x

Стартапуудыг дэлхийд гарахад нь дэмжиж ажиллана

Дэлхийн хэмжээний юникорн компанийг Монголоос “төрүүлэх” зорилгынхоо хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү хувийн хэвшлийн төлөөллийг баасан гараг бүр хүлээн авч, шийдэлтэй уулзалт зохион байгуулж байна.

Тухайлбал, “Рүүкий системс” ХХК, ICT групп, “Metacog” ХХК, “Номадик Бэйр Гэймс” ХХК-ийн төлөөллүүдтэй өчигдөр уулзаж, санал солилцов. “Рүүкий системс” компани нь ухаалаг зогсоолын систем бүтээсэн нь олон нийтийн хэрэглээнд нэвтэрч, амжилттай явж байгаа. Өгөгдлийг ашиглан, тендерийн нээлттэй систем бий болгох, Засгийн газрын 11-11 төвийн өгөгдлийн баазыг ангилж, олон нийтэд хүргэхээр төлөвлөж буй тэд яамтай хамтран мэдээллийн технологийн тэмцээн зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Түүнчлэн, 76 охин компаниараа дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд хүргэдэг ICT групп 2011 онд байгуулагдсан цагаасаа өдий хүртэл 400 гаруй бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлж, 3 сая гаруй хэрэглэгчдэд хүргэжээ. Тэд салбарын хүний нөөц, экспортын бүтээгдэхүүн гаргах асуудлыг сайдад уламжлаад, монгол хүний амьдралын чанарыг технологийн тусламжтайгаар сайжруулахыг зорьж, энэ чиглэлийн суурь систем, бүтээгдэхүүнүүд нэгдсэн стандарттай болох талаар санал солилцлоо.

Харин “Metacog”  хүний нөөцийн цогц систем бүрдүүлснийг Монголын топ 50 компани ашиглаж байгааг дуулгав. Платформыхоо англи хувилбарыг хийж, АНУ-ын зах зээлд гаргах зорилготойгоо салбарын сайдад дуулгаж, хамтран ажиллахыг хүслээ.

Энэ удаагийн уулзалтад ирсэн дөрөв дэх компани нь дэлхий даяар 50 сая татагдсан тоглоом үйлдвэрлэсэн “Номадик Бэйр Гэймс” ХХК юм. Тэд өнгөрсөн 5 жилд 150 гаруй тоглоом үйлдвэрлэсэнээс дөрөв нь олон улсад гарчээ.  Орлогоо АНУ-ын зах зээлээс бүрдүүлдэг тус компани Монголын хамгийн том юникорн компани болох зорилготой ажиллаж байгааг захирал Б.Төрболд тэмдэглэлээ. Тэрбээр дэлхийн тоглоомын зах зээлд маш их боломж байгаа ч эрсдэл их тул хууль эрх зүйн орчинд дэмжлэг туслалцаа үзүүлэхийг сайдаасаа хүсэв.

ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү “Яам бол салбарын бодлого, хууль эрх зүйн орчныг бүрдүүлдэг төрийн захиргааны байгууллага. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих хуулийг өнгөрсөн 6 дугаар сард УИХ-аар батлуулсантай холбоотой дотоодын программ хангамжийн компаниудыг дэмжих, орчин нөхцөлийг нь бүрдүүлэх, түүнийг дагаад чадварлаг боловсон хүчнийг бэлдэхийг зорьж байна. Өөрөөр хэлбэл, стартапуудыг дэлхийд гаргахад нь дэмжиж, хамтарч ажиллана” хэмээн онцолсныг тус яам мэдээлжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Замын хөдөлгөөнд оролцохдоо чихэвч зүүхгүй байхыг зөвлөлөө 22 мин Компаниудын хувьцааг төр эзэмших нь дампуурал руу хөтлөх үү 39 мин 2025 онд эхлүүлэх мөнгөтэй төслүүд чинь хормойд чинь гал тавих вий дээ, Тэргүүн шадар сайд аа! 53 мин "Хезболлах" хөдөлгөөнийг үндэслэгч Хасан Насралла гэж хэн бэ? 1 цаг 55 мин Израйлийн онилсон устгалууд 1 цаг 57 мин Ардын намын дарга нарын 11 жилээр ухраасан Улаанбаатар метро 2 цаг 31 мин Аравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв 2 цаг 52 мин Гадаад хэргийн сайд нарын 23 дахь удаагийн уулзалт болов 3 цаг 25 мин БНСВУ-ын Ерөнхийлөгч То Лам Монгол Улсад төрийн айлчлал хийнэ 3 цаг 32 мин Ван Гогийн хоёр зураг руу шөл цацсан байгаль орчны идэвхтнүүдийг баривчлав 3 цаг 39 мин Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан 4 цаг 1 мин Орфей театр: “Амьдрахуй” драмын жүжиг нээлтээ хийнэ 4 цаг 7 мин Зээлдмэл содон үг 4 цаг 16 мин Винисиусийг доромжилсон хөгжөөн дэмжигчийг нэг жил хорино Уржигдар 13 цаг 06 мин Төгрөгийн ам.доллартой харьцах ханш 89 төгрөгөөр чангарчээ Уржигдар 13 цаг 05 мин Ашиглалтын хугацаа дууссан 146 цахилгаан шатыг шинэчилжээ Уржигдар 13 цаг 04 мин Монгол, Солонгосын Үйлдвэрчний эвлэлийн холбоод хамтран ажиллана Уржигдар 13 цаг 01 мин Трамп: Путин, Зеленский нар дайныг дуусгахыг хүсэж байна Уржигдар 12 цаг 59 мин Цаг агаарын улмаас энэ амралтын өдрүүдэд авто зам засахгүй Уржигдар 12 цаг 58 мин Стартапуудыг дэлхийд гарахад нь дэмжиж ажиллана Уржигдар 12 цаг 58 мин
iИх уншсан
Корнаковка тосгоныг байгуулсан Авгу багш Хүүхдэд ээлтэй хот хүн бүрт ээлтэй байдаг юмаа! “Ачит Ихт” ажиллаж байсан нь дээр дээ Хэлмэгдүүлэлтийн үед монголчууд монголоо аварсан ямар ч тохи... 80 жилийн дараа бид "Боолчлолын зам" руу хөтлөгдсөн хэвээр б... Д.Амгалан: НДШ-ийг аж ахуйн нэгжийн орлоготой уялдуулж тогто... Уяач Т.Галбадрахад зодуулсан залуугийн ээж: Хүүг минь зодоод... Стратегийн "түүхий хүн” Ж.Цогтсугар: Монголчууд бид архинаас болж гэр бүл, оюун сана... БУРХАНЫ НОМ Хүүг цохиж зодож буй бичлэгтэй холбоотойгоор цагдаагийн байг... Л.Энх-Амгалан: Халамжийн сангийн 100 төгрөгний 30 нь л хэрэг... Хатуу архины ТОП-10-т ямар брэнд багтана вэ? Монголын кино урлагийн зөвлөл мэдэгдэл гаргав Яармагийн гүүр, Нисэх, Дөлгөөн нуур, Циркийн уулзварын замын... ЦАХАЛ Ливанд хийх давшилтаа "Умартын сум" гэж нэрлэжээ Хувцасны хамгийн үнэтэй брэнд 10 жилд анх удаагаа солигдов Японы судлаачид өөх шатаадаг уургуудыг илрүүлжээ Хиймэл оюун ухаан, цахим шилжилтийн талаар хэлэлцлээ Монгол, Чехийн хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн...
Top