x

"Нүүрсний хэрэглээ удаан үргэлжлэхгүй"

Монгол Улс өнөөдөр дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ таван төгрөг тутмын, улсын төсвийнхөө дөрвөн төгрөгийн тутмын нэг төгрөгийг уул уурхайгаас олж байна. Уул уурхай гэдэгт гадагш экспортод гаргаж буй зэс, нүүрс, алт, газрын тос, бусад гэсэн хэдхэн ашигт малтмал багтана.

Гадаад зах зээлд борлуулалт хийж, тэндээс валютын орлого олох экспортын бүтээгдэхүүн нь уул уурхайн түүхий эдээс өөр юу байж болохыг сүүлийн хэдэн арван жил эрэлхийлээд энэ завсарт “эсгий шаахай” хүртэл гадагш шахах гэж үзсэн боловч төдийлөн амжилт олоогүй нь статистикаар нотлогдох үнэн юм. Монгол Улсын нийт экспортын 94 хувийг уул уурхайн түүхий эд болох дээрх хэдэн ашигт малтмал эзэлж буй юм. 

Монголын нүүрсний гол зах зээл, хэрэглэгч болох Хятад улсад эрчим хүчний хомсдолын улмаас нүүрсний эрэлт хэрэгцээ нэмэгдэн үүнийг даган үнийн өсөлт бий болоод байна. Хятадын үндэсний статистикийн газрын мэдээнээс харахад 2020 онд дотоодын эрчим хүчний үйлдвэрлэлийн бүтцэд нь нүүрсний эрчим хүч 71%, усан цахилгаан станц 16%, салхи эрчим хүч 6%, цөмийн эрчим хүч 5%, нарны эрчим хүч 2% эзэлж байна. Тус улсын эрчим хүчний үйлдвэрлэлийн үнэмлэхүй дийлэнх хувийг нүүрсний эрчим хүч эзэлж байгаа ч цар тахлын нөлөө, дээр нь нүүрсний гол импортлогч Австралитай үүсгэсэн маргаан зэргээс нүүрсний үнэ өсөж, хоёр жилийн хугацаанд тонн тутамдаа 400 ам.долларт хүрч, жилийн өмнөхөөс бараг 4 дахин өсчээ. 

Хятад улс жилдээ дотооддоо 3.5-3.8 тэрбум тонн нүүрс олборлодог ч жилд нийт 250-280 сая тонн нүүрсийг ангилал хамаарахгүйгээр гаднаас импортолдог. Үүнийхээ 50-60 хувийг Австрали, Индонез улсаас авсаар ирсэн ч 2020 оны 11 дүгээр сараас Австралиас нүүрс авахаа бүр мөсөн зогсоосон байна. Үүнээс улбаалан Хятад руу хийх Индонез, Орос, Канад, Америк, Филиппиний нүүрс нийлүүлэлт бодит хэмжээ 2021 онд 30-аас дээш хувиар, нүүрсний үнэ өсөлттэй хамаарсан экспортын орлого нь үлэмж хэмжээгээр өссөн талаар Аюулгүй байдал судлалын хүрээлэн мэдээлжээ. Монголын хувьд 2021 оны байдлаар экспортолсон нүүрсний хэмжээ 12 сая тоннд хүрч, өмнөх жилийн мөн үеийнхээс 49 хувиар буурсан. Гэхдээ үнийн өсөлтөөс шалтгаалан орлого нь 1.7 хувиар өссөн.

