x

#NoWar: Том зургаар нь харвал монголчууд ч бас дайныг эсэргүүцэх ёстой

Юуны өмнө гэж хэлэхэд энэ бол цэргийн тусгай ажиллагаа биш, зэвсэгт мөргөлдөөн ч биш, энэ бол гарцаагүй ДАЙН болж байна.

Дайн дундаа хүн төрөлхтөн 1945 оноос хойшхи овоо хэдэн жил тэвчиж ирсэн тэр түвшний жинхэнэ дайн болж байна. 

Өөрөөр хэлбэл, ойрхи дорнод, Сири, Югославт болсон үйл явдлуудаас ялгаатайгаар энэ үйл явдал дэлхийд бүхэлд нь шууд нөлөөлнө, монголчууд бидэнд ч ихээр нөлөөлнө гэсэн үг. 

Дэлхийн төр улсуудыг их далайд хөвж яваа усан онгоцуудтай зүйрлэвэл, тэр далайд нь цунами үүсчихлээ. Тиймээс удахгүй түүний давалгаа монгол гэдэг завийг ч сэгсчиж гарах нь тодорхой. Тэгвэл энэ дайн та бидэнд ч хамаатай болж таарах нь.

Хэрхэн нөлөөлөх вэ? Дэлхийн улс орнууд хоромхон зуур батлан хамгаалахын төсвүүдээ нэмээд эхэлчихлээ. Хэдхэн сарын өмнө боловсролдоо, эрүүл мэнддээ, дэлхийн дулаарлын эсрэг арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөж байсан мөнгөөрөө одоо танк, гранат, сум хийхээр болж байна. Яагаад вэ? 1945 оноос хойш хүчин чармайлт гаргаж ирсэн энх тайвны төлөөх тэр дэг журам нуран унах эрсдэл үүссэн учраас тэр...

Алдарт түүхч Ювал Харари Путиныг холыг харсан геополитикийн бодлогоор бус хувь хүний идеологитоо хөтлөгдөөд алдаа гаргачихлаа гэж дүгнэж байна. Путиныхээр бол Украин нь үүх түүхээсээ Оросын салшгүй нэг хэсэг, удам судраараа нэг үндэстэн, украин хүмүүс эх Оростоо нэгдэхийг хүсдэг, харин үүнд нь цөөн тооны неонацистууд саад болдог байсан юм гэнэ. Үнэхээр ч Путин хэдэн сарын өмнө нэгэн дессертаци маягийн юм бичиж (тэр нь овоо зузаан), түүндээ Украингүй Орос, Оросгүй Украиныг төсөөлөх боломжгүй маягийн дүгнэлт бичсэн юм билээ. Бодвол Путин Украин руу ганц чанга архирахад л Зеленьский улсаа хаяж зугтаад, цэргүүд нь эмх замбараагүй байдалд ороод, Киевийн иргэд Оросын танкийг цэцэг барин угтана гэж төсөөлсөн байх. Даанч Зеленський хаашаа ч зугтсангүй, Украины цэргүүд ширүүн эсэргүүцэн тэмцсээр байна, харин украинчууд танкны өөдөөс молотов барин угтсан. Яг эндээс эхлээд Путин нэгэнт үнэнд ялагдсан бололтой. Одоо тэр хүн хэзээ вакумжсан орчноосоо гарч, бодит үнэнтэй нүүрэлдэж, өөрийгөө зогсоохыг найдан хүлээх л үлдэж байх шив.  

Тэгтэл Монголд өөрсдийгөө "наци" гэж боддог өрөвдөлтэй хэдэн "муу муудаа дээрэлхүү" царайтнууд гарч ирэн "Үндэсний аюулгүй байдлын төлөө Путины талд орох ёстой" маягийн логик ярьж явна. Зайлуул, Украиныг ингэж байгаа юм чинь Монголыг бүр яана ч гэж бодсон юм бол. Сэтгэлийг нь бодохоор цагаахан ч юм шиг.

Миний бодоход өнөөдөр бидний айх ёстой зүйл энэ биш юм аа. Бид аюулгүй байдлынхаа төлөө харин ч эсрэгээрээ 1945 оноос хойш мөрдөгдөж ирсэн дэлхийн дэг журам алдагдах эсэхэд л санаа зовних ёстой. Хүн төрөлхтөн бүх түүхийнхээ туршид угаасаа л дайтсаар ирсэн, одоо ч дайтаж байна, тэгээд энэ удаагийн Украины асуудал ч бас үүний үргэлжлэл юм гэвэл, тэгвэл энэ дайн хэний ч буруу биш, Путин ч хийдгээ л хийж яваа нэгэн байх байсан биз. Гэтэл үнэн байдал дээр хүн төрөлхтөн энэ 70, 80 жилийн хугацаанд дайнгүй байж болдгийг туршаад үзчихлээ. Дайн бол заавал хүний инстинкт биш, заавал байгалийн жам биш, хүчин чармайлт гаргавал тогтоон барьж болдог юм байна гээд ойлгочихлоо шүү дээ. Энх тайван бол хүн нэг бүрийн хариуцлага дээр тогтож байдаг, тогтох боломжтой гэдгийг өөрсдөдөө батлаад дөнгөж байж байтал Путин гэдэг ганц хувь хүн хариуцлага алдаад хүн төрөлхтний өмнө 141:5-аар буруутан болоод байна бус уу?!

Тэгэхээр том зургаар нь харвал монголчууд ч бас дайныг эсэргүүцэх ёстой. Путины түриймгийллийг буруушаах ёстой. Мэдээж ийм үйлдэл тодорхой хэмжээнд эрсдэл дагуулахыг үгүйсгэхгүй ч (угаасаа энэ дайны хохирлыг дэлхийн бараг бүх улс их багаар үүрэлцэх нь тодорхой болчихсон), тэр эрсдлийг багасгахын тулд бид ардчилал гэдэг хамгаалах хантазаа сайн гэгч нь өмссөн байх ёстой юм. Яагаад ардчилал ийм зүйл дээр хамгаалах үүрэг гүйцэтгэнэ гэж? Яагаад гэвэл бид ардчиллыг бүрэн хэрэгжүүлж чадаж байвал энэ дуу хоолой төрийн хэдэн дарга нарын үзэл бодол биш, ард түмний дуу хоолой гэж сонсогдох учраас тэр. Тэр үед монголын төр ардаа хамгаалалттай болж харагдана. Монголын төр өөрөө Путины эсрэг дуугарч чаддаггүй юм гэхэд ард түмнээ нөгөө хэдэн "наци"-нуудаар дамжуулан амыг нь дарж дарамтлах биш, харин ч чөлөөтэй дуугарахыг нь дэмжих хэрэгтэй. Бид бие биенийхээ амыг дарах гэж зодолдох биш, үгүй ядаж зэрэгцэж зогсоод өөр өөрийн үзэл бодлоо чөлөөтэйгээр илэрхийлэх хэрэгтэй.

Жижиг завь амь гарахын тулд түрхэн зууртаа том онгоцтой өөрийгөө бэхэлж болох л юм. Гэхдээ энэ удаад лав тэр онгоц нь яавч Путины Орос байж таарахгүй.

ТОМё БОДё /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 2 цаг 28 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 2 цаг 45 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 3 цаг 27 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 3 цаг 37 мин Номын хураангуй: The Power of the Other 18 цаг 2 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top