x

Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан нөхцөл

Өнгөрөгч сарын 28-нд БНХАУ-ын “Чайна Энержи” компаниас Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанд хаяглаж ирүүлсэн захидлын товчийг urug.mn сайт нийтэлжээ. 

Захидалд,

"“Чайна Энержи” компани нь Монголоос нүүрс тээвэрлэхэд зориулж, 2015 онд Гашуунсухайт төмөр замыг нарийн царигаар барихдаа 7.1 тэрбум юань зарцуулж, өнгөрсөн 16 жилд 2.7 тэрбум юанийн алдагдал хүлээсэн. Одоо 4.1 тэрбум юань зарцуулж байж, хоёр талын өргөн, нарийн төмөр замын холболт, гүүрэн гарц зэргийг байгуулах ба үүнд 3-4 жил зарцуулахаар байна.

Монголын талтай өргөн, нарийн царигийн асуудлаар маргахгүй, улс төрийн бодлогыг нь хүндлэн үзсээр ирэв. Цаашид ч ийм байдлаар хандах болно гэжээ. Мөн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 14 мега төслөө эрэмбэлэхдээ Гашуунсухайт тэргүүтэй “мухар” төмөр замуудыг холбох асуудлыг нэгдүгээрт жагсаасныг онцолж, тодорхой нөхцлүүдээр хамтран ажиллахыг санал болгосон байна.

Товчхондоо, “Чайна Энержи” компани нь Монголоос нүүрс тээвэрлэхийн тулд төмөр зам барихад гаргасан зардал, мөн ирэх дөрвөн жилд өргөн, нарийн төмөр замын холболт, гүүрэн гарц зэргийг байгуулахад зарцуулах 4,1 тэрбум юанийн /хоёр их наяд орчим төгрөг/ Тавантолгойн нүүрсний зах зээл дээр гол тоглогч байж, үнэ хийгээд олборлолтын хэмжээг тогтоох, олборлолтыг нэмэгдүүлэх, худалдан авалт хийх, ингэхдээ зөвхөн сайн чанарын коксжих нүүрс авах гэх мэт саналыг тавьжээ. 

Мөн энэ асуудлаас болж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаанд оролцож, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийн бүтээн байгуулалтын талаар мэдээлэл хийсэн байна. 

Сануулахад, 50 сая тонн хүртэлх ачаа тээвэрлэх хүчин чадалтай Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233 км төмөр замыг 2022 оны есдүгээр сард ашиглалтад оруулсан ч БНХАУ-ын нарийн царигтай төмөр замтай холболт хийж чадалгүй хоёр жил гаруй хугацаанд гацаа үүсгээд байсан юм. Монголын тал Хятадын талтай хийсэн гэрээгээ зөрчиж төмөр замын царигаа өөрчилсөн, мөн Хятадын төмөр замтай холбох хилийн цэгийг өөрчилсөн зэргээс болж хоёр тал тохиролцоонд хүрч чадалгүй өнөөдрийг хүрсэн билээ.

Тэгвэл саяхан Шанхайн олон улсын экспод яваад ирсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт талууд гарын үсэг зурлаа. Олон жил гацаанд байсан Гашуунсухайнт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслүүд хэрэгжих боломжтой боллоо" хэмээн мэдээлсэн. Ингэхдээ Хятадын талд буулт хийхээс аргагүй болсныг "Чайна Энержи" компаниас ирүүлсэн захидал болон Монголын талд тавьж буй дээрх нөхцлүүд харуулав.

Дээрх нөхцлүүдийг хүлээж авах, төмөр замын холболтыг хийхийн тулд парламентын намуудтайгаа зөвшилцөх шаардлага Ерөнхий сайдад тулгараад байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АН бүлэг: Нийслэл дангаараа V станцыг барих юм уу? 13 цаг 23 мин Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан нөхцөл 13 цаг 26 мин Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав 14 цаг 11 мин Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй 21 цаг 44 мин Алтны үнэ 2 сарын хугацаанд доод хэмжээндээ хүрэв Уржигдар 12 цаг 13 мин Оон улсын худалдааны танхимын гамшгийн үнэлгээ Уржигдар 12 цаг 01 мин Эрхийн комиссын бэрх ажлууд Уржигдар 11 цаг 30 мин «ФОРМУЛА-1» уралдааны шинэ шатнуудын төлөө улс орнууд яагаад өрсөлдөнө вэ? Уржигдар 10 цаг 56 мин Өнгөрсөн хавраас илүү өсөлттэй Уржигдар 10 цаг 49 мин Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 10 цаг 19 мин Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5-рт эрэмбэлэгдлээ 2024-11-15 Голомт банкны нэрэмжит “ажилтай, тэтгэлэгтэй” Шилдэг 100 оюутан тодорлоо 2024-11-15 Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зангараг үгүйлэгдэж байна 2024-11-15 Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан станц барьж болохоор байна 2024-11-15 Сонголт бүхий шаналангийн тухайд 2024-11-15 Төв, Сэлэнгийн нутаг, Дорнодын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 2024-11-15 С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй 2024-11-15 Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа 2024-11-15 "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хорих ял тулгав 2024-11-15 Хамгийн том шүрэн хадыг олжээ 2024-11-15
iИх уншсан
Нийслэлийн намаа авах уу, намын даргаа өгөх үү? Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Н.Тэгшбаяр: Эх орончийн арьс нөмөрсөн рекетүүд “Халзан Бүрэг... Бурхан шоо хаяж тоглодог Улсаасаа баян хүн байна... гэв үү? Ц.Лут-Очир: Хотын эдийн засгийг унагаад ч болов түгжрэлийг ш... Цөмийн инергийн хууль Хөрөнгө оруулалтын гэрээ биш шүү, гишү... Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... "Хилийн хаан"-аа сонгож, Капитолийг дайран түйвээсэн шүүгдэг... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Тэнгэрийн ван гаригийн тухай худал мэдээлэлтэй байсныг 38 жи... Хамгийн том шүрэн хадыг олжээ Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хор... Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагна... Хонконгийн хамгийн баян эр, Макаогийн тоглоомын бизнесийн ма... Дүнжингаравын дэлбэрэлтийн хэрэгт 2 хүнийг яллагдагчаар татж... Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай ... Барби үйлдвэрлэгчид дуулианд оров
Top