x

80 жилийн дараа бид "Боолчлолын зам" руу хөтлөгдсөн хэвээр байна уу?

Фридрих Хайек “Боолчлолд хөтлөх зам” номоо хэвлүүлэхээр илгээсэн Америкийн гурван ч хэвлэлийн газраас татгалзсан хариу авчээ. Харин найз нь Чикагогийн их сургуулийн хэвлэлийн газартай холбож өгсөнөөр түүний ном анх 1944 оны 9-р сарын 18-нд АНУ-д гарчээ. Эхний хэвлэлт 2000 ширхэг хэвлэгджээ. Британийн эдийн засагч, улс төрч Уильям Бевериджийн санаа оноонд хариу барьсан үзэл санаагаар бичигдсэн номыг Америкийн уншигчид сонирхож сөхөж үзэх үү гэдэгт гайхах зүйл алга байлаа. 

Гэхдээ жилийн дараа Reader's Digest хураангуй хувилбарыг нийтэлсэн нь сая сая өрхөд тараагджээ. Тэр цагаас хойш дэлхийн 20 хэл рүү орчуулагдаж, хэдэн сая хувь борлогдов.

1940-өөд онд Европ болон АНУ-д төрийн оролцоо эрчимтэй нэмэгдсэн. Яг л өнөөгийнх шиг эдийн засаг, бизнест хөндлөнгөөс оролцох, хатуу зохицуулалт шаардах, өндөр татвар, шимтггэлийг хүлээн зөвшөөрсөн, идэвхтэй зүтгэлтэй төр засагт итгэсэн итгэл үнэмшил давамгайлж байв. Сэхээтнүүдийн дунд Үндэсний социализм бол капитализмын нэг хэлбэр гэсэн буруу ойлголт хүртэл газар авсан байлаа. 

1939 онд, Франкфуртын сургуулийг үүсгэн байгуулагчдын нэг философич Макс Хоркхаймер “Хэн капитализмын тухай ярихыг хүсэхгүй байна тэр хүн мөн фашизмын талаар ч дуугүй байх хэрэгтэй." гэж байв. 

Хайек сүүлд номоо Нацизм бол сонгодог социалист үзэлд өгөх хариулт мөн гэдэгь итгэдэг чиг хандлагатай Британийн социалист сэхээтнүүдэд зориулагдсан гэж тайлбарлав. Үнэхээр ч бодит байдал дээр энэ нь эдгээр чиг хандлагын зайлшгүй үр дүн байсан юм.

Тэр үеийн социалистууд Гитлерийн “Үндэсний социализм” гэж нацист хөдөлгөөн, тогтолцоо болон социализмын хоорондын оюун санааны уялдаа холбоог үгүйсгэн тайлбарлахаас зайлсхийдэг байв. 

Тэр үед Хайек “Гитлер ЗХУ-ын төлөвлөгөөт эдийн засгийн системийг улам бүр биширсээр байсныг” мэдэхгүй байсан ч өнөөдөр бид юү болсныг мэддэг болсон. 

1942 онд Гитлер ойрын хүрээнийхэндээ Зөвлөлтийн төлөвлөгөөт эдийн засгийг өмгөөлж: “Сталиныг хүндэтгэхгүй байхын аргагүй. Түүний хувьд тэр залуу үнэхээр суут ухаантан юм... түүний эдийн засгийн төлөвлөлт маш өргөн цар хүрээтэй тул зөвхөн бидний Дөрвөн жилийн төлөвлөгөөнөөс ч давж гардаг гардаг төдийгүй АНУ зэрэг капиталист орнуудаас ялгаатай нь ЗХУ-д ажилгүйдэл байхгүй гэдэгт би эргэлзэхгүй байна” гэж хэлж байж. 

1941 оны 7-р сард Гитлер: "Үндэстний эрх мэдлийг ухаалаг ашиглах нь гагцхүү дээрээс удирдсан төлөвлөгөөт эдийн засгаар л амжилтанд хүрнэ.” Тэгээд: " Нэгэнт төлөвлөгөөт эдийн засгийг сонгосон ч түүнийг хэрэгжүүлж эхлэх гарааны ажил их байх болно. Герман, Европын эдийн засгийн дэг журамд жишиг тогтоох гайхалтай сайхан зүйл болно гэж би төсөөлж байна." гэх зэргээр хэлсэн үг, мэдэгдлүүд нь Хайекийн бүтээлийн үндсэн агуулгыг баталж байна. 

