Нийтлэл
Ууртай баавгайн өчил
Коммунизмын үед СССР-ийн хамгийн дотно үнэнч холбоотон байсан болгарчууд хүртэл өнөөдөр “Биднийг улаан арми чөлөөлөөгүй, бид тэр үед чөлөөтэй байсан, харин улаан арми зүгээр байхад орж ирээд эзэлсэн” гэх болжээ.
2022-05-06
Популизм, популистуудыг мөшгөх нь
Үр дүнд нь нийслэлчүүд жилийн жилд зуны гурван сар хэрэглээний халуун усаа таслуулж байна. Ирэх өвөл цахилгааныг чинь хязгаарлана шүү гэж Эрчим хүчний сайд нь занаастай. Эрүүл ухаан, популизм хоёр нэг саванд багтдаггүйн бодит жишээ.
2022-05-06
Хөгжлийн банк, нүүрсний хэрэгт холбогдсон гишүүд Засгийн газраа унагахаар уулзаж эхэлжээ
Ардын намд “олгой хагараад” уджээ. Удахгүй “тогоо”-ноосоо халих бололтой.
2022-05-06
Акуркачид*: Шинэ бүхний дайсан
Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг “никитон агуулсан шингэн тамхины хуулийн зохицуулалт, стандартын талаар санал өгч” ажиллажээ. Сангийн дэд сайдын үг стандартад нэмэртэй л байлгүй. Ямартаа ч ойрмогхноос хэн хүнгүй электрон тамхи ярих боллоо.
2022-05-06
Америкт амьдардаг Сарана охин минь, Монгол тийм биш байгаа шүү
Сошиал орчин, цахим сүлжээ, зурагтын мэдээнүүд... энэ бүгд Монголыг гутаасан мэдээллээр дүүрэн байгааг ойлгоорой. Монголын цөөнгүй иргэн Монголыг муу муухай харагдуулахад идэвх зүтгэлтэй оролцдог юм, битгий хууртаарай. Сайхан Монгол орондоо тавтай морил, Сарана. Нутгийн зуны сайхан улирал хаяанд ирлээ...
2022-05-05
“Тоншуул”-ын шарласан хуудсууд дээрх миний мөр
Миний роман, тууж, өгүүллэгээс өнгөрөгч нийгэмд биеэ хэрхэн авч явсан минь төсөөлөгдөнө буй зээ...
2022-05-04
Эрх баригчдын хараан дор "цэцэглэн хөгжиж" буй хэвлэлийн эрх чөлөө
Салбар доторх асуудалдаа нүд хурцлах нь сайн боловч "гадаадын" дайсандаа эзлэгдэхгүй байх нь хэвлэлийн эрх чөлөө, хараат бус сэтгүүл зүйд тулгамдаж буй энэ тэргүүний асуудал болчихоод байна шүү!
2022-05-04
Л.Эрдэнэчулууны “эфирийн агсамнал” эх оронд минь гай тарих вий!
Ямартай ч Л.Эрдэнэчулуун сайд асан Монгол, Оросын харилцааг тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга авчирсан гэдэгт итгэдэг бөгөөд “Энэ харилцааг бид эдийн засгийн агуулгаар баяжуулах хэрэгтэй. Жишээ нь байгалийн хийн мега төслийг нэрлэж болно. Энэ төсөл хэрэгжсэнээр Монгол, Орос, Хятад гурван улсыг тодорхой хэмжээнд уяж хамтад нь хөгжих боломжийг бий болгоно” гэсэн юм.
2022-05-03
Эрчим хүчний шинэ эх үүсвэр: Айлаас эрэхээр авдраа уудалъя
Тавантолгойн цахилгаан станцыг эхлүүлэх Засгийн газрын санал парламент дээр орж ирээд унав. Оронд нь айлын хашаанд 00 оруулах, цэцэрлэгийн хувьсах зардлыг эцэг эхэд нь өгөх зэрэгт мөнгө төсөвлөөд дууслаа. Хойтон өвөл улсаараа хөлдөх нь асуудал биш аж.
2022-05-02
Э.Бат-Үүл: Чанга гар чанга унагадаг
Нийгмийн боловрол гэхээр хүн бүр онолын физик гэж ойлгодог, Эйнштейний нээлтээр маргадаг, хүүхэд болгон “Фермагийн их теором”-ыг батлахыг оролддог байхын нэр биш юм. Ердөө л ардчиллын үнэт зүйлийг ойлгодог, өөрийгөө түүний нэг хэсэг гэдгийг ухаардаг байхыг л энд ярьж байна. Ингээд бодохоор миний аугаа том мөрөөдөл маш жижигхэн, энгийн зүйл дээр тулж байгаа биз дээ?!
