x

Чингэлэг хүнээс иддэггүй, хүн чингэлгийг "иддэг"

Замын-Үүд-Эрээн боомтын хооронд задгай тээврийг зогсоож, зөвхөн чингэлгээр тээвэрлэх болсонтой холбоотойгоор тээвэрлэгчид эсэргүүцэл илэрхийлэх болов. Өнгөрөгч даваа гаригт нийслэлийн төв талбайд жагсаал зохион байгуулсан, чингэлэгт тээврийг зогсоохыг холбогдох яам, сайд нараас шаардлаа.

Эсэргүүцлийн жагсаалын дараа Шадар сайд тээвэрчидтэй уулзаж, “Задгай тээвэрлэлт эхлүүлэх хүсэлтийг БНХАУ-ын талд удаа дараа тавьсан. Одоогоор БНХАУ-д цар тахлын онц дэглэм буураагүй, халдвар, хамгааллын дэглэм сахиж байна. Эрээн хотод халдварын тохиолдол бүртгэгдвэл дахин шинэ зохион байгуулалтад орох хүртэл 28 хоног орчим тээвэрлэлтийг зогсооно гэдэг хариу ирсэн. Цаашид хэр хугацаанд чингэлгээр тээвэрлэхийг бидний зүгээс тогтсон хугацаа хэлэх боломжгүй” гэдэг хариу өгчээ.

Товчхондоо өнгөрөгч оны аравдугаар сард өмнөд хөршийн Эрээн хотод коронавирусын халдвар гарсны дараа (“Хуй Тун” гэдэг Монголоос ачаа бараа оруулж ирдэг ложистик төвд халдвар гарсан тухай Хятадын хэвлэлээр мэдээлсэн) Эрээн хот хилээ хааж, халдварын тархалтыг хумьж чадаагүй шалтгаанаар Эзнээ хошууны даргыг ажлаас нь халсан байдаг. Үүний улмаас хоёр улсын хороонд ачаа тээвэрлэлт буюу экспорт, импорт бүрэн зогссон билээ. Импортын бараагаар өмнөд хөршөөсөө бүрэн хараат болчихоод байгаа манай талаас шаргуу хөөцөлдөж, гуйж гувшсаны үр дүнд хоёр тал хилийн “0” цэг дээр уулзаж, хоёр талд хуримтлагдсан ачаа барааг солилцох, ингэхдээ хоёр талын хүмүүс хоорондоо хавьталгүй зөвхөн чингэлгүүдийг солилцохоор болсон байдаг юм.

За эндээс “чингэлэгт тээвэр” гэдэг зүйл эхэлжээ. Нэгэнт Хятад улс “задгай тээвэрлэлт нь халдварын өндөр эрсдэлтэй байна” гэж үзсэний үндсэн дээр зөвхөн чингэлгээр тээвэрлэхийг манай талаас шаардаж тохиолдолд манай жолооч нар “чингэлэгт тээврийг зогсоо, бид ажил орлогогүй боллоо” гэж дарга нараа мянга зодоод нэмэргүй юм, нэгдүгээрт. Хөрш улсын маань хувьд задгай тээвэр эрхэлдэг 5600 монгол жолоочийн ар гэр, амьжиргаанаас илүү өөрсдийнх нь иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдал чухал. Тэгээд ч бидний хувьд коронавирусын улмаас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд олж авсан зарим нэг сайн дадал зуршлаа “дэглэм зөөлөрлөө” гээд хаяж гээхийн оронд харин ч хөгжүүлж авч явах ёстой юм л даа. Түүний нэг нь чингэлэгт тээвэр. Энэ бол ачаа барааг гарз хохиролгүй, аюул осолгүй тээвэрлэх олон улсын стандарт.

Харин тэр “чингэлгээр тээвэрлэснээс болж барааны үнэ өсөөд, иргэдийг хохироогоод байна. Задгай тээвэрлэвэл барааны үнэ хямдарна” гэдэг бол хэт өрөөсгөл дүгнэлт. Үнийн өсөлтийг чингэлгүүд идээд байгаа юм биш, манайхан өөрсдөө л дундаас нь "цавчаад" байгаа дүр зураг харагддаг.

