x

Дундаж монгол Долгор: Хавар тэгээд дурлал...

Сайн уу, удаан уулзсангүй шүү,...

Энийг бичиж суугаа хүн саяхан дурлалын суманд оногдчихов. Харвасан тэр хайрын бурхан амор нь ч юмуу хэн нь ч юм нэг юм нь нөгөө талыг нь ч бас сумаараа оноод надад дурлуулчихгүй өрөөсөн болгож тааруулаад оногдсон сумандаа шархадсан би хэсэг миарав. Магадгүй нөгөө талыг нь ч бас сум чиглэж харвасан байх. Гэхдээ дахиж шарх авахгүй гээд хуяглачихсан хүнд дурлачихсан юм шиг...

Өө чи надаа дурлахгүй юмуу, өө чи намайг бодохгүй юмуу, өө чи миний хүссэн мөчүүдийг өгөхгүй юм уу. Өө би ийм юм хүртэх ёстой хүн биш. Энэ бол хүнд дурласан ч өөрийгөө илүү хайрладаг би. Би авмаар байна, би өвдмөөргүй байна, би өөрөө хайрлахаасаа ч илүү өөрийгөө хайрлуулмаар байна. Энэ бол би. Энэ аминч зан маань намайгаа их тамалсаан. Гэхдээ яг ингэж шаналаж байхдаа Милан Кундерагийн Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй дээр гардаг нэг хэсгийг санасан.

...Энэ бол хамгийн аминч бус хайр байв: Тереза Каренинаас юу ч шаардаагүй, өөрийг нь хариу хайрлахыг ч гуйгаагүй. Тереза Каренинг хайрлахдаа хосуудын харилцааг тахал мэт дайрдаг эсэн бусын асуултыг хэзээ ч өөртөө тавьж байсангүй: Тэр надад хайртай болов уу? Тэр өөр хэн нэгнийг надаас илүү хайрладаг юм биш биз? Би түүнийг хайрладгаас илүү тэр намайг хайрладаг болов уу? Магад бид асууж, шалгааж, хэмжиж, тааж, хамгаалах гэж улайрах тусам хайр улам хорж хорогддог байж мэднэ. Өөрсдийгөө хайрлуулах гэж хэтэрхий шунаснаас юу ч шаардалгүй гагц зөнгөөрөө хамтдаа байх нь бидэнд хангалтгүй санагдаж, нөгөө хүнээсээ ямар нэг юм (хайр) зогсолтгүй нэхэн шаарддаг болоод л бид бусдыг хайрлаж чаддаггүй биз ээ…

Тэгээд энэ цогцолборыг санаад адгаж байсан амиа зангаа урт амьсгал, хоёр дусал нулимстайгаа хамт гаргаж хаяад Аделийн дуун дээр гардаг шиг "love him free" гэж шийдсэн. Хүнийг зүгээр хайрлана гэхээрээ яадаг юм шиг санагдсан бэ гэвэл, өгч чадах бүхнээ асуулгүй өгөх нь л хайр юм шиг санагдсан. Амар тайван байлгах нь, зүгээр л хажууд байх нь хангалттай санагдах нь хайр юм шиг санагдсан. Бүр цохож тодруулбал мэдэхгүй ирээдүйн төлөө шаналахгүй байх нь амар тайван байсан.

Тэгээд би хариуд нь юу авсан гээч тухайн цаг мөчийг, намайг ч бас амар тайвнаар хучих тийм дүүрэн хормыг тэврэв.

Дундаж монгол Долгор.


Холбоотой нийтлэлүүд:

Дундаж монгол Долгор: Эхлэл

Дундаж монгол Долгорын зайлшгүй сурах ёстой хэл

Дундаж монгол Долгорын мөрөөдөл

Дундаж монгол Долгор ба Google map

Дундаж монгол Долгор: Эцэг эхийн ачлал

Дундаж монгол Долгор: Далай анх харсан нь

Дундаж монгол Долгор: Хорин тавны агт араа

Дундаж монгол Долгор: Ганцаараа аялах юмсан гээд бодож суугаа найзыгаа ёврох нь

Дундаж монгол Долгор: Шан-Чи үзээд автсан бодол

Дундаж монгол Долгор: Аравдугаар сард өгөх амлалт

Дундаж монгол Долгор ба Комиссын хувцас

Дундаж монгол Долгор: Тоо ба Миний гуниг

Дундаж монгол Долгор: Оройгүй сүм буюу биелээгүй ариун хүсэл

Дундаж монгол Долгор ба Шархадсан цэрэг

Дундаж монгол Долгорын хүсэл: Улаанбаатарын гудамж бүрээс урам зоригийн дуу хадаасай

Дундаж монгол Долгор нь Малтад

Дундаж монгол Долгор: Алдуурсан сэтгэл

Дундаж монгол Долгор: Өөрийн тоомсор

Дундаж монгол Долгор: Чамд би ийм бэлэг өгнө, энэ шинэ жилээр. Бас дараа нь ч гэсэн

Дундаж монгол Долгор: Хуучин он минь баяртай

Дундаж монгол Долгор: Сэтгэлийн шинж тэмдгүүд ба гутрал минь

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ Уржигдар 16 цаг 21 мин Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Уржигдар 16 цаг 21 мин Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ Уржигдар 16 цаг 20 мин Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа Уржигдар 16 цаг 19 мин Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа Уржигдар 16 цаг 18 мин Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ Уржигдар 16 цаг 18 мин Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ Уржигдар 16 цаг 16 мин Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна Уржигдар 16 цаг 14 мин Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ Уржигдар 16 цаг 13 мин Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ Уржигдар 16 цаг 12 мин Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ Уржигдар 16 цаг 12 мин Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо Уржигдар 16 цаг 10 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа Уржигдар 16 цаг 09 мин Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв Уржигдар 14 цаг 34 мин Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ Уржигдар 14 цаг 30 мин Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай Уржигдар 14 цаг 16 мин Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ Уржигдар 14 цаг 12 мин И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу Уржигдар 11 цаг 50 мин Ард түмэн “юмаа" мэддэггүй Уржигдар 11 цаг 36 мин Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ Уржигдар 10 цаг 14 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав Их дэлбэрэлт үнэхээр нэг цэгт болсон уу? “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд...
Top