x

Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэн бол “Чалько”-гийн үнээс хэд дахин их хохирол амсах байсан

УИХ дахь Ардчилсан намын бүлэг, УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр (2024.11.18) Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хилийн холболтын төслийн талаарх мэдээллийг сонсов.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч аравдугаар сард БНХАУ-д айлчлах үеэр Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулсан.

Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжсэнээр Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч төмөр замын төсөл болон бусад төслүүд хэрэгжих боломж бүрдэхийн зэрэгцээ Монгол Улсын нүүрсний экспортыг 120 сая тоннд хүргэх ач холбогдолтой.

Монгол Улсын хувьд энэхүү төслийг БНХАУ-тай хамтран хэрэгжүүлэхээр 2014 онд БНХАУ-ын төрийн өмчит “Чайна энержи” компанийн төлөөлөл Монгол Улсад ирж, санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурж, 2015 онд хөрөнгөө гарган төмөр замаа тавьж дууссан. Харин манай тал гэрээнээсээ буцсан, олон жилийн дараа төмөр замаа тавьсан ч Хятадын талын тавьсан төмөр замаас царигийн хувьд зөрсөн, мөн хилийн огтлолцох цэгийг өөрчилсөн. 

Үүнээс болж “Чайна энержи” компанийн алдагдсан боломжийг 2.7 тэрбум юаниар үнэлжээ. Монголын тал анх “Чайна энержи”-тэй гэрээ байгуулсан ч төслийн дундаас “Чалко” компанийг оруулж ирсэн. Энэ нь гэрээний шударга ёсонд нийцэхгүй байна гэдэг үндэслэлээр олон улсын арбитрт өгнө гэдэг сануулгыг өгөөд удаж байгаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нарын УИХ дахь намын бүлгүүдэд өгсөн мэдээллээр бол “Чайна энержи” компаниас ирүүлсэн захидалд “Энэ төсөл гацаанаас гарах юм бол алдагдсан боломжийг арбитраар нэхэхгүй” гэсэн байна. Ингэхдээ төрийн өмчит компани учраас сайн хөршийн сайн харилцааны үүднээс асуудлыг яриа хэлэлцээрийн зарчмаар шийдэх боломжтой. Харилцан ашигтай хамтрахын тулд хилийн боомтуудыг холбох ёстой гэдэг байр суурь илэрхийлжээ.

Үүссэн нөхцөл байдлын талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-“Манай талаас харахаар тухайн үеийн хэлцэл ёсоор Тавантолгой компанийн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжээд явсан бол “Чалько”-гийн үнээс хэд дахин их хохирол болох байсан. Тийм учраас өнөөдөр буулт хийгээд, ийм агуулга дээр ирээд хоёр талын төмөр замаа холбоё гэдэг нь манай талд үүссэн улс төрийн тэмцэл энэ бүхэн буруу биш байсан нь харагдана. Бидний хувьд харах зүйл нь дотоодын асуудлаа дотооддоо, олон улсад харилцаж байгаа асуудлаа нэг улс гэдэг агуулгаар тавихгүй бол гурав дөрвөн өөр байр сууринаас нэг газар луу тавиад байхаар гацаа үүссэн” хэмээн тайлбарласан байна.

Товчхондоо Монгол Улс сүүлд хийсэн хэлцлээсээ дахин буцвал “Чайна энержи” компани Монголын Засгийн газрыг олон улсын арбитарт өгөх нөхцөл байдал хүлээж байна гэсэн үг.

Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтын өртөг 976 тэрбум төгрөг буюу 280 сая ам.доллар. Монголын тал хил доторх өртөг зардлаа хариуцаж, төлбөрөө төлнө. Харин Хятадын талаас 4.1 тэрбум юань буюу хоёр их наяд төгрөг зарцуулж байж хоёр талын өргөн, нарийн төмөр замын холболт, гүүрэн гарц зэргийг хийнэ. Үүнд дахиад 3-4 жил зарцуулахаар байна.

Тэгвэл дээрх төмөр замын ажлыг гүйцэтгэсэн “Бодь интернэшнл” группийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан төмөр замын холболт зөрсөн асуудлаар тухайн үед огт өөр байр суурийг илэрхийлж байжээ.

Төмөр замын холболтын цэг зөрсөн асуудлыг Д.Баясгалан: 

-"Гашуунсухайтын төмөр зам Монгол Улсын хилээс 3 км-ын наана очоод зогссон. Биднийг төсөл эхлүүлэхэд Монгол Улс БНХАУ-тай хил боомтын цэгээ эцэслэн тохироогүй байсан. Миний ойлгож байгаагаар хятадууд “Монголчууд хэзээ ч төмөр зам барих юм билээ, барьж чадахгүй” гэсэн хандлагатай байсан. Төмөр зам баригдаад 2021 оны сүүлээр Гашуунсухайтын өртөөг барьж эхлэхэд хоёр тал ажиллаж эхэлсэн. Хаагуур аль цэгээр төмөр замаа холбох вэ гээд ярьж эхэлсэн. Хятадын тал 703 буюу хилийн баганаар холбоё гэдэг саналтай байсан. Тэр цэгээр холбохоос ч өөр арга байхгүй. Газар дээр нь очиж үзэх юм бол Ганцмод боомт гээд Хятадын талаас төмөр зам ирээд манай Монголын хил дээр ирээд тулаад зогссон байгаа, түүгээр л холбогдохоос өөр ямар ч арга байхгүй.

