x

Уяач Т.Галбадрахад зодуулсан залуугийн ээж: Хүүг минь зодоод зогсохгүй “Та нар шиг хонинуудыг нядлаад хаячихна шүү” гэж сүрдүүлсэн

Монгол Улсын манлай уяач Т.Галбадрах өөрийн эзэмшлийн “G center” төвийн үүдэнд бусдын биед халдсан хэрэг энэ сарын 20-нд гарсан. Цагдаагийн байгууллагаас уг хэргийг шалгаж эхэлсэн гэгдэж буй. Тухайн өдөр юу болсон талаар хохирогч залуугийн ээж Т.Мөнхтуяатай ярилцлаа.

-Манлай уяач Т.Галбадрах хүүгийн тань биед халдаж байгаа бичлэг цахим сүлжээнд тархсан. Төрийн шагнал хүртсэн нэр хүндтэй хүн хүний эрхэд бүдүүлгээр хандсан үйлдэлд олон нийт ихээхэн бухимдаж байна. Тэр өдөр чухам юу болсон талаар дэлгэрүүлж ярихгүй юу?

-Тэр өдөр баасан гариг байсан. Бид гэр бүл, ахан дүүсээрээ тус төвийн ресторанд буяны цайллага хийгээд 14:00 цагийн үед гарч явцгаасан. Хүү маань мопед унаад түрүүлээд явахаар хөдөлсөн юм. Рестораны хашааных нь хаалга автоматаар нээгддэггүй юм билээ. Дотроос нь ресепшн нь нээдэг. Хүү маань гарах гэж нэлээд нааш цааш эргэлдэж байгаад онгойхгүй болохоор нь тойроод гарсан байдаг. Мопед унасан хүн чинь нэг их зай эзлэхгүй шүү дээ. Хаалт хашлаганд нь хүрээгүй. Гэтэл машин гардаг хаалтыг нь дөнгөж тойроод цааш явтал нэг нөхөр араас нь дуудсан байгаа юм. Хүү маань биднийг дуудаж байна гэж эргэсэн гэсэн. Гэтэл танихгүй нөхөр явж ирээд “Чи яаж байгаа юм” гэж хэлээд л хариу хэлэхийн завдалгүй баруун шанаа руу нь цохиод унагаасан байсан.

-Та өөрөө харсан гэв үү?

-Яг тэр үед нөгөө талынх нь хаалгаар машинтай гараад ирж байсан. Хүүг маань цохиж унагаахыг харсан. Тэр даруй ухасхийгээд хүрээд ирэхэд хүү маань газар ухаангүй, хамарнаас нь цус гарч байсан. Маш их айж сандарсан. “Хүүе ээ чи чинь хүүхэд алчихлаа, яаж байгаа юм бэ” гэхэд нөгөө эр “Хохь чинь” гээд хээв нэг алхаад яваад өгсөн.

Хүний биед халдаад тэр хүн нь газарт унаад өгөхөд ядаж зогтусна биз дээ. Тэгэх ч үгүй байна лээ. Тоохгүй яваад өгсөн. Тэр даруй түргэн, цагдаад дуудлага өгсөн.

-Хүү тань хэзээ ухаан оров?

-Нэлээд удсан шүү. Цохиулаад шууд л хатуу цементэн дээр тархиараа уначихсан шүү дээ. Каск өмссөн тулдаа л амь аврагдсан.

-Эмнэлгийн байгууллага юу гэв. Гэмтлийн тухайд?

-Гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр толгой доргилттой, хавантай байна гэж гарсан. Эцсийн хариу бол гараагүй л байна. Бид хэрэгтэй материалуудыг бүрдүүлээд өгсөн байгаа.

-Цагдаагийн байгууллага мэдүүлэг авсан уу. Шалгаж байгаа юу?

-Дуудлагаар ирсэн цагдаа хүүгээс маань тухайн үед хэдэн зүйл асуугаад явсан. Дараа нь би гэрчээр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст мэдүүлэг өгсөн. Өөрөөр асууж тодруулсан зүйл одоохондоо алга.

-Хүүд тань халдсан Т.Галбадрахтай уулзсан уу?

-Би тухайн үед хүүгээ анхаараад цагдаа, эмнэлэг дуудаж байх үед дүү маань ресторан руу Т.Галбадрахын өрөөнд явж орсон байсан. “Та яаж байна аа, зүгээр явсан энгийн иргэний биед халдаж болохгүй ш дээ” гэхэд элдэв янзаар доромжилсон байсан. Дүү маань бичлэг хийсэн байсныг харсан байх. Тэр хүн хийсэн үйлдэлдээ гэмшсэн шинж байгаагүй. Ерөөсөө тоох ч үгүй байна лээ. “Хохь нь, шүүх цагдаагаараа яв. Би стресстэй байсан. Би хар мянган хонь тэжээж байна. Та нар шиг хонинуудыг нядлаад, нядлаад хаячихна шүү” гэх зэргээр маш бүдүүлэг харьцана лээ.

