x

Гадаад хэргийн сайд нарын 23 дахь удаагийн уулзалт болов

Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын Гадаад хэргийн сайд нарын 23 дахь удаагийн уулзалт энэ сарын 26-нд Нью-Йорк хотноо болов.

Уулзалтыг ДГХБО-ын Бүлгийн дарга Ботсвана Улсын Гадаад хэргийн сайд Лемоганг Квапе удирдан явуулж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы дарга Ф.Янг, НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн дарга Р.Рэй, НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Р.Фатима нар нээлтийн үг хэлэв. Улмаар уулзалтын ерөнхий хэлэлцүүлэгт ДГХБО-ын Гадаад хэргийн сайд нар, мөн транзит улсууд, хөгжлийн түншүүд, олон улсын байгууллагуудын 60 орчим төлөөлөгч үг хэлэв.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг эл уулзалтад оролцож хэлсэн үгэндээ ДГХБО-ын эрх ашгийг хамгаалах хүрээнд Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, дэвшүүлсэн санал, санаачилгын талаар танилцуулж, Улаанбаатарт төвтэй ДГХБО-ын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг дэмжин ажиллахыг бүлгийн гишүүн улсууд, хөгжлийн  түншүүд, оролцогч бусад талд уриалав.

Улмаар ирэх 12 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд Ботсвана Улсын Габороне хотноо болох ДГХБО-ын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хурлын бэлтгэлийг хангах Засгийн газар хоорондын хорооны хамтран даргалагч Монгол Улсын өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар мэдээлж, энэхүү бага хурлаар батлах ДГХБО-ын ирэх 10 жилийн үйл ажиллагааны шинэ хөтөлбөр нь тусгай хэрэгцээ шаардлагатай эдгээр улсын хөгжилд чухал хувь нэмэр болохыг онцлон тэмдэглэв.

Уулзалтаар Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, түүнийг эрчимжүүлэх арга зам, ДГХБО-ын ирэх 10 жилийн үйл ажиллагааны шинэ хөтөлбөрийн зорилго, чиглэл, үйл ажиллагааг тусгасан Сайд нарын тунхаглалыг батлав.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Замын хөдөлгөөнд оролцохдоо чихэвч зүүхгүй байхыг зөвлөлөө 21 мин Компаниудын хувьцааг төр эзэмших нь дампуурал руу хөтлөх үү 38 мин 2025 онд эхлүүлэх мөнгөтэй төслүүд чинь хормойд чинь гал тавих вий дээ, Тэргүүн шадар сайд аа! 52 мин "Хезболлах" хөдөлгөөнийг үндэслэгч Хасан Насралла гэж хэн бэ? 1 цаг 54 мин Израйлийн онилсон устгалууд 1 цаг 56 мин Ардын намын дарга нарын 11 жилээр ухраасан Улаанбаатар метро 2 цаг 30 мин Аравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв 2 цаг 51 мин Гадаад хэргийн сайд нарын 23 дахь удаагийн уулзалт болов 3 цаг 24 мин БНСВУ-ын Ерөнхийлөгч То Лам Монгол Улсад төрийн айлчлал хийнэ 3 цаг 31 мин Ван Гогийн хоёр зураг руу шөл цацсан байгаль орчны идэвхтнүүдийг баривчлав 3 цаг 38 мин Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан 3 цаг 59 мин Орфей театр: “Амьдрахуй” драмын жүжиг нээлтээ хийнэ 4 цаг 6 мин Зээлдмэл содон үг 4 цаг 15 мин Винисиусийг доромжилсон хөгжөөн дэмжигчийг нэг жил хорино Уржигдар 13 цаг 06 мин Төгрөгийн ам.доллартой харьцах ханш 89 төгрөгөөр чангарчээ Уржигдар 13 цаг 05 мин Ашиглалтын хугацаа дууссан 146 цахилгаан шатыг шинэчилжээ Уржигдар 13 цаг 04 мин Монгол, Солонгосын Үйлдвэрчний эвлэлийн холбоод хамтран ажиллана Уржигдар 13 цаг 01 мин Трамп: Путин, Зеленский нар дайныг дуусгахыг хүсэж байна Уржигдар 12 цаг 59 мин Цаг агаарын улмаас энэ амралтын өдрүүдэд авто зам засахгүй Уржигдар 12 цаг 58 мин Стартапуудыг дэлхийд гарахад нь дэмжиж ажиллана Уржигдар 12 цаг 58 мин
iИх уншсан
Корнаковка тосгоныг байгуулсан Авгу багш Хүүхдэд ээлтэй хот хүн бүрт ээлтэй байдаг юмаа! “Ачит Ихт” ажиллаж байсан нь дээр дээ Хэлмэгдүүлэлтийн үед монголчууд монголоо аварсан ямар ч тохи... 80 жилийн дараа бид "Боолчлолын зам" руу хөтлөгдсөн хэвээр б... Д.Амгалан: НДШ-ийг аж ахуйн нэгжийн орлоготой уялдуулж тогто... Уяач Т.Галбадрахад зодуулсан залуугийн ээж: Хүүг минь зодоод... Стратегийн "түүхий хүн” Ж.Цогтсугар: Монголчууд бид архинаас болж гэр бүл, оюун сана... БУРХАНЫ НОМ Хүүг цохиж зодож буй бичлэгтэй холбоотойгоор цагдаагийн байг... Л.Энх-Амгалан: Халамжийн сангийн 100 төгрөгний 30 нь л хэрэг... Хатуу архины ТОП-10-т ямар брэнд багтана вэ? Монголын кино урлагийн зөвлөл мэдэгдэл гаргав Яармагийн гүүр, Нисэх, Дөлгөөн нуур, Циркийн уулзварын замын... ЦАХАЛ Ливанд хийх давшилтаа "Умартын сум" гэж нэрлэжээ Хувцасны хамгийн үнэтэй брэнд 10 жилд анх удаагаа солигдов Японы судлаачид өөх шатаадаг уургуудыг илрүүлжээ Хиймэл оюун ухаан, цахим шилжилтийн талаар хэлэлцлээ Монгол, Чехийн хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн...
Top