Жишээ нь, зөвхөн Замын-Үүд суманд гэхэд ачаа тээвэр эрхэлдэг хүмүүсийн "эрх ашгийг хамгаалах" нэртэй зургаан холбоо байдаг юм байна. Өнгөрөгч 2021 оны арваннэгдүгээр сарын 29-нд “Замын-үүд хамтын жолоо” ТББ-ын тэргүүн Д.Байгалмаа гэдэг хүн хилийн тэг цэгээс Замын-үүд рүү ачаа тээвэрлэх богинын тээвэрт 50 тээврийн хэрэгсэл явуулахаар гэрээ хийж, нөгөө зургаан холбоодоос тус бүр тав, таван машин оруулахаар болжээ. Тэгсэн нөгөө холбоод нь таван тээврийн хэрэгслээсээ тус бүр 15 сая төгрөгийн хураамж авч, бүртгэхээр болсон байна. Энэ хураамж гэхэд жишээ нь ямар ч хууль, журамд байхгүй зүйл. Зүгээр “холбоо” нэртэй мафи тээвэрчдээс мөнгө татаж байна аа л гэсэн үг. Үүнийхээ 1/3-ийг нь АТҮТ-ийн Замын-Үүд салбарын дарга Д.Болор-Эрдэнэд авилга болгон өгч, үлдсэнийг нь холбооны удирдах зөвлөл авдаг гэнэ ээ. Бүртгүүлэх тээврийн хэрэгслийн улсын дугаар нь ДГО серитэй байхаас гадна нууцлалыг чандлан хадгалах шаардлага тавьдаг гэнэ. Энэ бол зөвхөн нэг л шат дамжлага.

За, тэгсэн чинь Эрээн боомтоос чингэлгээр орж ирсэн ачааг Замын-Үүдийн гаалийн хяналтын бүсэд суллаад, хоосон чингэлгүүдийг Эрээн боомт руу ачуулах гэж бас нэг бизнес байдаг байна. Энэ ажлыг УБТЗ ХНН-ийн ачаа шилжүүлэн ачих анги хариуцдаг. Уг нь чингэлгүүдийг хилээр нэвтэрсэн өдрийн дарааллаар (өдөрт 20-25 чингэлэг) буцаах ёстой ч Эрээний боомтын гаалийн хашаанд үйл ажиллагаа явуулдаг хятад, өвөр монгол иргэд УБТЗ ХНН-ийн ажилчдад 1,5 сая төгрөгийн (чингэлэг тус бүрт) авилга өгөөд чингэлгүүдээ очер дугааргүй татан авдаг гэж байна. Түүнийг нь нөгөө л "Замын-Үүд хамтын жолоо" ТББ-ын тэргүүн Д.Байгалмаа охинтой нийлж зуучилдаг, зохион байгуулдаг гэнэ. Өдөрт 25 чингэлэг гэж тооцвол 37.500.000 төгрөг ачих ангийнхны халаасанд ордог гэсэн үг. (хоосон чингэлгээс ийм хэмжээний авилга авч байгаа бол хоолтойгоос нь бүр гараад өгөх нь ээ) Энэ мөнгө Эрээний хятад, өвөр монголчуудын халааснаас гардаг гэж бодож байна уу? Үгүй шүү дээ. Манай бизнес эрхлэгчдээс, бүр тодорхой хэлбэл эцсийн худалдан авагч нар болох иргэдийн халааснаас гардаг. Гэх мэтчилэн төрийн болон төрийн бусчуудад өгдөг авилгын зардал нэмэгдсээр ковидын өмнө 10 сая байсан тээврийн зардал 110, 120 сая болтлоо өссөн байна.

Дээр нь манай жолооч нарын өөрсдийнх нь шунал гэх үү, хясал гэхүү. Өмнө нь таван удаагийн рейсээр олдог байсан мөнгөө нэг удаагийн рейсээс авах гэж зүтгэдэг. Яагаад? гэхээр “Гаалиар гарч байгаа машины тоо багассан учраас орлогогүй болоод байна, бид ч гэсэн ар гэрээ тэжээх ёстой биз дээ” гэдэг. Энэ бүх зардлууд нэмэгдсээр эцсийн хэрэглэгч болох иргэдийн нуруун дээр ачаа болж ирж байгаа юм л даа. Түүнээс биш чингэлгээс болж үнэ өсөөд байгаа юм биш, чингэлэг бол юу ч идэж чадахгүй шүү дээ. Харин хүн (хүмүүс) чингэлгийг идээд байгаа хэрэг. Тэгэхээр чингэлгийн үнийг хямдруулья гэвэл чингэлэгтэй биш, хүмүүстэйгээ ажиллах хэрэгтэй л болж дээ.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 7 цаг 27 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 7 цаг 27 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 8 цаг 57 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 9 цаг 25 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 9 цаг 32 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 9 цаг 41 мин 1968 оны Чехословакийн хавар 10 цаг 9 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 10 цаг 23 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 11 цаг 57 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 12 цаг 6 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 12 цаг 27 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 13 цаг 17 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 13 цаг 27 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 14 цаг 6 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Өчигдөр 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top