Үнэхээр гайхаж байна. Монгол Улсад энгийн иргэн амьд явах баталгаа алга. Ялангуяа мопед, мотоцикл унасан бол хүнд тооцогдохгүй бололтой. Хууль гэдэг мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүст үйлчилдэггүй болохоор л энэ мэтийн нөхдүүд ийм бүдүүлэг байдаг юм байна гэж ойлголоо. Өмнө нь ч ийм харгис хэрцгий зан араншин бусдад гаргаж байсныг үгүйсгэхгүй.

-Уучлалт гуйх биш эсрэгээрээ сүрдүүлж байна гэж ойлгож болох уу?

-Тэр хүнд уучлалт гуйх ямар ч бодол байхгүй нь харагдсан. Яасан ч яадаг юм гэсэн өнгө аястай. Ядаж л би хүний биед халдчихлаа, унаад өгсөн, үхчих вий гэж хүн зогтусмаар даа. Тийм өчүүхэн ч сэтгэл харагдаагүй. Ерөөсөө л балмад, зэрлэг араншинтай хүн юм билээ. Хууль цагдаа үйлчилдэггүй болохоор л ийм нөхөд дураараа аашилж байгаа болов уу даа.

Энгийн иргэд бид чинь хуулийг дээдэлдэг, хууль цагдаа иргэнээ хамгаалдаг гэж л сүрдэж, итгэж явдаг шүү дээ. Гэтэл үгүй юм байна.

-Монгол Улсын манлай уяач цол хэргэмтэй хүн энгийн иргэнд халдаж, бүдүүлгээр харьцаж байгаа үйлдэл нийгмийг цочирдуулж байна л даа. Танд ч бас хүнд байгаа бололтой?

-Маш хүнд байна. Сэтгэл зүйн шок одоо хүртэл гараагүй байна. Бидэнд ингэж хандаж байгаа хүн өөр бусад хүмүүст ч ингэж ханддагаас зайлшгүй. Тухайн үед ийм мундаг шагнал авсан цол хэргэмтэй гэж мэдээгүй. Уг нь төрийн шагнал урамшуулал авсан олны танил хүмүүс илүү хариуцлагатай, соёлтой, ёс суртахуунтай баймаар юм даа.

-Хүү тань юу гэх юм?

-Хүү маань ч гайхсаар байгаа. Гадаадад сургууль төгссөн соёлтой, боловсролтой хүүхэд. Ном журмаар нь явж, цагдаагийн байгууллагаар шалгуулна. Шударга шийдэж өгөх байх гэж л хүлээж байгаа.

-Саяхан бас эмэгтэй жолооч явган хүний зам дээр явсан хүүг цохисон асуудал үүсээд байна. Хуулиараа хүний биед халдсан хэргээр 100 мянган төгрөгөөр торгуулаад өнгөрч байх шиг байна. Таны кейстэй нэлээд ойролцоо бололтой?

-Хэрэв хүүд минь халдсан асуудлыг ингэж шийдвэрлээд өнгөрвөл маш харамсалтай юм. Ер нь эрүүгийн хэрэг үүссэн ч 450 мянган төгрөгөөр торгуулаад өнгөрдөг бололтой. Ийм хариуцлагыг энэ мэт нөхөд тоохгүй шүү дээ. Тиймээс ядаж л нийгэм ийм хүмүүсийг хараг, мэдэг. Монголын хууль цагдаа нь хариуцлага тооцож чаддаггүй юм бол олон нийт мэдэж, цочроо өгөг гэж л бичлэгийг цахим сүлжээнд тавьсан. Стресстлээ гээд хүний биед халдаад явна гэдэг хууль журамтай ардчилсан улсад байж боломгүй үйлдэл. Үүнийг хүлээн зөвшөөрч болохгүй шүү дээ.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 6 цаг 45 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 8 цаг 35 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 8 цаг 47 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 8 цаг 52 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 10 цаг 9 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 10 цаг 17 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 10 цаг 38 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна 11 цаг 29 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв 11 цаг 33 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо 11 цаг 43 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ 11 цаг 52 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 12 цаг 6 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ 12 цаг 14 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Өчигдөр 15 цаг 27 мин 2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно Өчигдөр 15 цаг 06 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Өчигдөр 14 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийн хоригийг Засгийн газар дэмжиж байна, УИХ хүлээж авах байх Өчигдөр 12 цаг 17 мин Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Өчигдөр 11 цаг 59 мин Берлин хиймэл ой ухаантай 4000 дроныг Киевт өгнө Өчигдөр 11 цаг 47 мин Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТГЭЛ гэв Өчигдөр 11 цаг 37 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Хамгийн том шүрэн хадыг олжээ Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хор... Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагна... “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ...
Top