x

Л.Энх-Амгалан: Халамжийн сангийн 100 төгрөгний 30 нь л хэрэгтэй хүндээ очиж байна

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас халамжийн бодлогын талаар мэдээлэл хийлээ.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан: 

-"Улсын төсөвт халамжийн зардал маш их дарамт болж байна гэдэг. Хүүхдийн мөнгийг халамжид оруулан тооцдог байсан. Мөн Цалинтай ээж, Насны хишиг, Олонтой ээжийн зэрэг халамж бус нийгмийн хамгааллын бодлогыг Халамжийн тухай хуулиар зохицуулж ирсэн учраас халамж хавтгайрсан гэж дүгнэдэг. Тэгвэл цаашид алийг нь халамж, алийг нь нийгмийн хамгааллын бодлого байх юм гэдгээ тодорхой болгох шаардлагатай байна.

2024 оны Нийгмийн халамжийн сангийн нийт зардлын 28.7 хувь нь зорилтот бүлэгтээ буюу эмзэг бүлгийнхэндээ чиглэсэн байна. Үндсэндээ 100 төгрөгийн 30 нь л хэрэгтэй хүндээ очиж байна. Харин үлдсэн нь өндөр орлоготой айлын хүүхэд, өндөр орлоготой ахмадуудад зарцуулагдаж байна. Дэлхийн банкнаас ч бидэнд “Халамжийн бодлого чинь зорилтот бүлэгтээ хүрэхгүй байна” гэдгийг анхааруулсан.

Мөн бид өнгөрсөн хугацаанд гэр бүлийг орхигдуулаад хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэх мэтчилэн зорилтот бүлэг рүү илүү анхаарч саланги бодлого барьж байж. Тэгвэл одоо гэр бүлд суурилсан бодлого явуулах нь зүйтэй гэж харж байгаа.

Цаашид халамж зөвхөн шаардлагатай иргэнд очно. Хөдөлмөрийн чадавхтай иргэнээ зах зээлд бэлдэнэ. Хөдөлмөрийн насны хүмүүс хүнсний талон авахгүй гэсэн үг. Өнөөдөр Монгол Улсад 100 мянган хүн хүнсний талон авч байна. Тиймээс цаашид хөдөлмөрийн чадвартай хүнд хүнсний талон өгөхгүй. Харин хөдөлмөр эрхлэх боломжоор хангана.

Нэг өрхөд маш олон төрлийн халамж олгогддог тоо баримт бий. Тухайлбал, Баян-Өлгий аймагт хамгийн олон айл олон төрлийн халамж давхцуулж авч байна. Баянзүрх дүүрэгт бүх төрлийн халамж давхцуулж авдаг 325 өрх бүртгэгдсэн бол Сонгинохайрхан дүүрэгт 155 өрх байна” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (66.181.190.129)
    Хүнсний талон гэх мэт халамжуудаа бүгдийг байхгүй болгоод үзвэл яасан юм бэ? Учир нь манай улсад чинь ажил хийх сонирхолтой хүн байхгүй болсон гэнэ !!!
    2024 оны 09 сарын 29 | Хариулах
    • зочин
      үнэн. Халамж хавтгайрч, хөдөлмөр эрхлэх сонирхолгүй болгож байна.
      2024 оны 09 сарын 29
  • Энхтайван (66.181.187.145)
    Өдрийн мэнд Сайн дурын НДШ төлөлтийг эргэн харах хөдөлмөр хийгээгүй байж , хувиар хөдөлмөр эрхлэгчид зөвхөн өөрийнхөө төлөө ажиллаж байгаа гэтэл улсдаа хөдөлмөр хийсэн нь хохирдог буруу жишиг тогтсон, өөрийн биеэр хөдөлмөр лөж ажилласан, мөнгө төлж тэтгэвэр тогтоолсон хоёр адилгүй шүү хөдөлмөрийн чадвартай иргэнд хүнсний талон олгохгүй байх нь зүйтэй тэдэнд талон олгохоор ажил хийгүй байгаам
    2024 оны 09 сарын 28 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 39 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Өчигдөр 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Өчигдөр 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Өчигдөр 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Өчигдөр 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Өчигдөр 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Өчигдөр 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Өчигдөр 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top