x

Монгол, Солонгосын Үйлдвэрчний эвлэлийн холбоод хамтран ажиллана

МҮЭХ БНСУ-д ажиллаж амьдарч буй 50 мянган иргэнийхээ хөдөлмөрлөх эрхийг хамгаалах, хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд холбогдох хууль тогтоомжид тусгах талаар тодорхой ажлууд хийхээр тохиролцжээ.

БНСУ-ын ҮЭ-ийн холбооны урилгаар МҮЭХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат, салбарын ҮЭХ-ны зарим удирдлагын хамт ажлын тус улсад айлчилж, тэнд ажиллаж амьдардаг монгол иргэдийнхээ хөдөлмөрлөх эрхэд тодорхой ахиц дэвшил бүхий хэд хэдэн асуудлаар хэлэлцэн тохиролцож, БНСУ-ын үндэсний ассамблейд ҮЭХ-гоо төлөөлөн сууж буй парламентын гишүүдийн төлөөлөлтэй уулзан, бодлогын түвшинд хамтран ажиллах тухай санал солилцлоо. МҮЭХ, БНСУ ын ҮЭХ-дын салбар аймаг, харьяа газар, ажлын албаны хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллах яриа хэлэлцээр хийв.

БНСУ Хөдөлмөрийн харилцааны зарим хууль тогтоомжоо өөрчилж, тухайлбал халууны улиралд хэт халалтаас үүдэн ажлын байран дээр тухайн ажилтны эрүүл мэндэд ноцтой хохирол учирсан бол үйлдвэрийн осол гэж үзэх, ажил олгогч цалин хөлсөө цаг тухайд нь олгоогүй тохиолдолд оногдуулах шийтгэлийг чангатгах зэрэг заалт оруулж байгааг БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн Хонг Бэ Парк онцоллоо. 

МҮЭХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат Монгол Солонгосын парламентийн бүлгийн гишүүнээр сонгогдсоны хувьд хоёр орны парламент хууль тогтоох чиглэлээр ажилчин хүний эрх ашгийн төлөө хамтын ажиллагааг өргөжүүлэхэд идэвхийлэн ажиллахыг чухалчлан саналаа илэрхийлсэн юм.

Манай улсын 56 мянган иргэн БНСУ-д сурч, ажиллаж амьдардгаас 3 хүн тутмын нэг нь буюу 18 мянган иргэн визгүй оршин суудаг. Зөвшөөрөлгүй болон гэрээгээр ажиллаж амьдарч буй хүмүүст ч хөдөлмөрийн хөлсөө цаг тухайд нь авч чадахгүй, ажлын байран дээр осол гэмтэлд өртсөн ч эмнэлгийн тусламж, даатгалын үйлчилгээ авч чадахгүй байх зэрэг асуудал тулгарсаар байгаа билээ. Иймд монгол иргэд эрх ашгаа хамгаалахын тулд нэгдэн ҮЭ байгуулан, БНСУ-ын ҮЭ-тэй хамтран ажиллах хэлбэрээр эрх ашгаа хамгаалуулах боломж нөхцөл бүрдүүлэхийн тулд хоёр орны ҮЭ-ийн холбоод тодорхой ажил хийхээр тохиролцлоо.

Түүнчлэн, айлчлалын үeэр хөдөлмөр халамж үйлчилээний нэг цэгийн үйл ажиллагаатай танилцаж, хилийн чанадад дахь ажилчдын хөдөлмөрлөх эрх ашгийг хамгаалах Монголдоо буцан ирж ажиллахыг дэмжих, нийгмийн даатгал, цалин хөлсний маргааны тухай ярилцсаныг МҮЭХ мэдээлжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Замын хөдөлгөөнд оролцохдоо чихэвч зүүхгүй байхыг зөвлөлөө 31 мин Компаниудын хувьцааг төр эзэмших нь дампуурал руу хөтлөх үү 48 мин 2025 онд эхлүүлэх мөнгөтэй төслүүд чинь хормойд чинь гал тавих вий дээ, Тэргүүн шадар сайд аа! 1 цаг 3 мин "Хезболлах" хөдөлгөөнийг үндэслэгч Хасан Насралла гэж хэн бэ? 2 цаг 5 мин Израйлийн онилсон устгалууд 2 цаг 6 мин Ардын намын дарга нарын 11 жилээр ухраасан Улаанбаатар метро 2 цаг 40 мин Аравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв 3 цаг 1 мин Гадаад хэргийн сайд нарын 23 дахь удаагийн уулзалт болов 3 цаг 34 мин БНСВУ-ын Ерөнхийлөгч То Лам Монгол Улсад төрийн айлчлал хийнэ 3 цаг 41 мин Ван Гогийн хоёр зураг руу шөл цацсан байгаль орчны идэвхтнүүдийг баривчлав 3 цаг 48 мин Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан 4 цаг 10 мин Орфей театр: “Амьдрахуй” драмын жүжиг нээлтээ хийнэ 4 цаг 16 мин Зээлдмэл содон үг 4 цаг 25 мин Винисиусийг доромжилсон хөгжөөн дэмжигчийг нэг жил хорино Уржигдар 13 цаг 06 мин Төгрөгийн ам.доллартой харьцах ханш 89 төгрөгөөр чангарчээ Уржигдар 13 цаг 05 мин Ашиглалтын хугацаа дууссан 146 цахилгаан шатыг шинэчилжээ Уржигдар 13 цаг 04 мин Монгол, Солонгосын Үйлдвэрчний эвлэлийн холбоод хамтран ажиллана Уржигдар 13 цаг 01 мин Трамп: Путин, Зеленский нар дайныг дуусгахыг хүсэж байна Уржигдар 12 цаг 59 мин Цаг агаарын улмаас энэ амралтын өдрүүдэд авто зам засахгүй Уржигдар 12 цаг 58 мин Стартапуудыг дэлхийд гарахад нь дэмжиж ажиллана Уржигдар 12 цаг 58 мин
iИх уншсан
Корнаковка тосгоныг байгуулсан Авгу багш Хүүхдэд ээлтэй хот хүн бүрт ээлтэй байдаг юмаа! “Ачит Ихт” ажиллаж байсан нь дээр дээ Хэлмэгдүүлэлтийн үед монголчууд монголоо аварсан ямар ч тохи... 80 жилийн дараа бид "Боолчлолын зам" руу хөтлөгдсөн хэвээр б... Д.Амгалан: НДШ-ийг аж ахуйн нэгжийн орлоготой уялдуулж тогто... Уяач Т.Галбадрахад зодуулсан залуугийн ээж: Хүүг минь зодоод... Стратегийн "түүхий хүн” Ж.Цогтсугар: Монголчууд бид архинаас болж гэр бүл, оюун сана... БУРХАНЫ НОМ Хүүг цохиж зодож буй бичлэгтэй холбоотойгоор цагдаагийн байг... Л.Энх-Амгалан: Халамжийн сангийн 100 төгрөгний 30 нь л хэрэг... Хатуу архины ТОП-10-т ямар брэнд багтана вэ? Монголын кино урлагийн зөвлөл мэдэгдэл гаргав Яармагийн гүүр, Нисэх, Дөлгөөн нуур, Циркийн уулзварын замын... ЦАХАЛ Ливанд хийх давшилтаа "Умартын сум" гэж нэрлэжээ Хувцасны хамгийн үнэтэй брэнд 10 жилд анх удаагаа солигдов Японы судлаачид өөх шатаадаг уургуудыг илрүүлжээ Хиймэл оюун ухаан, цахим шилжилтийн талаар хэлэлцлээ Монгол, Чехийн хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн...
Top