x

Трамп: Путин, Зеленский нар дайныг дуусгахыг хүсэж байна

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй есдүгээр сарын 27-ны баасан гарагт уулзлаа. 

Уулзалт Нью-Йорк хотод орших, АНУ-ын Ерөнхийлөгч асны эзэмшдэг "Трамп-тауэр" цамхагт болсон байна. 40 минут үргэлжилсэн уулзалтын үеэр Д.Трамп удахгүй болох ерөнхийлөгчийн сонгуульд ялбал Украины дайныг зогсооно гэдгээ дахин мэдэгджээ. Тэрбээр Украины удирдагчтай ярилцсаныхаа дараа мэдэгдэхдээ, Украин, Оросын удирдагчид хоёулаа "шударга хэлэлцээр" байгуулахыг хүсэж байна гэв.

“Бид Зеленскийтэй маш сайн харилцаатай, би бас Ерөнхийлөгч Путинтэй маш сайн харилцаатай байдгийг та бүхэн мэднэ. Хэрэв бид /Бүгд Найрамдах нам/ сонгуульд ялбал энэ асуудлыг /Украин, Оросын мөргөлдөөн/ маш хурдан шийднэ гэж би бодож байна" гэж Д.Трамп уулзалт эхлэхийн өмнө сэтгүүлчдэд хэлсэн байна. Харин В.Зеленский хэлэхдээ, Орос, Украины хооронд дайн эхлэх ёсгүй байсан, Оросын Ерөнхийлөгч Владимир Путинд "шахалт үзүүлж, энэ дайныг зогсоох ёстой" гэжээ.

Д.Трамп мөн Зеленский, Путин хоёр хоёулаа дайныг дуусгахыг хүсэж байна гэж мэдэгдээд "Хэрэв би сонгуульд ялбал бид дайныг шударгаар дуусгах болно" гэж хэлсэн байна.

В.Зеленский Д.Трампыг Украинд айлчлахыг урьж, АНУ-ын Ерөнхийлөгч асан урилгыг хүлээн авчээ. 

Украины Ерөнхийлөгч АНУ-ын Ерөнхийлөгч асантай хийсэн уулзалтаа "маш үр бүтээлтэй" болсон" гэж мэдэгджээ. "Бид дайныг зогсоох ёстой гэсэн нийтлэг үзэл бодолтой байна. Путин ялж чадахгүй. Украинчууд ялах ёстой" гэж В.Зеленский бичсэн байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.191.14)
    нохойн баас зеленский үхэж далд ороосой!
    2024 оны 09 сарын 28 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Замын хөдөлгөөнд оролцохдоо чихэвч зүүхгүй байхыг зөвлөлөө 21 мин Компаниудын хувьцааг төр эзэмших нь дампуурал руу хөтлөх үү 39 мин 2025 онд эхлүүлэх мөнгөтэй төслүүд чинь хормойд чинь гал тавих вий дээ, Тэргүүн шадар сайд аа! 53 мин "Хезболлах" хөдөлгөөнийг үндэслэгч Хасан Насралла гэж хэн бэ? 1 цаг 55 мин Израйлийн онилсон устгалууд 1 цаг 56 мин Ардын намын дарга нарын 11 жилээр ухраасан Улаанбаатар метро 2 цаг 30 мин Аравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв 2 цаг 51 мин Гадаад хэргийн сайд нарын 23 дахь удаагийн уулзалт болов 3 цаг 24 мин БНСВУ-ын Ерөнхийлөгч То Лам Монгол Улсад төрийн айлчлал хийнэ 3 цаг 31 мин Ван Гогийн хоёр зураг руу шөл цацсан байгаль орчны идэвхтнүүдийг баривчлав 3 цаг 38 мин Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан 4 цаг 0 мин Орфей театр: “Амьдрахуй” драмын жүжиг нээлтээ хийнэ 4 цаг 6 мин Зээлдмэл содон үг 4 цаг 15 мин Винисиусийг доромжилсон хөгжөөн дэмжигчийг нэг жил хорино Уржигдар 13 цаг 06 мин Төгрөгийн ам.доллартой харьцах ханш 89 төгрөгөөр чангарчээ Уржигдар 13 цаг 05 мин Ашиглалтын хугацаа дууссан 146 цахилгаан шатыг шинэчилжээ Уржигдар 13 цаг 04 мин Монгол, Солонгосын Үйлдвэрчний эвлэлийн холбоод хамтран ажиллана Уржигдар 13 цаг 01 мин Трамп: Путин, Зеленский нар дайныг дуусгахыг хүсэж байна Уржигдар 12 цаг 59 мин Цаг агаарын улмаас энэ амралтын өдрүүдэд авто зам засахгүй Уржигдар 12 цаг 58 мин Стартапуудыг дэлхийд гарахад нь дэмжиж ажиллана Уржигдар 12 цаг 58 мин
iИх уншсан
Корнаковка тосгоныг байгуулсан Авгу багш Хүүхдэд ээлтэй хот хүн бүрт ээлтэй байдаг юмаа! “Ачит Ихт” ажиллаж байсан нь дээр дээ Хэлмэгдүүлэлтийн үед монголчууд монголоо аварсан ямар ч тохи... 80 жилийн дараа бид "Боолчлолын зам" руу хөтлөгдсөн хэвээр б... Д.Амгалан: НДШ-ийг аж ахуйн нэгжийн орлоготой уялдуулж тогто... Уяач Т.Галбадрахад зодуулсан залуугийн ээж: Хүүг минь зодоод... Стратегийн "түүхий хүн” Ж.Цогтсугар: Монголчууд бид архинаас болж гэр бүл, оюун сана... БУРХАНЫ НОМ Хүүг цохиж зодож буй бичлэгтэй холбоотойгоор цагдаагийн байг... Л.Энх-Амгалан: Халамжийн сангийн 100 төгрөгний 30 нь л хэрэг... Хатуу архины ТОП-10-т ямар брэнд багтана вэ? Монголын кино урлагийн зөвлөл мэдэгдэл гаргав Яармагийн гүүр, Нисэх, Дөлгөөн нуур, Циркийн уулзварын замын... ЦАХАЛ Ливанд хийх давшилтаа "Умартын сум" гэж нэрлэжээ Хувцасны хамгийн үнэтэй брэнд 10 жилд анх удаагаа солигдов Японы судлаачид өөх шатаадаг уургуудыг илрүүлжээ Хиймэл оюун ухаан, цахим шилжилтийн талаар хэлэлцлээ Монгол, Чехийн хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн...
Top