Инженерүүд алдаа гаргачихсан, эсвэл албаар хятадууд өндөрлөг газар төмөр зам барьчихсан, төвшний зөрүү гарсан юм биш. Ганц мод хот нь өндөрлөг газар байдаг. Төмөр зам нь уулыг сэтлэж тавигдсан, Монголын хил рүү орж ирэхдээ сайр болдог. Энэ бол зохиомол төвшний зөрүү биш, монголчууд тэр төмөр замтай холбогдохын тулд хүссэн хүсээгүй гүүр барьж таарна. Тэр хэн нэгний алдаа ч биш, зохиомол зүйл ч биш. Өнгөрсөн наймдугаар сард Хятадын Засгийн газартай эцсийн цэгээ тохирсон. Гэрээ хэлцэлдээ оруулсан, одоо энэ цэгээр холбогдоно.  Хятадын тал гүүр , төмөр замын өртөө зэргийг хийж байгаа. Хил холболтын төмөр зам бол заавал баригдах ёстой. Зарим нь бол тэнгэрийн тоо ярьж байна лээ, тийм том тоо гарахгүй байх. Маш хурдан хийхгүй л бол төмөр замын хил нэвтрэх чадвар саарна” гэсэн байна.

Ингээд төмөр замын хилийн холболтыг яаравчлах нь нэгдүгээрт хоёр талын эрх ашиг, хоёрдугаарт Монголын Засгийн газар олон улсын арбитрыг тойрч гарах арга зам учраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ асуудлаар УИХ дахь намын бүлгүүдтэй зөвшилцөл эхлүүлээд байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа 4 цаг 23 мин “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ 4 цаг 26 мин Чихрийн шижингээр өвчлөгсдийн тоо 800 сая давлаа 4 цаг 30 мин Б.Нарантулга: Хүүхдүүд томчуудаас өөрийг нь ойлгохыг л хүсдэг 4 цаг 49 мин ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү иргэдэд үйлчлэх 11-11 төвд ажиллалаа 4 цаг 53 мин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэн бол “Чалько”-гийн үнээс хэд дахин их хохирол амсах байсан 5 цаг 1 мин Ирэх онд 20 км урт үерийн хамгаалалтын барилгын ажлыг эхлүүлнэ 6 цаг 32 мин Агаараар цэнэглэх шахуурга, амьсгалын бие даасан төхөөрөмжийн сургалт хийж байна 6 цаг 42 мин Нийслэлд замын хөдөлгөөнд оролцох ачаа тээврийн машинуудад хяналт шалгалт хийж байна 6 цаг 46 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 6 цаг 57 мин Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно 7 цаг 3 мин Samsung Electronics-ийн хувьцаа 4 жилийн хамгийн доод үзүүлэлтэд хүрэв 7 цаг 38 мин Криптобиржийн сүйрэл, Сэм Бэнкман-Фридийн тухай кино хийнэ 7 цаг 49 мин Францын сүүлчийн хатан хааны зүүлтийг дуудлагаар худалдав 7 цаг 57 мин Рекламд хамгийн их тохирох тамирчдыг нэрлэв 8 цаг 14 мин 6.3 тэрбум төгрөгийн өртэй "Авто импекс" ТӨХК-ийг татан буулгана 10 цаг 10 мин Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх 11 цаг 11 мин Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусгана гэсэн муйхарлал бидэнд алга 11 цаг 57 мин Хойд насандаа л уулзаж ярилцахаас даа 12 цаг 21 мин Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай 13 цаг 36 мин
iИх уншсан
Нийслэлийн намаа авах уу, намын даргаа өгөх үү? Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Улсаасаа баян хүн байна... гэв үү? Ц.Лут-Очир: Хотын эдийн засгийг унагаад ч болов түгжрэлийг ш... Цөмийн инергийн хууль Хөрөнгө оруулалтын гэрээ биш шүү, гишү... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав "Хилийн хаан"-аа сонгож, Капитолийг дайран түйвээсэн шүүгдэг... Тэнгэрийн ван гаригийн тухай худал мэдээлэлтэй байсныг 38 жи... Хамгийн том шүрэн хадыг олжээ Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хор... Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагна... Хонконгийн хамгийн баян эр, Макаогийн тоглоомын бизнесийн ма... Дүнжингаравын дэлбэрэлтийн хэрэгт 2 хүнийг яллагдагчаар татж... Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай ...
Top