйл хэн нэгэнд байсан бол тэр үгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө хэлсэн байна. Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг юм шүү, Ерөнхий сайд аа!!!

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • zochin (66.181.160.95)
    ene muusain gulugnuud yahaaraa haalttai hural hiih yostoi gej ard tumneesee nuuh yum yu baigaan haalttai hural hiij bgaa nam evsel buleg bulegleluudiig ulsiin esreg uildel hiisen turiin erhiig bulaaj avah uildel gej uzen tatan buulgaj eruu uusgeh huulitai boloh ni zuv yum bishuu
    2024 оны 11 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 20 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2 цаг 9 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2 цаг 21 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2 цаг 26 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 3 цаг 43 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 3 цаг 51 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 4 цаг 12 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна 5 цаг 3 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв 5 цаг 7 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо 5 цаг 17 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ 5 цаг 26 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 5 цаг 40 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ 5 цаг 48 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина 23 цаг 21 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Өчигдөр 14 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийн хоригийг Засгийн газар дэмжиж байна, УИХ хүлээж авах байх Өчигдөр 12 цаг 17 мин Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Өчигдөр 11 цаг 59 мин Берлин хиймэл ой ухаантай 4000 дроныг Киевт өгнө Өчигдөр 11 цаг 47 мин Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТГЭЛ гэв Өчигдөр 11 цаг 37 мин Ардчилагчидгүй бол Ардчилал гэж үгүй Өчигдөр 10 цаг 16 мин
iИх уншсан
Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Хамгийн том шүрэн хадыг олжээ Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хор... Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагна... “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Төв, Сэлэнгийн нутаг, Дорнодын хойд хэсгээр цас орж, цасан ш... Хуурамч дугаараар хөдөлгөөнд оролцсон жолоочид хариуцлага то...
Top