1971 онд Хайек номынхоо гол чиглэл нь үйлдвэрлэлийн хэрэгслийг нийгэмчлэн төрийн болгохыг зорьсон сонгодог социализм байсан гэж онцолсон. Ялангуяа Үндэсний Социализмыг эдийн засгийн үүднээс авч үзвэл орчин үеийн социализмын эхлэл гэж үзэж болно.

Сонгодог социализмаас ялгаатай нь орчин үеийн социализм нь үйлдвэрлэлийн хэрэгсэлийг нийгэмчлэх, төрд авахыг эрмэлзэх, эрэлхийлэхээ больсон боловч харин хувийн өмчийн эрхийн нүүр царайгаар гангарахыг хичээдэг болжээ. 

Гэвч хувийн өмчийн тухай ойлголт байнга дор үзэгдэж, жинхэнэ агуулга алдагдан, амь төдий байдал нь албан ёсны мэт хууль ёсных болж байна. Энэ өөрчлөлт нь бизнес эрхлэгчдийг улам бүр төрийн хяналт, удирдлага, чиглэлд захирагдаж тэдэнтэй холбогдох байдалд хүргэж байна. 

Гитлер 1937 оны 5-р сард хэлсэн үгэндээ энэ философийг тайлбарлав: "Би Германы аж үйлдвэрийнхэнд хэлнэ. Жишээ нь, ‘Чи одоо ийм, ийм зүйлийг үйлдвэрлэх ёстой.” Тэгээд үүнийг 

Дөрвөн жилийн төлөвлөгөөнд тусгаж, буцаж хянана. Хэрэв Германы аж үйлдвэрийнхэн надад "Бид чадахгүй нээ " гэж хариулах бол Би түүнд "За, болж байна. тэгвэл би (төр) өөрөө өөртөө авч үүнийг хийх ёстой" гэж хэлэх байсан.Хэрэв тэд надад "Бид үүнийг хийх болно" гэж хэлэх юм бол би (төр) өөртөө авч хийх шаардлагагүй гэдэгт маш их баяртай байна” хэмээжээ. 

Хайек номондоо хоёрдахь чухал сэдвийг хөндсөн нь: Эдийн засгийн эрх чөлөөний алдагдахуй юм. 

Оюуны болон улс төрийн эрх чөлөөгөө алдахаас өмнө эдийн засгийн эрх чөлөө алдагддаг. 

Дэлхийн 2-р дайны дараа Их Британид маш их газар авсан өндөр татвар, нийгэмчлэх, төрд авах байдлыг гол маргааны сэдэв болгосон гэж шүүмжлэгчид бий. Гэвч эндээс улбаатай эдийн засгийн үр дагавар нь гамшигт хүргэсэн байсан бөгөөд хэдэн арван жилийн дараа Хайекийг биширэгч —улс төрийн эрх чөлөөгөө алдагдаагүй Маргарет Тэтчер л үүнийг эрс өөрчилжээ. 

Шүүмжлэгчид ямар нэгэн зүйлд тулгуурладаг. Эдийн засгийн эрх чөлөөг алдах нь улс төрийн болон оюуны эрх чөлөөг зайлшгүй эсвэл шууд алдах нөхцөл болохгүй гэж мэтгэдэг. Гэвч үүн дээр Хаекийн зөв байсныг олон үйл явдал нотлодог. Сүүлийн үеийн Венесуэлийн жишээг хараарай. Тэд хамгийн түрүүнд эдийн засгийн эрх чөлөөгөө алдсан. Дараа нь улс төрийн эрх чөлөө нь алга болсон.

Хайекийн сэрэмжлүүлэг өнөөдөр ч үнэ цэнтэй байгаа нь ойлгомжтой. Эдийн засгийн эрх чөлөө -

1980, 90-ээд оныхоос ялгаатай нь ухарч байна. “Аж үйлдвэрлэлийн бодлого”-д итгэх итгэл Хятад, АНУ, Европт давамгайлж ирлээ.Үүний зэрэгцээ оюуны эрх чөлөө амь бөхтэй үзэл суртлыг дэмжигчдийн бүх амьдралыг улстөржүүлэхийг хичээж байгаа аюул заналхийлэлд байсаар байна.

