Фото: Pexels
Дональд Трампын TruthSocial олон нийтийн сүлжээ криптовалютын талбарыг худалдан авахаар хэлэлцээр явуулж байна гэж нөлөө бүхий эх сурвалж мэдээлснийг FinancialTimes сонин нийтэлжээ.
Наймааны үнийг мэдээлээгүй байгаа ч Bakkt биржийн хөрөнгөжилт $150 саяас давсан /арваннэгдүгээр сарын 19-ний байдлаар/ нь тодорхой болсон. Bakkt талбарыг Inter continental Exchange компани эзэмшдэг.
Хэлэлцээрийн талаар мэдээ цацагдсаны дараа Bakkt хувьцааны үнэ 162% хүртэл огцом өсчээ. Харин TruthSocial сүлжээг улирддаг Trump Media and Technology Group компанийн хувьцаа ойролцоогоор 16,7%-иар нэмэгджээ.
Трамп ерөнхийлөгчийн сонгуульд ялсаны дараа криптовалютууд хурдтайгаар өсч байна. Сонгуулийн өмнө биткоин $70 мянгаас хямд байсан бол арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн арилжаагаар $93 мянгад хүрчээ.