x

Ван Гогийн хоёр зураг руу шөл цацсан байгаль орчны идэвхтнүүдийг баривчлав

Лондон хотын төв дэх Үндэсний галарейд зохион байгуулж буй "Яруу найрагчид ба дурлалт хосууд" үзэсгэлэнд дэлгэсэн "Наранцэцэг" цувралын (1888, 1889) хоёр зураг руу “Just Stop Oil” хөдөлгөөний гурван гишүүн  шөл цацжээ.  Мэргэжилтнүүд зургуудыг шинжилж үзээд гэмтээгүй гэж дүгнэсэн байна. 

Тус хөдөлгөөний хоёр идэвхтэн ийм үйлдэл хийснийхээ төлөө хорих ял сонссоноос хойш хэдэн цагийн дараа ийм явдал болсон байна. "Just Stop Oil” хөдөлгөөний идэвхтнүүд болох 23 настай Фиби Пламмер, 22 настай Анна Холланд нар 1888 онд зурсан “Наранцэцэг” зураг руу 2022 оны 10 дугаар сард шөл цацсаны учир 2 жил 20 сар хоригдох ялаар шийтгүүлжээ.

“Just Stop Oil” хөдөлгөөний идэвхтнүүд олон нийтийн Х сүлжээнд нийтэлсэн дүрс бичлэгт хэлэхдээ "Газрын тос, байгалийн хийн олборлолтыг зогсоохыг шаардсаныхаа төлөө шоронд хоригдож байгаа хүмүүс байгаа бөгөөд ингэж хорих нь одоогийн засгийн газрын бодлого болж хувирсан. Хоригдож буй хүмүүсийн зөв байсныг хойч үеийнхэн мэдэх болно" гэжээ.

Ван Гогийн зураг руу шөл цацсан сүүлийн гурван идэвхтнийг "хохирол учруулсан" гэх үндэслэлээр саатуулснаа Лондоны цагдаагийн газраас мэдэгдсэн байна. "Just Stop Oil"-ийн идэвхтнүүд Лондоны Үндэсний галерейн урлагийн бүтээлийг эсэргүүцлийн ажиллагааныхаа бай болгон сонгосон гурав дахь тохиолдол нь энэ юм.

2022 оны 7 дугаар сард тус хөдөлгөөний хоёр идэвхтэн Жон Констеблийн зураг дээр цавуутай гараараа дарж байжээ.

Эх сурвалж: BBC

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Замын хөдөлгөөнд оролцохдоо чихэвч зүүхгүй байхыг зөвлөлөө 24 мин Компаниудын хувьцааг төр эзэмших нь дампуурал руу хөтлөх үү 41 мин 2025 онд эхлүүлэх мөнгөтэй төслүүд чинь хормойд чинь гал тавих вий дээ, Тэргүүн шадар сайд аа! 56 мин "Хезболлах" хөдөлгөөнийг үндэслэгч Хасан Насралла гэж хэн бэ? 1 цаг 58 мин Израйлийн онилсон устгалууд 1 цаг 59 мин Ардын намын дарга нарын 11 жилээр ухраасан Улаанбаатар метро 2 цаг 33 мин Аравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв 2 цаг 54 мин Гадаад хэргийн сайд нарын 23 дахь удаагийн уулзалт болов 3 цаг 27 мин БНСВУ-ын Ерөнхийлөгч То Лам Монгол Улсад төрийн айлчлал хийнэ 3 цаг 34 мин Ван Гогийн хоёр зураг руу шөл цацсан байгаль орчны идэвхтнүүдийг баривчлав 3 цаг 41 мин Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан 4 цаг 3 мин Орфей театр: “Амьдрахуй” драмын жүжиг нээлтээ хийнэ 4 цаг 9 мин Зээлдмэл содон үг 4 цаг 18 мин Винисиусийг доромжилсон хөгжөөн дэмжигчийг нэг жил хорино Уржигдар 13 цаг 06 мин Төгрөгийн ам.доллартой харьцах ханш 89 төгрөгөөр чангарчээ Уржигдар 13 цаг 05 мин Ашиглалтын хугацаа дууссан 146 цахилгаан шатыг шинэчилжээ Уржигдар 13 цаг 04 мин Монгол, Солонгосын Үйлдвэрчний эвлэлийн холбоод хамтран ажиллана Уржигдар 13 цаг 01 мин Трамп: Путин, Зеленский нар дайныг дуусгахыг хүсэж байна Уржигдар 12 цаг 59 мин Цаг агаарын улмаас энэ амралтын өдрүүдэд авто зам засахгүй Уржигдар 12 цаг 58 мин Стартапуудыг дэлхийд гарахад нь дэмжиж ажиллана Уржигдар 12 цаг 58 мин
iИх уншсан
Корнаковка тосгоныг байгуулсан Авгу багш Хүүхдэд ээлтэй хот хүн бүрт ээлтэй байдаг юмаа! “Ачит Ихт” ажиллаж байсан нь дээр дээ Хэлмэгдүүлэлтийн үед монголчууд монголоо аварсан ямар ч тохи... 80 жилийн дараа бид "Боолчлолын зам" руу хөтлөгдсөн хэвээр б... Д.Амгалан: НДШ-ийг аж ахуйн нэгжийн орлоготой уялдуулж тогто... Уяач Т.Галбадрахад зодуулсан залуугийн ээж: Хүүг минь зодоод... Стратегийн "түүхий хүн” Ж.Цогтсугар: Монголчууд бид архинаас болж гэр бүл, оюун сана... БУРХАНЫ НОМ Хүүг цохиж зодож буй бичлэгтэй холбоотойгоор цагдаагийн байг... Л.Энх-Амгалан: Халамжийн сангийн 100 төгрөгний 30 нь л хэрэг... Хатуу архины ТОП-10-т ямар брэнд багтана вэ? Монголын кино урлагийн зөвлөл мэдэгдэл гаргав Яармагийн гүүр, Нисэх, Дөлгөөн нуур, Циркийн уулзварын замын... ЦАХАЛ Ливанд хийх давшилтаа "Умартын сум" гэж нэрлэжээ Хувцасны хамгийн үнэтэй брэнд 10 жилд анх удаагаа солигдов Японы судлаачид өөх шатаадаг уургуудыг илрүүлжээ Хиймэл оюун ухаан, цахим шилжилтийн талаар хэлэлцлээ Монгол, Чехийн хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн...
Top