Өнөөдөр математик, статистикийг “ялгаварлан гадуурхал” гэж үздэг шиг үг хэлэх эрх чөлөө ч заналхийлэл дор байсаар байна. Эдийн засгийн эрх чөлөөг эсэргүүцэгчид ихэвчлэн оюуны эрх чөлөөг мөн эсэргүүцдэг. 

Ноён Рэйнэр Зительманн бол "Хүчирхэг катипализм” номын зохиогч юм.

baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Замын хөдөлгөөнд оролцохдоо чихэвч зүүхгүй байхыг зөвлөлөө 29 мин Компаниудын хувьцааг төр эзэмших нь дампуурал руу хөтлөх үү 46 мин 2025 онд эхлүүлэх мөнгөтэй төслүүд чинь хормойд чинь гал тавих вий дээ, Тэргүүн шадар сайд аа! 1 цаг 0 мин "Хезболлах" хөдөлгөөнийг үндэслэгч Хасан Насралла гэж хэн бэ? 2 цаг 2 мин Израйлийн онилсон устгалууд 2 цаг 4 мин Ардын намын дарга нарын 11 жилээр ухраасан Улаанбаатар метро 2 цаг 38 мин Аравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв 2 цаг 59 мин Гадаад хэргийн сайд нарын 23 дахь удаагийн уулзалт болов 3 цаг 32 мин БНСВУ-ын Ерөнхийлөгч То Лам Монгол Улсад төрийн айлчлал хийнэ 3 цаг 39 мин Ван Гогийн хоёр зураг руу шөл цацсан байгаль орчны идэвхтнүүдийг баривчлав 3 цаг 46 мин Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан 4 цаг 8 мин Орфей театр: “Амьдрахуй” драмын жүжиг нээлтээ хийнэ 4 цаг 14 мин Зээлдмэл содон үг 4 цаг 23 мин Винисиусийг доромжилсон хөгжөөн дэмжигчийг нэг жил хорино Уржигдар 13 цаг 06 мин Төгрөгийн ам.доллартой харьцах ханш 89 төгрөгөөр чангарчээ Уржигдар 13 цаг 05 мин Ашиглалтын хугацаа дууссан 146 цахилгаан шатыг шинэчилжээ Уржигдар 13 цаг 04 мин Монгол, Солонгосын Үйлдвэрчний эвлэлийн холбоод хамтран ажиллана Уржигдар 13 цаг 01 мин Трамп: Путин, Зеленский нар дайныг дуусгахыг хүсэж байна Уржигдар 12 цаг 59 мин Цаг агаарын улмаас энэ амралтын өдрүүдэд авто зам засахгүй Уржигдар 12 цаг 58 мин Стартапуудыг дэлхийд гарахад нь дэмжиж ажиллана Уржигдар 12 цаг 58 мин
iИх уншсан
Корнаковка тосгоныг байгуулсан Авгу багш Хүүхдэд ээлтэй хот хүн бүрт ээлтэй байдаг юмаа! “Ачит Ихт” ажиллаж байсан нь дээр дээ Хэлмэгдүүлэлтийн үед монголчууд монголоо аварсан ямар ч тохи... 80 жилийн дараа бид "Боолчлолын зам" руу хөтлөгдсөн хэвээр б... Д.Амгалан: НДШ-ийг аж ахуйн нэгжийн орлоготой уялдуулж тогто... Уяач Т.Галбадрахад зодуулсан залуугийн ээж: Хүүг минь зодоод... Стратегийн "түүхий хүн” Ж.Цогтсугар: Монголчууд бид архинаас болж гэр бүл, оюун сана... БУРХАНЫ НОМ Хүүг цохиж зодож буй бичлэгтэй холбоотойгоор цагдаагийн байг... Л.Энх-Амгалан: Халамжийн сангийн 100 төгрөгний 30 нь л хэрэг... Хатуу архины ТОП-10-т ямар брэнд багтана вэ? Монголын кино урлагийн зөвлөл мэдэгдэл гаргав Яармагийн гүүр, Нисэх, Дөлгөөн нуур, Циркийн уулзварын замын... ЦАХАЛ Ливанд хийх давшилтаа "Умартын сум" гэж нэрлэжээ Хувцасны хамгийн үнэтэй брэнд 10 жилд анх удаагаа солигдов Японы судлаачид өөх шатаадаг уургуудыг илрүүлжээ Хиймэл оюун ухаан, цахим шилжилтийн талаар хэлэлцлээ Монгол, Чехийн хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн...
Top