2022-04-29
Эрчим хүчний шинэ эх үүсвэрийг Үндсэн хуулиар хамгаалъя!
Хэрэгцээг хангахын тулд шинэ эх үүсвэрүүд бий болгох шаардлага туллаа. Ирэх өвөл маш хүнд өнгөрнө. Хязгаарлалт хийхээс өөр аргагүй. XXI зуунд хязгаарлалтын тухай ярих нь маш бүдүүлэг" хэмээх хэдхэн өгүүлбэрээс ойлгогдоно.
2022-04-29
ЦЭНДДОО БОЛБООС…
Цэнддоо бол уран үгийн мастер, оночтой хэллэг, гайхалтай зүйрлэл, хурц егөө, наргиантай дэгээний эзэн… Энийг түүний бүтээлийг үзээд өөрснөө үнэлэнэ биз, би тайлбарласнаас чи өөрөө унш!
2022-04-28
Н.Алтанхуяг ам нээж, Хөгжлийн банкны “ходоодыг эргүүлэв”
МАН 2024 оны сонгуулиа бодвол “гуя дагаж хүзүү” гэдэг шиг Н.Алтанхуягтай нь хамт олонхиороо кноподчихож магадгүй л юм. Ингэвэл 2016 оноос хойш өөрсдийнх нь зарцуулсан зээлийн асуудал хаагдаад, Хөгжлийн банкны хэрэг ганц Н.Алтанхуяг гэдэг хүн дээр хаяглагдаж үлдэнэ.
2022-04-27
ХЭМНЭЛТ: АРДЧИЛАЛ, ТУСГААР ТОГТНОЛ, СЭРГЭЛТ
Өнгөрөгч гуч гаран жилд бид ардчиллаас ухарсан нь нэгээхэн ч үгүй. Авчиг посткоммунист орнуудад тохиолдсон клиентелизм гэдэг хүнд өвчин тусаад билгийн мэлмий сохорчихож. Харьцангуй таатай байсан дэлхийн “цаг агаар” бидний архаг өвчнийг ужигруулжээ.
2022-04-26
Ц.НЯМДОРЖ САЙДЫН "төмпөн төмпөнгөөр бөөлжүүлсэн" ТӨСӨЛ
Тавин жил хуулийн системд ажилласан, хорин жил Хууль зүйн сайд хийсэн хүн яаж зөнөглөлөө ч, яаж даврууллаа ч ингэж бүхэл бүтэн намаараа дарвиж болохгүй ээ, МАН дарга аа!!!
2022-04-26
Хөл толгойгоо сольсон их найр өндөрлөв
Хөгжлийн банкны зээлдэгчдийн гурван шинж...
2022-04-25
Би Оросуудаас айдаг
Г.Дашцэрэн: Би одоо хүртэл Оросуудаас айдаг. Миний энэ айдас ээжээс маань удамшсан юм. Ээж минь гэж малчин Монгол эмэгтэй. Оросуудаас ялангуяа орос цэргүүдээс ухаангүй айдаг нэгэн байсан юм.
2022-04-25
А.Ариунзаяа сайдын АНДУУРСАН СУГАЛАА: Сая төгрөг тансаглал мөн үү?
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хувьд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнээсээ илүү сайд нарынхаа хэлсэн үгнээс болж унаж тусах нь олширч байна. Ямар ч зөв, сайн бодлогыг ганц удаагийн буруу үг, үйлдлээр буцааж, нурааж болдог гэдгийг санах ёстой.
2022-04-25
Украины явдал ба Монгол-Зөвлөлтийн найрамдал
“Украинд үүссэн нөхцөл байдал” гэгчид Орос цөхрөлөө барж байгаа нь гарцаагүй үнэн юм. Цэрэг зэвсгээ үнэхээр сүйтгүүлж дууслаа. Хүний газар нутагт халдан орж дайн өдөөсөн нь томоос том гэмт хэрэг хэмээн НҮБ-д олонхи нь үзээд 2-3 удаа маш зэвүүн тогтоол батлачихсан байгаа тул энэ бол миний үгс биш, дэлхийн хамтын нийгэмлэгийн дүгнэлт хэмээн хүлээн авууштай.
2022-04-23
НДШ-ийн буцаалт ба НӨАТ-ын сугалаа тойрсон илүү "үглэл"
Одоо ч гэсэн худалдааны томоохон төвүүд дээр гарсан бүх лангуунууд НӨАТ-ын баримт олгодоггүй, “НӨАТ-аа хасаад тэдэн төгрөг” гэх замаар худалдан авагчдаа хуурах явдал хэвийн үзэгдэл. Үүнийг өөрчлөхийн тулд худалдагчтай биш, худалдан авагчтай нь ажиллахаас өөр замгүй.
2022-04-22