Удаан хугацаагаар жирэмсэлж чадахгүй байсан хятад эмэгтэй эмч нарт ханджээ. Түүний олон тооны ургацаг мэт зүйл нь үүний шалтгаан байжээ. Үүнийг эмчлүүлсний дараа 25 настай Хоу жирэмсэн болсон ба хэт авианы шинжилгээгээр бүсгүй гурван ихрийг тээж байгааг харуулсан байна. “Миний мөрөөдөл биелсэнд би баяртай байна" гэсэн сэтгэгдлийг нь World of Buzz хэвлэл нийтэлжээ...
Энэ сарын дундуур тэр дахин хэт авианы шинжилгээ хийгэхэд гурав биш есөн хүүхэдтэй болно гэдгийг нь харуулжээ.
Хоугийн нөхөр эхнэр нь энэ хүнд давааг хэрхэн давах бол гэдэгт түгшиж байна. “ Би одоо маш их сандарч байна. Өмнө нь хүүхэдгүй гэж зовж байлаа. Одоо бид есөн хүүхдийг хүлээж байна” гэж тэр хэлжээ.