Фото: Global Look Press/Ron Sachs - CNP for NY Post
АНУ-ын сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп тус орны Боловсролын сайдад өмнөх Трампын засгийн газарт Бага бизнесийн захиргааг толгойлж байсан Линда Макмэхоны нэрийг дэвшүүлж байгаа тухай CNN мэдээлжээ
"Линда өөрийн олон жилийн туршлага, боловсрол ба бизнесийн гүнзгий ойлголтоо америкийн оюутнууд, ажилтнуудын дараагийн үеийнхэний Америкийг дэлхийн боловсролын салбарын нэг номерын орон болгох боломжийг өрөгжүүлэхэд ашиглана. Бид боловсролыг мужуудад буцааж сэргээнэ. Линда тэр эрмэлзлэлийг толгойлно" гэсэн Трампын мэдэгдлийг CNN дамжуулсан байна.
Уг нь Макмэхон Америкийн худалдааны яамыг толгойлох хүсэлтэй байсан ч тэр тушаалыг өмнө нь хөрөнгө оруулагч, тэрбумтан Говард Латникт өгсөн байв.