x

Дүүриймаагийн “цахим” суурь

Зураг: "Ховор хүмүүс". Монгол кино үйлдвэр. 1987 он. Найруулагч Н.Нямдаваа 

e-Mongolia хөтөлбөр одоогоор төрийн 60 байгууллагын 624 үйлчилгээг цахимжуулжээ. Цаашдаа төрийн 11250 үйлчилгээг энэ системд шилжүүлэх төлөвлөгөөтэй. Иргэд цаг нар хэмнэдэг гээд e-Mongolia хөтөлбөрт ам сайтай байгаа.

Одоо харин энгийн нэг асуулт тавья. Төрийн үйлчилгээ цахимд шилжсэнээр төрийн албан хаагчдын тоо хэдээр цөөрч, төсөв хэдэн төгрөгөөр хэмнэгдэв? Дээрх үйлчилгээнүүдийг үзүүлдэг төрийн албан хаагчдын гар өдөр өдрөөр хөнгөрч л байх учиртай. Хэтийн төлвийг нь харвал төрийн алба төсвөөс хумслах нь ч багасах биз.

Ажил алба нь багасаж буй төрийн албан хаагчид иргэдийн татвараар цалинждаг. 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийн байдлаар төрийн 4147 байгууллагад 205,011 албан хаагч ажиллаж байжээ. Төрийн албан хаагчдын хоёр хувь нь улс төр, 10 хувь нь төрийн захиргааны, 22 хувь нь төрийн тусгай, 66 хувь нь төрийн үйлчилгээний гэдэг ангилалд багтдаг аж. Төрийн үйлчилгээ цахимжих хэрээр төрийн үйлчилгээний албаны орон тоо хорогдоно гэж бодтол...

Цахим хөгжил, харилцаа холбооны яам дэргэдээ “И-Монгол академи”-тай болсон байв. Энэ академи сардаа дунджаар 2.6 сая төгрөгийн цалинтай 149 хүний орон тоотой, 2022 оны төсөв нь 7.8 тэрбум төгрөг. Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэний ярьснаар тус академи “Өнгөрсөн долоо хоногт 21 аймгийн Засаг дарга нартай уулзаж, гэрээ байгуулсан. Өнөөдрийн байдлаар найман аймгийн 600 гаруй төрийн үйлчилгээг цахимжуулсан. Ирэх гуравдугаар сарын 01-ээс эхлэн Цахим хөгжил, харилцаа холбооны яам, И-Монгол академийн хамтарсан баг хөдөө, орон нутагт ажиллахаар бэлтгэж байна. Энэ багууд тухайн аймгуудын цахимжилт болон онцлогуудыг үнэлж, хэрхэн цахимжих зааварчилгаа гаргана. Аймгуудыг цахимжуулах ажлын хүрээнд хөдөө орон нутгийн иргэдийн цахим ур чадварыг сайжруулах зорилгоор үе шаттай сургалт зохион байгуулна. Мөн “e-Mongolia” систем иргэд, олон нийтэд заавар, зөвлөгөө өгөх төвийг аймгуудад байгуулахаар төлөвлөж байгаа” ажээ. Ингээд “И-Монгол академи” “Цахим жишиг аймаг” хөтөлбөр хэрэгжүүлж 21 аймгаас нэгийг нь тодруулах гэнэ.

“Ховор хүмүүс” киноны “Дүүриймаагийн үлгэр жишээ суурь” гэдэг шиг сонстов. e-Mongolia өнөө хүрсэн бэлээхэн туршлага, бас дээр нь чиглэлийн яамтай болчихоод тусад нь академи байгуулж 7.8 тэрбумыг зарцуулан “Цахим жишиг аймаг” уралдаан зарлахын ач холбогдлыг ойлгох ухаан дутав. Гэхдээ Н.Нямдаваа найруулагчийн киноны Дүүриймаа нь төлөөлөгч дагаад хот руу алга болж, сумынхаа тарчигхан төсвөөс харамгүй барьсан шил толин өвөлжөө нь хаягдаж хоцордгийг бол сайн санаад байна.

Б.Батбаяр /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 2 цаг 42 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 2 цаг 59 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 3 цаг 41 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 3 цаг 51 мин Номын хураангуй: The Power of the Other 18 цаг 16 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top