x

Шинэ гарц, хуучин зовлон

МУ нь гадаад худалдааныхаа 95 хувийг эзэлдэг урд хөрштэйгээ төмөр замын ганцхан боомтоор, хэдхэн хувийг эзэлдэг умард хөрштэйгээ харин хоёр боомтоор холбогддог, гэхдээ нэг нь (Эрээнцав) ашиглагддаггүй. Урд буй Замын-Үүд/Эрээний ганц боомт нь ачааллаа дийлэхгүй арваад жил болжээ. Ялангуяа сүүлийн хоёр жилд цар тахал, өвөл, зуны олимп гэх мэт шалтгаанаар урд хөрш хилээ хаасаар, ачаа бараа сар жилээр гацсаар байна.

МУ-ын Засгийн Газар төмөр замын салбарт сэргэлт хийж Зүүнбаянгаас Ханги хүртэл 227 км урт төмөр зам энэ ондоо багтааж барих юм байна.  Энэ замыг хэзээ яаж барих, төслийн ач холбогдол юу болох, ямар сорилт гарах тухай энд өгүүлнэ.

Төмөр замаа уртасгах шаардлага

МУ нь гадаад худалдааныхаа 95 хувийг эзэлдэг урд хөрштэйгээ төмөр замын ганцхан боомтоор, хэдхэн хувийг эзэлдэг умард хөрштэйгээ харин хоёр боомтоор холбогддог, гэхдээ нэг нь (Эрээнцав) ашиглагддаггүй. Урд буй Замын-Үүд/Эрээний ганц боомт нь ачааллаа дийлэхгүй арваад жил болжээ. Ялангуяа сүүлийн хоёр жилд цар тахал, өвөл, зуны олимп гэх мэт шалтгаанаар урд хөрш хилээ хаасаар, ачаа бараа сар жилээр гацсаар байна.

Урд хил дээрээ шинэ боомт барих талаар төр засаг олон жил ярьж ирсэн ч, үр дүн гарсангүй. Энэ удаа Л.Оюун-Эрдэний ЗГ “Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам” төслийг концессын тухай хуулийн дагуу шууд гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн. Өчигдөр (220309)  Засгийн газрын хуралдаанаар уг төслийн концессын гэрээг “Монголиан транс лайн” ХХК болон “Монголиан транс ложистик” ХХК-ийн нэгдэлтэй байгуулах эрхийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт олгожээ.

Зүүнбаян-Хангийн төмөр замын өгөөж

Зүүнбаян-Ханги/Мандалын төмөр зам ашиглалтанд орсноор Замын-Үүд-Эрээн өртөөний ачаалал буурахаас гадна, шинэ гарцаар урагшаа жилд 15 сая тонн, хойшоо 5 сая тонн ачаа тээвэрлэж, Монголын нүүрсний экспорт 50 хувиар өсөх тухай ТЭЗҮ-дээ тусгажээ. Тавантолгой-Гашуун сухайт чиглэлээр 25-30 сая тонн, Нарийн сухайтын чиглэлээр 15 сая тонн буюу, нийтдээ жилд 60 сая тонн нүүрсийг төмөр замаар тээвэрлэх боломжтой болно. 

Сайншандаас Өвөр Монголын Бугат хот хүртэл ачаа тээврийн тойруу зай 306 км-ээр дөт болж, тээврийн зардал  нь 4 дахин буурах юм.  БНХАУ-ын Бугат, Ордос хотуудад төмрийн, вагоны болон төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, барилгын болон өргөн хэрэглээний барааны, уул уурхайн хүнд даацын өөрөө буулгагч автомашины зэрэг олон төрлийн үйлдвэр байдаг.  Эдгээр үйлдвэрүүдэд шаардлагатай коксждог нүүрс, төмрийн хүдэр, жоншийг өрсөлдөхүйц үнээр хүргэх юм. Мөн БНХАУ-ын нутгийн гүнээс Монгол улсад экспортлогддог бүх бүтээгдэхүүнийг  түргэн, шуурхай тээвэрлэх юм.

Тус төмөр зам баригдахаар бэлчээр талхлах, тоосжилт, дуу шуугиан, хөрс болон агаарын бохирдол багасч, авто тээврийн осол, зөрчил арилж улмаар 1600 ажлын байр шинээр бий болох ажээ. 

Таван толгойн бүлэг уурхайнуудын олборлолт, экспортын хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлэх боломж бүрдэхээс гадна УБТЗ-н транзит тээврийг 2 дахин нэмэгдүүлж, 10 сая тонн хүргэх боломж бүрдэнэ. 

Шинэ сорилт

Далаад жилийн өмнө байгуулагдсан Монгол-Орсын хувь нийлүүлсэн УБТЗ нь тээврийн салбарын хөгжилд түүхэн их хувь нэмэр оруулж ирсэн. Гэвч өнөөдөр цаг үе, хөгжлийн шаардлагаас эрс хоцорч, хөгжлийн зүтгүүр биш гацаа нь болоод байна. Өөр сонголтгүй учир, улсын ачаа тээврийн нийт эргэлтийн 80 хувь нь УБТЗ-д ногддог. Үргэлж алдагдалтай учир  нэмэлт хөрөнгө оруулалт хийж чадахгүй, цахилгаанаар биш түлшээр ажилладаг хуучин хэдэн зүтгүүртэй, зорчигч тээврийн вагонууд нь элэгдэж муудсан, ганц замтай олон зөрлөгтэй, урд хөршийн хурдны гал тэрэг, дэд бүтэцтэй нь харьцуулахад үлэг гүрвэл. Гол шалтгаан нь үнэ тарифийг төрөөс хэт хязгаарладаг, зөвхөн даргыг нь солих гэж хоёр гурван жил болдог гэх мэт олон зовлон байдаг.

Тэгвэл одоо баригдсан, барих гэж байгаа төмөр замуудын урт нийлээд УБТЗ-тай адилхан 1000 гаруй км болох юм. Шинэ замууд Монголын 100 хувь өмч, үйл ажиллагааны зардал, үнэ нь шал өөр учир, хоёр өөр эзэмшилтэй төмөр замууд харилцан холбогдож, хамтран ажиллахад шинэ сорилтууд гарна. Хаана яаж холбогдох, харилцан үнээ яаж тооцохоос эхлээд.  

Хуучин зовлон их байгаа ч Монголын төмөр замын сүлжээ тэлж, урт болохын хирээр тээврийн салбар улам хурдтай хөгжих болно гэдэгт итгэж байна.

Д.Жаргалсайхан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 3 цаг 5 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 3 цаг 22 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 4 цаг 5 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 4 цаг 15 мин Номын хураангуй: The Power of the Other 18 цаг 39 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top