Хятадын зах зээл бидэнд таатай дохио үзүүлж байгаа ч хил хаалттай байдал, дэд бүтцийн боломжоос хамаараад Монгол Улс хангалттай нийлүүлэлт хийж чадахгүй болохыг ч харж байна. Харин тус улстай хиллэж буй бүс нутгийн уурхайнуудад арай өөр боломж байхыг үгүйсгэхгүй. Жишээ нь Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутагт байх Хашаатын цавын хүрэн нүүрсний орд гэхэд БНХАУ руу экспортлоход хамгийн ойр хилийн боомт нь 96,4 км зайд орших Хавиргын боомт байна. Хилийн цаана, БНХАУ-ын зүүн хойд бүс ӨМӨЗО-ны Хөлөнбуйр мужид 110-1200м.вт хүчин чадал бүхий 7 томоохон цахилгаан станцад нүүрсний нийлүүлэлт хийх, хоёр улсын эдийн засагт харилцан үр ашигтай байх нөхцөл бүхий орд юм. Уурхайн хөрс хуулалтын ажил нь дөнгөж эхэлж буй тус уурхай ашиглалтад орсноор нийт 71 сая.тн нүүрс олборлон экспортлох хүчин чадалтай, эхний жилдээ 1.2-3.8 сая.тн нүүрс олборлон борлуулах тооцоололтой, энэ нь 50.1 тэрбум төгрөгийн ашигт малтмал нөөц ашигласны төлбөр болон бусад татвар хураамжийг улсын төсөвт төвлөрүүлэх тооцоо гарчээ. Эцсийн хэрэглэгч, худалдан авагчтай нэн ойр, тээвэрлэлт, дэд бүтцийн шийдэл сайтай, эдийн засгийн таатай байрлал бүхий орон нутгийн иймэрхүү ордуудыг эргэлтэд оруулах нь аль аль талдаа ашигтай. Тэр тусмаа цаг хугацааг хожих нь л үр ашгийг нэмэгдүүлэх, хүсээд байдаг “нэмүү өртөг шингээх” нэг арга зам юм. 

Учир нь Хятадын зах зээлд нүүрсний эрэлт, үнийн өсөлт тийм ч удаан үргэлжлэхгүй. Тус улс чулуужсан нүүрсний гол хэрэглэгч боловч эдийн засгийн өсөлтөө хадгалахын зэрэгцээ нүүрстөрөгч бага ялгаруулах шилжилтийг хэрэгжүүлж, нүүрстөрөгчийн ялгаруулалтыг тэглэх төрийн тэргүүний түүхэн амлалтаа биелүүлэх амбицитай. Тэр байтугай үүнийээ 2049 он буюу БНХАУ байгуулагдсаны 100 жилийн ой гэхэд биелүүлэх зорилготой.

Тийм ч учраас өнөөдөр Хятад улс сэргээгдэх эрчим хүчний салбарт дэлхийн хамгийн том хөрөнгө оруулагч. Ус, салхи, нарны цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хуримтлуулах суурилагдсан хүчин чадлаараа дэлхийд нэгдүгээрт орж байна. 

Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр Монголын эрчим хүчний нүүрсний гол худалдан авагч зах зээл маань мөдхөн хүрэн нүүрсийг хэрэглээнээс шахах түрэн гаргах нь цаг хугацааны л асуудал болжээ. Бид нүүрсний ордуудаа цаг хугацаатай өрсөн ашиглах шаардлагатай боллоо. Гэвч асуудал бий. Энэ нь “дотоодын дайснууд” 

Байгаль орчны асуудал, гадаадын хөрөнгө оруулалт гэдэг сэдвээр иргэдийг айлган түгшээж, монголчуудын нутаг ус, эх орноо гэх эрхэм үзэл дээр хувийн ашиг хонжоо олох гэсэн бүлэг хүмүүс шат шатанд бий болсон явдал. Эмзэг сэдвүүдийг дэвэргэн иргэдийг уул уурхайнхны эсрэг турхирч, хууль ёсны зөвшөөрөлтэй үйл ажиллагааг зогсоох, хаах, үүгээрээ шалтаглан хөрөнгө оруулагчидтай яриа хэлцэлд орж хувийн эрх ашгаа гүйцэлдүүлдэг муу аргад мэргэшсэн төрийн түшээд хүртэл бий болжээ. Аливаа бизнес, үйлдвэрлэлийг хууль журам, стандарт, хяналтын тогтолцоонд нийцүүлэн зөвшөөрөл олгох үүрэгтэй төрийн байгууллагууд ч шат шатандаа авлигажиж, тухайн бизнесийг хууль бус болгодог систем Монголд бүрдээд байгааг бүгд л мэднэ. Аливаа бизнес, тэр дундаа экспортын гол салбар болсон уул уурхайн үр өгөөжийг нийгмийнхээ дундын дэд бүтцийг санхүүжүүлэх, эмнэлэг, сургууль соёл, боловсрол руу хөрөнгө оруулалт болгон нийгмийн сайн сайхны төлөөх санхүүжилт болгох нь л чухал.

Харин энэ дунд шүүрэн шанага бариад хувьдаа олж тосогчдыг цэгцлэх хэрэгтэй болов уу!

З.Боргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 2 цаг 33 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 2 цаг 49 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 3 цаг 32 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 3 цаг 42 мин Номын хураангуй: The Power of the Other 18 цаг 7 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top